Дэлхийн өрсөлдөх чадварын 2015-2016 оны тайланг танилцуулжээ. Харамсалтай нь Монгол Улсын зэрэглэл өмнөх онуудаас сайжраагүй байна.
Тодруулбал, дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр эрхлэн гаргадаг, Өрсөлдөх чадварын 2015-2016 оны тайлангийн дүнг есдүгээр сарын 30-нд дэлхий даяар танилцуулжээ. Тус байгууллагын түншээр 11 дэх жилдээ ажиллаж буй Нээлттэй нийгэм форумаас энэ тайланд багтдаг Монгол Улсын зэрэглэлийг танилцууллаа.
Хятад улс 4.89 оноогоор 28-рт, хойд хөрш Орос улс 4.44 оноогоор 45-рт эрэмблэгдсэн байна.
Дэлхийн 140 гаруй орны өрсөлдөх чадварыг тодорхойлогч 12 тулгуур хүчин зүйлээр өрсөлдөх чадварын индексийг тооцдог гэнэ. Энэ индекс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл бөгөөд тус тайлангийн дүнг улс орнууд анхааралтай авч үзэж, өрсөлдөх чадвараа сайжруулах бодлого, үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлдэг байна.
Манай улс 2005 оноос энэ тайланд нэгдэж, өрсөлдөх чадварын түвшингээ дэлхийн улс орнуудтай харьцуулах боломжтой болжээ.
Энэ жилийн тайлан судалгаагаар Монгол Улсын өрсөлдөх чадварын түвшинд ахиц гараагүй байна. Манай улс авбал зохих 7 онооноос 3.8 оноо авснаар судалгаанд хамрагдсан 140 орноос 104-рт эрэмбэлэгджээ. Судалгаанд хамрагдсанаас хойшхи хугацаанд манай улс 3.2-3.9 оноо авсан нь өрсөлдөх чадвартаа дорвитой өөрчлөлт гаргаагүйг харуулж байгаа аж.
МОНГОЛЫН ДАВУУ ТАЛ-Үүрэн утас хэрэглэгчид, интернэтийн хурд болон хэрэглэгчийн тоо
Өрсөлдөх чадварыг тодорхойлдог 12 тулгуур үзүүлэлт бийг дээр дурдсан. Манай улс 2015 онд таван үзүүлэлтээр ахиц үзүүлжээ. Өмнөх онтой харьцуулахад
- Технологийн бэлэн байдлын үзүүлэлт 0,5 оноогоор,
- Зах зээлийн хэмжээ 0,3 оноогоор,
- Институциудын чанар болон инноваци тус бүр 0,2 оноогоор,
- Дээд боловсрол ба мэргэжлийн сургалт 0,1 оноогоор өссөн байна.
Технологийн бэлэн байдлын үзүүлэлтийн түвшний өсөлтөд үүрэн утас хэрэглэгчдийн тоо, интернэтийн хурд болон хэрэглэгчийн тоо өссөн нь нааштай нөлөө үзүүлжээ.
Институциудын чанарын түвшний өсөлтөд оюуны өмчийн хамгаалалт, улсын хөрөнгийн ашиглалт, шүүхийн хараат бус байдал, төр, засгийн зохицуулалтын талаар гомдол гаргах хууль эрх зүйн орчны үр ашигтай байдал зэрэг үзүүлэлтүүдэд бага зэрэг ахиц гарсан нь нөлөөлжээ.
МОНГОЛЫН СУЛ ТАЛ-Макро эдийн засгийн тогтворгүй байдал
Харин өрсөлдөх чадварын гурван үзүүлэлтийн түвшин буурсан байх юм. Эдгээрээс
- Макро эдийн засгийн тогтвортой байдал хамгийн их буюу 0,6 оноогоор,
- Санхүүгийн зах зээлийн боловсронгуй байдал 0,2 оноогоор,
- Эрүүл мэнд, бага боловсрол 0,1 оноогоор буурчээ.
Макро эдийн засгийн тогтвортой байдлын түвшин буурахад улсын төсвийн алдагдал 2014 онд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 11 хувьд хүрсэн, ДНБ-д эзлэх үндэсний хуримтлалын хэмжээ 24,3 хувь болж буурсан, ДНБ-д эзлэх Засгийн газрын өрийн хэмжээ 75.5 хувь болсон, инфляци өссөн, улсын зээлийн үнэлгээ буурсан нь нөлөөлжээ.
Эдгээр 12 үзүүлэлтээс макро эдийн засгийн тогтвортой байдал, дэд бүтэц, санхүүгийн зах зээлийн боловсронгуй байдал, инноваци зэрэг таван үзүүлэлтээр авбал зохих онооны 50 хувьд ч хүрч чадаагүй аж.
Өрсөлдөх чадварын индексийн 12 тулгуур үзүүлэлтийг 115 дэд үзүүлэлт бүрдүүлдэг талаар Нээлттэй нийгэм форумын Эдийн засгийн бодлогын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам танилцууллаа.
