Бид гэртээ жижигхэн тоглоом авчирлаа. Зөөлөн даавуугаар хийсэн амьтны чихмэл
биш, зүгээр л эхээс төрөөд удаагүй байгаа муурын зулзага байсан юм. Манай
гэрийнхэн мөнөөх муурын зулзагыг яг л бяцхан хүүхэд шиг хайрлан түүнийг
анхааран халамжиллаа.
Ажиглаад байхад зулзага бидэнд нэг л дасч өгөхгүй байгаа бололтой. Том охин
минь түүнийг өвдөг дээрээ суулгаад толгойг нь илэхэд сэтгэлд нь нийцэж
байгаа бололтой шилээ шөргөөв. Удалгүй залхсан бололтой буйдан доогуур гүйгээд орчихлоо.
Аргагүй биз. Аливаа амьтны нэгэн адил муур эрх чөлөөг эрхэмлэдэг. Түүнийг
үргэлж илж таалах хэрэггүй. Бас тусгай газарт хорьж болохгүй аж. Тэр чөлөөтэй
тэнэж явах дуртай амьтан. Отгон хүү минь муурын зулзагыг барьж авах санаатай
дөхөж ирлээ. Би түүнийг зандран “холд” гэж хашгирахад мөнөөх зулзага уур нь
хүрсэн бололтой хамаг үс нь босчихсон хярж хэвтэв.
Муурыг хэзээ ч загнаж, хашгирч зандарч болдоггүй. Тэр аймхай бас аюултай ууртай
амьтан. Гэнэт үсрээд хэн нэгнийг самардвал савраас нь гарахад маш хэцүү байдаг
гэж ярьцгаадаг. Мөн хүүхдийг мууртай тоглуулж болохгүй. Муурын зулзага
түүнийг өөр шигээ жижигхэн амьтан хараад өхөөрдсөндөө самардаж болзошгүй. Бас толгой,
хүзүүн дээр нь үсэрч гарч магадгүй. Урт хумстай, сэгсгэр үстэй амьтан биен
дээгүүр нь үсэрч дэгдээд байвал хүүхдэд таатай санагдахгүй нь мэдээж. Айж ч
магадгүй. Эцэстээ хүүхэд амьтныг үзэн яддаг болж мэднэ. Тийм болохоор би бяцхан
зулзагыг гэртээ авчирсан анхны өдрөөсөө л бага хүүхдэдээ ойртуулахгүй байхыг
хичээсэн дээ. Энэ нь тийм ч хялбар ажил биш байлаа. Харин аз болоход муур
цэвэрч амьтан аж.
Тусгай бие засах газар бэлтгээд өгчихвөл муур хаа хамаагүй бие засахгүй. Муур бас
“нүүр, биеэ угаадаг”. Байнга усанд оруулбал үс нь үзэмжгүй болохын дээр ханиад
хүрч, хатгаа тусч болзошгүй. Муураа сард нэг удаа малын эмчид үзүүлж зөвлөгөө
авч байх нь чухал. Харин муурыг хэрхэвч гомдоож болохгүй гэдгийг би хүүхдүүддээ
анхааруулсан юм. Тэр морь, нохой шиг цайлган амьтан биш. Гэхдээ нэг дассан
хүндээ маш үнэнч байж чаддаг гэдэг. Муурын зулзагатай болсны дараа энэ бүхнийг
бид амьтны дэлгүүрийн эмчээс мэдэж авсан юм. Тэр муурын талаар сонирхолтой олон
мэдээлэл өгсөн билээ.
Муур зөнч амьтан
Европчууд богино үстэй муур амуу будааг үхэр оготно, хулганаас хамгаалахдаа
гарамгай байдаг гэж үздэг.
Муур гэрийн хаалга онгорхой байхад дуртай. Тэр давчуу орчинд байх дургүй
Муур цэвэр агаараар амьсгалж, байнга салхилахыг хүсдэг. Тийм болохоор мууртай
айл салхивчаа байнга нээлттэй байх хэрэгтэй.
Францын Лионы их сургуулийн мэргэжилтнүүд, манай гариг дээр 400-гаад сая муур
байдаг гэсэн тооцоо гаргажээ. Тэдгээр муурын ихэнх нь Америкт амьдардаг аж. Ази
тивийн хувьд, Индонез улс муурын тоогоор дээгүүр ордог гэнэ. Индонезд З0 сая
орчим муур байдаг аж. Тэгвэл Перу, Габон зэрэг орны хүмүүс гэртээ муур
тэжээдэггүй байна.
