Одоогоос арван жилийн өмнө гар утас зөвхөн харилцаа холбооны хэрэгсэл гэсэн ойлголт иргэдийн дунд байлаа. Харин энэхүү ойлголтыг халж, зөвхөн харилцааны хэрэгсэл төдийгүй цаг үеийн мэдээ мэдээллийг авах чухал суваг болохыг “Монгол контент” компани анхны технологийн үйлчилгээ, бүтээгдэхүүнээрээ баталсан юм.
Түүнчлэн онлайн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөөр ялгарч, байгуулагдсан цагаасаа өдгөө хүртэл тэргүүлэгч байр сууриа алдалгүй яваа Үндэсний портал GoGo.mn сайт бол тэдний эрхэлдэг гол үйлчилгээнүүдийн нэг билээ. Дижитал контентийн ертөнцөд энэ эрчээ алдалгүй яваа нь тус компанийн гар нийлсэн хамт олон болоод гүйцэтгэх захирал Г.Гантуяагийн хүчин чармайлттай салшгүй холбоотой.
Тэрбээр “Мобиком” компанид контент оператороор ажлынхаа гараагаа эхэлсэн бөгөөд нас залуу ч мэдээлэл технологийн салбарт өөрийн байр сууриа хэдийнээ эзэлсэн “Монгол контент” компанийг амжилттай удирдаж байна.
ДАЙЧИН ГЭГДЭХ БОЛСОН НЬ УЧИРТАЙ...
-Таны ажлын гараагаа эхэлсэн “контент оператор” гэдэг нь чухам ямар үүрэгтэй ажил байв?
-Би 2001 онд Компьютер техник, менежментийн сургуулийг “Мэдээллийн системийн инженер” мэргэжлээр төгсөөд Мобиком корпорацид контент операторын ажилд орж байлаа. Тэр үед хэрэглэгч гар утаснаасаа мэдээ, мэдээлэл авах боломжтой “WAP” хэмээх нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлж байсан юм. Миний ажил бол гар утсанд цаг агаар, валютын ханш, зурхай зэрэг өдөр тутмын мэдээллийг оруулах байв. Ерөнхийдөө гар утсан дээр үзэгдэх контентуудыг өдөр болгон шинэчлэх нь миний үүрэг байлаа.
-Шинэхэн инженерийн хувьд ирээдүйгээ хэрхэн төсөөлж байсан бэ?
-Би мэдээллийн системийн мэргэжилтэй учраас ирээдүйдээ вэб дизайн, вэб мастер болно л гэж төсөөлж байв. Гэтэл ажилд орсноос гурван жилийн дараа манай хэлтэс “Мобимедиа” үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхээр бэлтгэж эхэлсэн. Тэр үед намайг контентийн хэсгийн багийн ахлагчаар томилсноор бүхий л ажил, амьдрал минь контенттой уягдаж ирсэн дээ.
-Сургуулиа төгсөөд удаагүй шинэхэн ажилтнаар дөнгөж нэвтрүүлж буй төслөө ахлуулна гэхээр удирдлагын зүгээс их л итгэл хүлээлгэж дээ. Энэ томилгоо тухайн үедээ нүдээ олсон шийдвэр байсан нь одоо танай компанийн зах зээл дэх байр сууриас ил байна л даа.
- Тухайн үеийн манай хэлтсийн менежер болон хамт олон намайг их дайчин гэж үнэлдэг байсан юм. Ингэж тодорхойлох болсон нь учиртай. Нөхөр бид хоёр түрээсийн байранд амьдардаг байв. Тэр үед орон сууцны зээл гэж байгаагүй. Мэдээж хүүхэдтэй залуу гэр бүлийн хувьд түрээсийн байранд амьдарна гэдэг амаргүй. Тиймээс зээл авах бүхий л боломж бололцоог эрэлхийлж байлаа. Хүссэн юм хүзүүгээр татахын үлгэрээр 2004 онд “Азийн хөгжлийн сан”-д “Ядуурлыг бууруулах төсөл” байдгийг олж мэдэн материал бүрдүүлж үзэхээр шийдсэн.
Манай ажлынхан болоод гэрийнхэн зээл бүтнэ гэдэгт нэг л итгэлгүй байв. “Үнэхээр зээл авч чадна гэж үү” хэмээн надаас бусад бүх л хүн эргэлзсэн. Надад үүнээс өөр боломж байгаагүй учраас би чадна л гэж зүтгэсэн. Бүр тавигдах шаардлагыг нь хангахын тулд 2-3 сар няцахгүй хөөцөлдсөний эцэст бүтсэн. Тэндээс л бусдад зорьсондоо хүрдэг дайчин гэх сэтгэгдлийг төрүүлсэн шиг байгаа юм. Яагаад гэвэл тэр үед хэн ч ийм гарцаар орон сууцны зээлд хамрагдаж чадаагүй байсан юм. Уйгагүй зүтгэснийхээ хүчинд авч чадсан 18 сая төгрөгийн зээлээрээ хоёр өрөө байр авч байлаа.
