gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 25
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Замын-Үүдийн гаалийн дарга Цэнгэл огцрох өргөдлөө өглөө

Улс төр
2008-01-30
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2008-01-30

Гаальд дахиад л халгаа сэлгээ хийгдэх бололтой. Нэн түрүүнд Замын-Үүд дахь гаалийн даргын суудал ганхаж эхэлсэн байна.
Гаалийнхан нэгдүгээр сарын 27-ны ням гарагт хуралдсан гэнэ. "Азийн чоно" компани метилийн спиртээр архи үйлдвэрлэснээр олон хүний аминд хүрээд буй. Энэхүү спиртийг хилээр нэвтрүүлсэн гаалийн албан тушаалтнууд түрүүчээсээ хариуцлага тооцогдоод буй билээ. Ингэж шуурхай хуралдаан эхлүүлэхийг бодоход гаалийнхан халгаа сэлгээний ажил нэлээд хийх нь тодорхой боллоо.

Бид энэхүү мэдээллийн дагуу Замын-Үүдийн гаалийн газар луу холбогдсон бөгөөд дарга нар бүгд эзгүй байлаа. Хот руу ажлаар явсан гэх мэдээлэл сонссон юм. Замын-Үүдийн гаалийн дарга Цэнгэлтэй өөртэй нь холбогдохыг хүссэн боловч холбогдож чадаагүй юм. Ингээд орлогч дарга Батчулуунтай холбогдож энэ талаар тодрууллаа.

-Замын-Үүдийн гаалийн даргыг огцруулах гэж байгаа гэж сонслоо. Ямар учиртай юм бэ?
-Манай дарга өөрөө огцрох өргөдлөө өгсөн юм.

-Цэнгэл дарга яагаад албан тушаалаа өгөх болов?
-Нарийн зүйлийг би сайн мэдэхгүй. Хоёр, гурван жилийн өмнө орж ирсэн спиртийн хэрэгтэй л холбоотой л юм шиг байна лээ.

-Тийм үү. Энэ спиртийн хэрэг нь ямар хүмүүстэй холбоотой юм бол...
-Би мэдэхгүй ш дээ. Одоогоор энэ хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа юм билээ. Аяндаа шийдэгдээд гараад ирэх байлгүй.

-Цэнгэл даргын оронд ямар хүн сонгогдох бол...
-Ёстой мэдэхгүй. Хуралдаж л байгаа байх.

-Мягмар гэж хүний нэр дуулдаж байна...
-Ямар ч байсан нэг хүн сонгогдох байлгүй дээ.

Юутай ч орлогч даргын мэдээлэл ийм байна. Ням гарагийн шуурхай хуралдаанд Сангийн сайд Ч.Улаан ирсэн сураг гарсан. Замын-Үүдийн гаалийн даргын суудалд нэр нь дэвшигдээд буй Мягмар гэгчийг Гаалийн Ерөнхий Газрын дарга Цэвээнжав, сайд Улаан нарын халаасны хүн гэх ч мэдээлэл байна. Ямар ч байсан ГЕГ-ын дарга Цэвээнжав хотын гаалийн газрын дэд дарга болон бусад хэд хэдэн албан тушаалтныг солих саналтай байгаагаа хурлын үеэр хэлсэн сурагтай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан