Баянхонгор аймгийн Бага олимпийн наадам өчигдөр нээлтээ хийлээ.
Зургаан хоног үргэлжлэх Бага олимпийн нээлтийн ёслолд тус наадмыг санаачлагч УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Москвагийн олимпийн мөнгөн медальт Ц.Дамдин, дэлхийн аварга Г.Болдбаатар, ОУХМ Д. Сумъяа, Ц.Мөнхзаяа, П. Лхамдэгд, Б.Батгэрэл, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт Э.Бэхбаяр нарын шилдэг тамирчид хүрэлцэн ирсэн байлаа.
Үзэгчдийг баясгасан наадмын нээлт мото спортын тамирчдын үзүүлэх тоглолт, морьтон баатруудын онч шалгасан харваа, 300 хүүхдийн гимнастикийн үзүүлбэр, урлагийн тоглолт гээд олныг хамарсан цогц арга хэмжээ болсон юм.
Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харъяа, жүдо бөхийн ҮШБ-ийн тамирчин, ОУХМ Ц.Цогтбаатар хонгор нутгийн тэнгэрт зургаан хоног бадамлах галт бамбарыг асаасан нь энэхүү ёслолын хамгийн оргил мөч байлаа.
Хамгийн анхны буюу 2008 оны Бага олимпийн наадмын Бамбарыг тус нутгаар овоглодог дэлхийн аварга М.Уранцэцэг асааж байсан. Улмаар М.Уранцэцэг дараа жил нь 2013 онд дэлхийн аваргын дэвжээнээс алтан медаль хүртэж байсныг түүхтэй.
Жүдо бөхийн төрөлд өсвөрийн тамирчдаас хамгийн анхны дэлхийн аваргын хүрэл медаль эх орондоо авчирсан Ц. Цогтбаатарыг энэхүү эрхэм хүндтэй албан томилсон нь ч түүний ирээдүйн их амжилтыг билэгдсэн бизээ.
Хонгор нутгийн нийт сумдыг хамран өргөн хүрээгээр зохиогддог тус наадам энэ удаад “Бага олимпоос их олимпийн оргил өөд” уриан дор явагдаж байна.
Наадмын урьдчилсан шатны тэмцээнүүд төв, хангай, говийн гэсэн гурван бүсэд нэгэн зэрэг эхэллээ. Гурав дахь удаагийн наадамд нийт сумдыг хамрасан 30 багийн тамирчид спортын 15 төрлөөр өрсөлдөнө.
Олимпийн наадмыг угтан зохиогддог энэхүү наадам хамгийн анх найман төрлөөр явагдсан бол дараагийн бага олимп 12 төрөл, гурав дахь наадам ийнхүү 15 төрөл болон өргөжжээ.
Мөн Баянхонгорын Бага олимпоос үлгэр дууриалал авч 10 орчим аймаг тус наадмыг зохион байгуулдаг болоод байгаа юм.
Ингэхдээ Бууцагаан, Баянлиг сумдад зохиогдож байгаа говь, хангайн бүсээс шалгарсан тамирчид наадмын сүүлийн өдөр аймгийн төвд шигшээ тоголтоор өрсөлдөх юм.