-Анх танай компани яаж байгуулагдаж байсан юм бэ?
-"Мобиком” корпорацийн "Интернэтийн хэлтэс" 2001 онд дижитал контентийг текст хэлбэрээр үйлдвэрлэж эхэлсэнтэй “Монгол контент” компанийн үүслийг холбон ойлгож болно. Манай компанийн анхны захирал Б.Алтангэрэл тэрхүү хэлтсийг удирдаж байлаа. Харин захирал маань тухайн үед Азийн зах зээлд контент өндөр хөгжсөнийг олж мэдэн энэхүү үйлчилгээгээрээ тусдаа үйл ажиллагаа явуулдаг компани болох санаачилгыг гаргасан юм. Ингээд удирдлагууддаа санал оруулснаар 2005 оны аравдугаар сарын 1-нд 10-аад залуустай компани болон “өрх тусгаарласан” түүхтэй. Миний хувьд тэрхүү анхдагчдын нэг.
ХҮНИЙГ “ХӨДӨЛГӨХ”, САЙН АЖИЛЛУУЛАХ ХӨШҮҮРЭГ БОЛ ТҮҮНД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ...
-Цалин хөлсийг нь өгч байгаа хэдий ч хүмүүсийг удирдаж ажиллуулна гэдэг захирал хүнээс багагүй ур чадвар, авьяас шаарддаг. Ялангуяа, танайх шиг бүтээлч ажил хийдэг компанийн хувьд. Таны нууц юунд байна?
-Нууцсаад байх юу байхав дээ. Би чинь ажлын гараагаа багаас нь эхэлсэн хүн шүү дээ. Тийм болохоор, хүн төвтэй ажилладаг гэж боддог. Өөрөөр хэлбэл ажилтан бүрээсээ давуу талыг нь олж харахыг хичээдэг. Ер нь дэмжээд өгчих л юм бол ямар ч хүн сайн ажилладаг юм шиг санагддаг. Мөн хүн болгоны хувийн асуудлыг ойлгож дэмжихийг хүсдэг. Тухайн хүнд ар гэрийн асуудал байна уу, эсвэл сурах мэдэх боломж дутмаг байна уу, албан тушаал нь өөрийнх нь сэтгэл санаанд нийцэхгүй байна уу гэдэгт их мэдрэмжтэй ханддаг. Ер нь хүнийг ажиллуулахад заавал зандарч, шүүмжилж, захиргаадах шаардлагагүй. Харин ч зөв хандлагаар ажилтан бүрээ алдаа дутагдлаа өөрөө олж харж, засан залруулах боломжийг олгодог. Зарим удирдлага өндөр ур чадвартай, мундаг сургууль төгссөн хүмүүсээр багаа бүрдүүлэхийг зорьдог байх. Харин миний хувьд байгаа хүний нөөцөөрөө чадварлаг баг бүрдүүлэх, ажилтнуудаа сургаж, боловсруулах, чадваржуулах тал дээр илүүтэй анхаарлаа хандуулдаг.
-Монгол Контент компанийн ажил бүр багийн ажлын үр дүн байдаг байх. Сайн ажилтанг яаж таниад байна?
-Би ямар ч хүнтэй анх уулзаад л тухайн хүний талаарх ерөнхий ойлголтыг авчихдаг. Гол нь тухайн хүнд маш их итгэл өгдөг. Итгэл хүлээсэн хүн өөртөө зорилго тавьж, ажилдаа шамдан, хөдөлмөрлөж эхэлдэг юм билээ. Тэгэхээр ажилтандаа “Чи л үүнийг хийж чадна. Шаардлагатай зүйлээр би дэмжинэ. Алдаж болно. Гэхдээ хэт эрсдэл дагуулахгүй, олон дахин алдахгүй бол би ажиллах боломжоор хангана” гэж хэлдэг.
-Ажилтнуудын тань царайд инээмсэглэл тодорсон байх юм. Баг, хамт олныхоо дунд халуун, дулаан уур амьсгал төрүүлнэ гэдэг тушаал, шийдвэр, цалингийн хувиар торгох зэргээр бий болчихдоггүй байх.
