gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Бямбасайхан: Зах зээл эргээд сэргэхэд Монгол компаниуд дэд бүтцийн асуудлаа шийдсэн байх учиртай

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2015-09-24
0
Twitter logo
 
Саяхан буюу энэ сарын 9-нд “Invest Mongolia 2015” буюу “Монголд хөрөнгө оруулах нь 2015” уулзалт Улаанбаатар хотод болсон. Японы хөрөнгө оруулалттай "Нон фронтиэр" компаниас ес дэх жилдээ зохион байгуулсан энэ уулзалтын үеэр уул уурхайгаас өөр ямар боломжууд Монголд байдаг вэ, юанын ханшийн савлагаа Монголд хэрхэн нөлөөлөв, хөрөнгө оруулагчдын анхаарлыг илүүтэй татах аялал жуулчлал, мэдээллийн технологи, ноолуур, жижиглэн худалдааны салбар зэрэг сэдвүүд дээр чуулганд оролцогчид төвлөрсөн юм.    

“Invest Mongolia 2015”-ын гол зорилго хөрөнгө оруулалт татах боломжийг эрэлхийлэх, хөрөнгө оруулалт авч чадсан сайн туршлагыг танилцуулах байв. Мөн үүний өмнөхөн буюу энэ сарын 3-нд “Discover Mongolia 2015” чуулга болсон юм. Энэ нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг татах зорилготой чуулган. Одоогоор эдгээр чуулга уулзалтын үр дүн төдийлөн тодорхой биш байна.

Төв Азийн 10 орон болох Азербайжан, Гүрж, Узбекистан, Туркменистан, Кыргыз, Монгол, Тажикстан, Пакистан, Афганистан, БНХАУ-ууд нь хөгжлийн ижил түвшинд яваа, дийлэнх нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан, мөн их хэмжээний байгалийн баялагтай гэдгээрээ ижил төстэй. 

Тэгвэл өнөөдөр Шангри Ла зочид буудалд “КАРЕК-Хөрөнгө оруулалтын чуулган 2015” эхэллээ. Энэ нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага болох КАРЕК (CAREC)-ийн гишүүн орнуудын эрх баригчид, хувийн хэвшлийнхэн хамтран оролцдог чуулга юм.

Азийн хөгжлийн банк, “Эрдэнэс Монгол” компани хамтран энэхүү хөрөнгө оруулалтын форумыг зохион байгууллаа.

Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу товчилбол КАРЕК-ийн зорилго нь бүс нутгийн хэмжээнд худалдааг өсгөх, компаниуд хоорондоо бизнес хийх боломжийг нэмэгдүүлэх юм. Төв Азийн 10 орон болох Азербайжан, Гүрж, Узбекистан, Туркменистан, Кыргыз, Монгол, Тажикстан, Пакистан, Афганистан, БНХАУ энэ хөтөлбөрт багтдаг. Эдгээр улсууд нь хөгжлийн ижил түвшинд яваа, дийлэнх нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан, мөн их хэмжээний байгалийн баялагтай гэдгээрээ ижил төстэй.   Узбекистан, Казахстан улсууд манайтай адил далайд гарцгүй.

Иймд доор бүрнээ хөгжлийн гарцыг эрэлхийлэх биш, хамтран, харилцан ашигтай байдлаар дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн үзэл санаан дээр нэгдэн, КАРЕК-ийг байгуулжээ.    

Энэ хөтөлбөрийн дагуу манай улсад хэд хэдэн төсөл хэрэгжсэн. Эдгээрийн нэг нь баруун бүсэд хэрэгжиж буй, босоо тэнхлэгийн авто зам. Мөн УБ-Замын-Үүд чиглэлийн авто замыг дурдаж болно.

Өнөөдөр эхэлсэн чуулганд зургаан улсын 350 гаруй төлөөлөгч оролцлоо. Маргааш сайд нарын хурлаар чуулган үргэлжлэх юм.

Чуулганыг зохион байгуулж буй “Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

-Монгол Улс яагаад КАРЕК-ийн хөтөлбөрт багтсан бэ?
-15 жилийн өмнө АХБ-ны туслалцаатайгаар КАРЕК-ийг байгуулсан түүхтэй. Бид далайд гарцгүй тул дэд бүтцийн төслүүд их чухал. КАРЕК дэд бүтцийн төслүүдийг чухалчилдаг. Бид хөршүүд болон Төв Азийн бусад улсуудтайгаа хил дамнасан, дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой тул өнөөдрийн чуулганд ач холбогдол өгч байна. Хамтарч ямар төслүүд хэрэгжүүлэх, санхүүжилтийг нь хэрхэн босгох талаар хэлэлцэнэ. Уул уурхайн салбарт өрсөлдөхөд манай компаниудад дэд бүтцийн сул хөгжил ихээхэн чөдөр тушаа болдог.

Тээвэр, ложисикийн зардал өндөр байна. Иймд бид хил дамнасан дэд бүтцээ сайжруулан, авто зам тавьснаар зардлаа 50 хүртэл хувиар бууруулна. Энэ нь бидэнд олгох давуу тал.       

Гадаад зах зээл муу байна гээд бид зүгээр суух нь буруу. Удаан хугацаанд хэрэгждэг дэд бүтцийн төслүүдэд энэ хугацаанд эхлүүлэх, ядаж л боловсруулах ёстой.  Яагаад гэвэл зах зээл эргээд сэргэнэ. Тэр үед нь Монгол компаниуд дэд бүтийн асуудлаа шийдсэн байх учиртай.

Манай бизнесийн өрсөлдөх чадварыг хамгийн их доош нь татдаг хүчин зүйлс дэд бүтэц, эрчим хүчний сул хөгжил байдаг.  Үүнийг өрсөлдөх чадварын тайлангаас харж болно. 

-Зөвхөн дэд бүтцээр хязгаарлагдах уу?
-Үгүй. Уул уурхай, хөдөө аж ахуйн төслүүдийг хэрэгжүүлэхийн сацуу компаниуд хэрхэн хамтарч ажиллах, худалдаа хийх талаар ч хөндөнө. Бид олон улсын стандартыг даган, олон улсын дүрмээр тоглож чадвал дэлхийд өрсөлдөх чадвартай, үндэсний копмани бүтээж чадна.

-Хөрөнгө оруулагчид ямар хүсэлт тавьж байна вэ?
-Тогтвортой байдал.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан