БНСУ-ын Мунгён хотноо зохион байгуулагдаж байгаа, Дэлхийн армийн спортын наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн багийн тэмцээнд оролцсон манай баг мөнгөн медаль хүртлээ.
Түрүүч Б.Урантунгалаг, түрүүч Д.Мирослава, түрүүч Н.Ариунбилэг гэсэн бүрэлдэхүүнтэй манай баг эхний шатанд Ираныг багийг тоглолтын харьцаа 6-2-р хожин хагас шигшээд шалгарсан байна.
Хагас шигшээд манай бүсгүйчүүд БНХАУ-ын багтай тун тэнцүү өрсөлдсөн. Үндсэн харваа 2-2 харьцаатай тэнцээгээр өндөрлөн улмаар торгуулийн харваа хийх болсон бөгөөд торгуулийн харваанд манай баг 24 оноо авсан бол Хятадын баг 21 оноо авчээ.
Ингээд тоглолтын харьцаа 5-4-р манай баг шигшээд шалгарсан байна.
Гэвч шигшээ харваанд хүчирхэг Италийн багтай тулсан манай бүсгүйчүүд тоглолтын харьцаа 6-2-р хожигдсоноор мөнгөн медаль хүртлээ.
Дашрамд дуулгахад, энэхүү наадмын байт харвааны төрөлд Монголын баг 1 алт, 1 мөнгөн медаль хүртсэн амжилтаар нэгдүгээр байранд бичигдэж байна.
Гэрэл зургийг: Фейсбүүк хуудаснаас ашиглав