Монголын пара-таеквондогийн шигшээ багийн тамирчид Бүгд Найрамдах Турк Улсын Самсун хотноо энэ сарын 17-нд зохион байгуулсан, зургаа дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, медалийн арвин хур буулгалаа.
Тус тэмцээнд 38 улсын 118 тамирчин өрсөлдөн, манай улсын баг тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртэж бахдам амжилт үзүүлэв. Тэмцээний К-44 ангиллын 61 кг-д 2015 оны дэлхийн аварга, дэлхийн шилдэг тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ эхний тойрогт гоц мөргөж, 2-р тойрогт Иран улсын тамирчныг 20:15-р хожиж, 3-р тойрогт зохион байгуулагч Турк улсын тамирчныг 20:10-р хожиж, 4-р тойрогт мөнгөн медалийн төлөө нутаг нэгт О. Энхтүвшинзаяаг хожиж, 5-р тойрогт алтан медалийн төлөө Итали улсын тамирчинг 4:2-р хожиж, дэлхийн хошой аварга болов.
К-42 ангиллын 61кг-д 2015 оны Ази тивийн аварга Батбаярын Шинэбаяр эхний тойрогт Казакстан улсын тамирчныг 23:3-р онооны илт давуугаар хожиж, 2-р тойрогт ОХУ-ын тамирчныг 20:15-р хожиж, алтан медалийн төлөө Иран улсын тамирчинд 25:17-р хожигдож, ДАШТ-с 3 дахь мөнгөн медалиа хүртлээ.
К-44 анггиллын 61кг-д Оюунсүрэнгийн Энхтүвшинзаяа эхний тойрогт ОХУ-ын тамирчныг 22:10-р хожиж, 2-р тойрогт мөн ОХУ-ын тамирчныг 16:10-р хожиж, мөнгөн медалийн төлөө нутаг нэгт Г.Болор-Эрдэнэд ялагдан, хүрэл медаль хүртлээ.
Багийн дүнгээр эхний таван байрыг шалгаруулахад Монголын баг ОХУ, Иран, Азарбайджан, Турк улсын дараа шагналт V байрт шалгарлаа. Монголын багийн ахлагчаар МПТХ-ны ерөнхийлөгч Д. Мөнхбаатар, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Л. Отгонбаатар, дасгалжуулагчаар М. Энхбаатар нар оролцсон.
Энэ тэмцээнд оролцсон манай тамирчид шууд ОХУ-ын Сочи хотыг зорьсон юм. Тэд энэ сарын 26-аас ирэх сарын 3-нд зохион байгуулах Олон улсын тэргэнцэртэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын холбооны дэлхийн наадам (2015 International Wheelchair and Amputee Sports Federation (IWAS) World Games)-д оролцоно.
Ирэх сарын 2-нд эх орондоо ирэх юм. Дашрамд дурдахад пара-таеквондогийн спорт 2020 оны Токиогийн олимпийн наадмаас эхлэн паралимпийн наадмын албан ёсны төрөлд багтсан юм.