Манай улс 140 гаруй орноос 10-аад үзүүлэлтээр эхний 50 байрт багтсан нь тэмдэглүүштэй гэнэ. Эдгээрээс дурдвал, Цалин хөлс тогтооход уян хатан байдал (9-р байр),
- Хөрөнгө оруулагчийн хамгаалалт (14-р байр),
- Татварын нийт хувь хэмжээ (22-р байр),
- Бизнес эхлэн эрхлэхэд шаардагдах журмын тоо (38-р байр), Цалин хөлс ба бүтээмж (39-р байр),
- ДНБ-д эзлэх үндэсний хуримтлалын хувь хэмжээ (44-р байр) зэрэг юм.
Азийн хөгжиж буй орнуудтай харьцуулахад манай улс дээд боловсрол, мэргэжлийн сургалт, технологийн бэлэн байдлаараа давуу байна. Харин дэд бүтэц, санхүүгийн зах зээлийн хөгжил, макро эдийн засгийн орчин, зах зээлийн хэмжээгээр Азийн орноос доогуур түвшинд байгаа аж.
Дашрамд хэлэхэд өрсөлдөх чадварын индексээр улс орнуудыг
- Заяагдмал нөөцөд тулгуурласан эдийн засагтай (хөгжлийн доод түвшин),
- Үр ашигт тулгуурласан эдийн засагтай (хөгжлийн 2-р түвшин),
- Инновацид тулгуурласан эдийн засагтай (хөгжлийн дээд түвшин) гэсэн хөгжлийн гурван түвшинд хуваадаг байна.
Монгол Улс заяагдмал нөөцөд тулгуурласан эдийн засагтай улс орноос үр ашигт тулгуурласан эдийн засагтай улсын түвшин рүү шилжиж буй орнуудын ангилалд хэвээр байна. Энэ ангилалд Азербайжан, Бутан, Казахстан, Кувейт, Вьетнам зэрэг 16 орон багтаж байна. Цаашид институциудын чанар, дэд бүтэц, санхүүгийн зах зээлийн хөгжил болон технологийн бэлэн байдлаа сайжруулах нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, үр ашигт тулгуурласан эдийн засагтай орон болгоход чухал гэнэ.
ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ ЯАЖ ТООЦДОГ ВЭ?
Өрсөлдөх чадварын индексийг тооцохдоо статистик мэдээ, тухайн улсын бизнесийн удирдах ажилтнуудын санал асуулгын дүнг ашигладаг байна. Өрсөлдөх чадварын судалгааны хүрээнд бизнесийн удирдах ажилтнуудын санал асуулгын дүнд үндэслэн тухайн улсад бизнес эрхлэхэд саад болж буй гол хүчин зүйлсийг ч тодорхойлон гаргадаг.
2015 оны судалгаагаар Монгол улсад бизнес эрхлэхэд саад учруулж буй хүчин зүйлсэд
- Засгийн газрын тогтворгүй байдал,
- Төрийн хүнд суртал,
- Санхүүжилт авах боломж,
- Инфляци,
- Мэргэшсэн ажиллах хүчний дутагдал,
- Бодлогын тогтворгүй байдал зэргийг нэрлэсэн байна.
ХАМГИЙН ИХ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ ОРНУУД
Өндөр хөгжилтэй орнууд болох Швейцар, Сингапур, АНУ, Герман, Нидерланд, Япон зэрэг улсууд өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлж байна. Эдгээр орнуудын төрийн институциудын үр ашигтай, ил тод байдал, макро эдийн засгийн тогтвортой байдал, боловсролын чанар, бизнесийн төгөлдөршил, инноваци гаргах чадвар өндөр гэнэ. Харин манай урд хөрш Хятад улс 4.89 оноогоор 28-рт, хойд хөрш Орос улс 4.44 оноогоор 45-рт эрэмблэгдсэн байна.
Эцэст нь дүгнэхэд, Монгол Улс өрсөлдөх чадварын авбал зохих онооноос дөнгөж талаас илүү хувийг авсан нь өрсөлдөх чадвараа дээшлүүлэх талаар дорвитой ахиц гаргах шаардлагатайг харуулна. Ялангуяа засаглалын асуудлууд болох институциудын чанар, үүн дотор төрийн албан тушаалтны ашиг, сонирхлын зөрчил, улсын хөрөнгийн ашиглалт зэрэг асуудлуудад нэн тэргүүнд анхаарлаа хандуулах хэрэгтэйг Д.Оюунбадам онцолсон. Гэвч энэ судалгааны тайлан ажил хэрэг болно гэдэгт итгэхэд бэрх.
Учир нь Нээлттэй нийгэм форумаас жил бүр өрсөлдөх чадварын судалгааны тайланг Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлэн, тус яам бодлогын баримт бичигтээ тусган ажилладаг байжээ. Харин энэ яамыг татан буулгасан учир өрсөлдөх чадварт хэн анхаарал хандуулж байгаа нь тодорхойгүй байна.
Өрсөлдөх чадварын индексийн дүн Засгийн газар, бизнесийн болон иргэний нийгмийн байгууллагуудын дунд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэхэд зохих хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.