Муур цаасан дээр унтах дуртай гэнэ. Цаас түүнд зөөлөн, дулаахан санагддаг аж.
Муур хоногт 18 цаг унтдаг.
“Японы фото зураг” сэтгүүлд муурны дэргэд зогсч байгаа нэг эмэгтэйн зураг
гарчээ. Учир нь тэр муур зуугаад км зам туулж байж хуучин эзэндээ эргэж ирсэн.
Тэр муурыг бүр жижигхэн зулзага байхад нь нэгэн тариачин айлд бэлэглэжээ.
Мөнөөх тариачиных хэдэн жилийн дараа өөр газар руу нүүхэд муур гэнэт алга
болсон байна. Жилийн дараа турж эцэн бохир болсон муур анхны эзнийдээ очжээ.
Тэжээвэр муурыг их зөнч амьтан гэдэг. Айлд гэнэтийн зочин ирэх гэж байгаа бол
муур ширээн доогуур орж нүүрээ угааж эхлэдэг байна. Хэрэв эзэнд нь таагүй явдал
тохиолдож өвдөх юмуу эсвэл өөд болоход хүрвэл муур гэрээсээ яваад өгдөг аж.
Гэхдээ бүр холдож алга болохгүй. Гэрийнхээ ойролцоох модны мөчир дээр ч юмуу,
өөр аль нэг байшингийн хамгийн өндөр газар нь гарчихсан байрныхаа зүг ширтээд
суудаг гэнэ.
Муурандаа бүх хөрөнгөө үлдээжээ
Прейс Элма Паттерсон 1978 онд нас эцэслэхдээ 2500000 ам.долларын хөрөнгөө өөрийнхөө
Чарли Чэн нэртэй үүлдэргүй муурандаа гэрээслэн үлдээсэн ажээ. Мигуйг үхсэний
дараа гурван унтлагын өрөөтэй байшин, оршуулгын газар, хуучны үнэт эдлэлийн
цуглуулга зэрэг бүхий л эд хөрөнгийг үнэ хаялцуулан худалдаж, олсон мөнгийг
үндэсний түүх, соёлын нийгэмлэгүүдэд хандивласан юм.
Робот муур
Японы “Busines Design Laboratory”, “NEC System Technologies” компанитай хамтран
робот муур зохион бүтээжээ. Хелло Китти хэмээх хөгжилтэй муужгайн дүрээр
бүтээсэн энэхүү робот хагас метрийн өндөртэй, ердөө зургаан кг жинтэй. Китти
өөрт нь суулгасан телекамерын тусламжтайгаар 10 хүртэл хүний царайг таньж
чаддаг. Бас нүүрний төрхөө өөрчилж, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх чадвартай.
Ингэхдээ бүр 20 орчим төрх үзүүлж чаддаг гэнэ.
Киттиг төрсөн өдрөөр нь буюу арваннэгдүгээр сарын 1-нд 400 мянган иенийн үнэтэй
худалдаанд гаргасан байна.
Хамгийн том муур
Муурын 330 үүлдэр байгаагаас хамгийн том нь регдолл билээ. Эл үүлдрийн эрэгчний
биеийн жин 6,8-7 кг. Ихэнхдээ гэрийн бие гүйцсэн эрэгчин дунджаар 2,81 кг, харин
бие гүйцсэн мигуй дунджаар 2,45 кг хүрнэ. Хөнгөлсөн муурын биеийн жин арай
илүү. Австралийн иргэн Томас Вайзын Химми нэртэй хөнгөлүүлсэн муур хамгийн хүнд
жинтэй байжээ. Тэрээр 1986 онд 10 нас дөрвөн сартайдаа үхэхэд биеийн жин 21,3
кг, хүзүүний тойрог 38,1 см, их биеийн тойрог 83,8 см, биеийн урт 96,5 см байв.
Хамгийн жижиг
Сингапурын дрейнкет нь хамгийн жижиг муурт тооцогддог. Бие гүйцсэн нь 2,72 кг,
харин мигуй нь 1,81 кг жинтэй байдаг. АНУ-ын Анжелина Жонсоны Эб нэртэй сиамын
эрлийз эрэгчин муур хоёр настайдаа дөнгөж 0,79 кг байжээ.
Дашрамд дурдахад муурын төрлийн амьтныг монголчууд хөнгөн хөлтэй, хүйтэн зүсний
муу зүгийн амьтан гэж ярьдаг. Муурыг эзнээ үхэхийг хүлээдэг хэмээн өвөр рүү
орохыг цээрлэдэг.
П.Шагай