БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюаний хувцаслалт, загварын чиг хандлагын талаар сүүлийн үед гадаадын хэвлэлүүдээр онцлох болсон.
Учир нь Пэн Лиюань Хятад гэх агуу гүрнийг удирдаж буй нөхрийн хамт дэлхийн улсуудаар айлчлахдаа экс-удирдагчдын хэв маягийг халж, огт өөр дүр төрх бий болгосон. Эгэл атлаа эрхэмсэг төрх бүрдүүлсэн юм.
БНХАУ-ын дарга Си Зиньпин гэргийн хамт АНУ-д зургаан өдрийн айлчлал хийсэн. Энэ үеэр тэргүүн хатагтайн өмссөн бүх хувцас мөн л олны анхааралд өртөв. Түүний өмссөн хувцасыг Хятадын алдарт загвар зохион бүтээгч Грейс Чен урлажээ.
Сонирхуулахад 2013 онд “Vanity Fair” сэтгүүлээс хамгийн сайхан хувцасладаг олны танил хүмүүсийн жагсаалтыг гаргасан. Тус жагсаалтад Пэн Лиюань багтсан юм.