-Хэн ч хүсвэл өөрчлөгдөж чаддаг. Би нэг жишээ ярья л даа. Хүмүүсийн хэлдгээр сөрөг хандлагатай, хамт олондоо бухимдуу байдлаа илэрхийлдэг нэг ажилтантайгаа ганцаарчилж уулзсан юм. Тэрбээр сургуулиа төгсөөд удаагүй залуу ажилтан байсан. Ер нь хүний дутагдлыг олны дунд сүр болгон зарлахаасаа илүүтэй ганцаарчлан уулзах нь дээр байдаг юм. Тэгээд би “уг нь чи ур чадвартай, сайн ажилладаг. Гэвч чиний сөрөг хандлага ажилд чинь их саад болж байна. Энэ хандлагаа бусдад илэрхийлж, өөрийгөө бухимдуулахын ач тус гэж үгүй” гээд хэлж орхилоо. Түүнээс хойш түүний хандлага их өөрчлөгдөж зургаан сарын дараа надад захидал илгээдэг юм байна. Захиандаа сөрөг хандлагаа гээж, аашаа өөрчлөхөд амьдрал болоод ажилд нь эерэгээр нөлөөлж эхэлсэн талаараа бичсэн байсан. Түүний ажлын гүйцэтгэл нь ч эрс сайжирсан. Энэ мэт олон жишээ бий.
GOGO.MN САЙТ ЁС ЗҮЙТЭЙ УЧРААС ХЭРЭГЛЭГЧИД, ХАРИЛЦАГЧДАД ҮНЭЛЭГДЭЖ БАЙГАА
-“Монгол контент” компанийн нэрийн хуудас бол яах аргагүй GoGo.mn сайт. Анх телевизийн сувгуудаар урлаг соёлын одод GoGo сайтыг рекламдаж байсныг санаж байна.
-Саяхан мэт л санагдаж байна. 2007 онд Монгол Контент компанийн анхны захирал маань GoGo.mn портал сайтыг ажиллуулахыг санаачилж систем болон программ хангамжийн инженерүүд, сэтгүүлчид гээд цоо шинэ багийг бүрдүүлсэн. GoGo.mn сайт маш шинэлэг, эрч хүчтэйгээр гарч ирсэн л дээ. Өнөөг хүртэл амжилттай яваа нь манай анхны захирлын хувь нэмэр, хүчин зүтгэлтэй салшгүй холбоотой.
Манай байгууллага контентийн олон чиглэлээр үйлчилгээ эрхэлдэг. Түүн дотроос GoGo.mn сайт бол сэтгүүл зүйн болоод мэдээлэл технологийн бүтээл тууривигч. Тиймээс өнөөг хүртэл сэтгүүлзүйн мэргэжлийн чиг баримжаа, ёс зүй, олон улсын жишиг байдлыг хадгалж явах нь чухал. Энэ зарчмаараа бид аливаа улс төрийн хүчинд үйлчилдэггүй. Аль нэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээ, мэдээллийг хуулдаггүй. Элдэв шар мэдээлэлд хошуурдаггүй, эх сурвалжаар баталгаажаагүй мэдээллийг цацдаггүй. Дээр нь хүмүүсийн илүүд үзэж буй мэдээллийн суваг, хэлбэр, агуулга зэргийг тогтмол судлаж, түүндээ тохируулан ажилдаг гэх мэт үндсэн зарчмуудаа чиг баримжаагаа болгож ажилладаг маань цаг хугацааны явцад үнэ цэнэ, нэр хүндийг бий болгосон гэж би ойлгодог.
-Өнөө үед дийлэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл хараат бус, тэнцвэртэй байдлаа хадгалах нь дутмаг юм шиг санагддаг?
-“GoGo News Agency”-д мөрдлөг болгон ажилладаг ёс зүйн код гэж бий. Бид тэрхүү жанжин шугамаа яс мөрддөг. Ингэснээр редакц бодлогын хувьд эрүүл байдлаа хадгалж, сэтгүүлчид ёс зүйгүй байдал гаргах боломжийг хаадаг.
-GoGo.mn сайтыг бусад вэбүүдэд тэр бүр байдаггүй дизайн, өнгө төрхтэй гэж боддог. Жишээ нь, нийгэмд тулгамдаж буй үйл явдал сэдвээр комик булан ажиллуулж, олон улсын чанартай томоохон тэмцээн, хурлыг шууд дамжуулж, эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чиглэлийн нийтлэл, сурвалжлагууд чинь бусдаас ялгарах шинж чанар болдог.
-Хүмүүсийн мэдээлэл авах суваг болон хэлбэр хувьсан өөрчлөгдөж байгаатай уялдуулж ажиллаж байгаагийн илрэл нь тэр. Бид 2014 онд буюу байгуулагдсанаасаа хойш олон жилийн дараа GoGo.mn сайтаа шинэчилсэн. Улмаар “GoGo News” буландаа бодлогын өөрчлөлт хийж нийгэмд тулгамдаж буй асуудлаар эрэн сурвалжилж, шийдвэр гаргахад нь нөлөөлөхүйц үр дүнтэй ажиллах, олон улсын чанартай спорт тэмцээнүүдийг шууд дамжуулах, Олон улсын томоохон хурал чуулганыг шууд хүргэх зэрэгт гол анхаарлаа хандуулан ажиллаж эхэлсэн. Үүний тулд сэтгүүлчдийнхээ тоог ч нэмж, 15-20 сэтгүүлчтэйгээр багаа өргөжүүлэв. Мэргэжлийн, эрэн сурвалжлах сэтгүүлзүйд сэтгүүлчдээ бэлтгэх болсон нь үр өгөөжөө өгч эхлээд байна. Хоёр жилийн хугацаанд л эхний амжилт, алхмуудаа хийжээ. Манай сэтгүүлчдийн нийтлэл дунд төрийн дээд түвшний салбар агентлагуудад нөлөөлж шийдвэрт хүрсэн олон ч эрэн сурвалжлах сэтгүүлзүйн бүтээл байна. Сэтгүүлчид маань нийгмийн бүхий л салбараар дадлагажиж байна. Бид сэтгүүлчдээ олон улсын болон дотоод сургалтуудад байнга хамруулахыг эрмэлзэж ажилладаг.
-Интернэт, вэбсайтын салбарт олон жил ажиллаж яваагийн хувьд ирээдүйг хэрхэн харж байна?
-Интернэт хэрэглэгчдийн тоо олширч, хурд нь технологийн дэвшлээ даган нэмэгдэж байна. Тиймээс цахим сэтгүүлзүй буюу сайтын хэрэглээ өдөр ирэх тусам өсөж байна. Хэрэглэгч хүссэн үедээ маш хялбархнаар мэдээлэл авдаг учраас онлайн ертөнцөд татагдах шалтгаан болдог. Үүнд ухаалаг төхөөрөмжүүдийн хэрэглээ нэмэгдэж байгаа нь бүр ч түлхэц болж байна. Мөн сайт эргэх холбоог үүсгэж чаддаг. Хэн дуртай нь үзэл бодлоо илэрхийлэх индэр нээлттэй учраас амьд байдлаа хадгалдаг. Дэлхий нийтийн хөгжил интернэтэд суурилж байгаа учраас цаашид хэрэглэгч хүссэн үедээ контентоо үзэх боломжтой салбар илүүтэй хөгжинө гэж боддог юм. Бас анхаарахгүй өнгөрөөж болохгүй зүйл бол сурталчилгаа, маркетинг, олон нийтийн харилцааны ажлууд интернэтэд, дижитал контентод суурилж хийх нь тренд болж байна. Арга ч үгүй байх л даа, хүмүүсийн мэдээлэл авдаг гол суваг нь интернэт болчихоор.
ИРЭХ 10 ЖИЛД ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ МОНГОЛ АГУУЛГЫГ БҮТЭЭНЭ
-Өнгөрсөн 10 жилээ эргээд харахад танай компанийн хувьд хамгийн ололттой зүйл юу байв?
-Бидний анхны бизнес үйлчилгээ бол гар утсанд зориулсан контент байв. Бид оюуны өмчийг худалдаж авдаг ойлголтыг гар утасны контент үйлдвэрлэж эхлэх үеэс хэвшүүлсэн. Тэр утгаараа “оюуны өмч” гэж дуугарсан анхны компани. Өөрөөр хэлбэл Монголд анх удаа контент эзэмшигч хүмүүстэй орлого хуваарилалтын зарчмыг мөрдөж эхэлсэн юм. Энэхүү санаачилгыг тухайн үеийн менежер Б.Авирмэд гаргаж байлаа. Тэр үед хүссэн хүн л хэн нэгний оюуны бүтээлийг дураараа ашиглачихдаг байсныг бид бүгд санаж байгаа. Харин бид тэр байдлыг өөрчилсөн. Өнөөдөр уран бүтээлчдийн бүтээлийг албан ёсны зөвшөөрөл, гэрээгээр авдаг соёлд суралцаад эхэлчихэж. Энэ бүхний анхдагч болсондоо баяртай байдаг.
-Цаашид ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
-“Монгол контент” компани өнгөрсөн 10 жилд гар утсан дээр суурилсан контент үйлдвэрлэх, цахим сэтгүүлзүй болоод бусад бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдэд анхаарлаа хандуулж ажилласан. Ирэх 10 жилд Монгол контент гэж юу хийх вэ, бидний эрхэм зорилго юу байх вэ гэдгээ тодорхойлсон. Тухайлбал манай компанийн ирэх 10 жилийн зорилго бол дэлхийд өрсөлдөх Монгол агуулгыг бүтээх. Үүний дагуу контентийн салбарт Монголын бүх уран бүтээлч, контент эзэмшигчидтэй хамтран ажиллана. Төслийн эхлэл болгон эх орондоо төдийгүй дэлхийн тавцнаа хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин Б.Амарсайхан, Р.Анхнямтай дэлхийд өрсөлдөх Монгол кино хийхээр санамж бичгээ байгууллаа.