БНСУ-ын Мокпо хотын симфони оркестрын, захирал, удирдаач, Passion & Sharing (APS) академийг үндэслэн байгуулагч Юн Ил Жин манай улсын филармонийн симфони оркестртой хамтран тоглоно.
Тоглолт ирэх сарын 3-нд Филармонийн танхимд “Эв нэгдэл, Их хүч” нэрийн дор боллх юм байна. Тоглолтод Солонгосын уран бүтээлчид болох төгөлдөр хуурч Хюнок Мүн, Хюн Со Чо нар ч оролцох аж.
Тэд Оросын алдарт хөгжмийн зохиолч Д.Д.Шостаковичийн IX симфонийг тоглохоос гадна, Франсис Плёнкын хоёр төгөлдөр хуурт зориулсан концертыг сонгодог хөгжим сонирхогчдодоо толилуулна.
Удирдаач Юн Ил Жин 1990-ээд оноос хойш БНСУ-ын томоохон хотууд болон АНУ, ХБНГУ, Голланд, Австри, Чех зэрэг улсуудад бие даасан тоглолтуудаа тавьж байжээ. Мөн тэрээр БНСУ-ын симфони найрал хөгжим, Нью-Сөүл филармони, Сүвон филармони, Сингапур Braddell Heights Symphony, Голланд Royal Biltse Harmonie, Швейцарийн Цюрих симфони найрал хөгжимд ажиллаж байжээ.
Харин одоо БНСУ-ын хөгжмийн сургууль, Миёнжи их сургуулийн хүндэт профессороор ажилладаг гэнэ.