Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын захирамжийн дагуу намрын ээлжит зах зээлийн өдөрлөг энэ сарын 25-26-д Ханбогд сумын Галба талбайд зохион байгуулагдаж, Ханбогд сумаас гадна Баян-Овоо, Манлай, Даланзадгад сумаас орон нутгийн малчид, бизнес эрхлэгчид оролцох гэж байна.
Энэхүү өдөрлөгөөр Оюу Толгой ХХК-ний “Орон нутгийн бизнес, эдийн засгийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Бодлого судлалын төвөөс уламжлалт бэлчээрийн МАА-н бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн зах зээлтэй холбох замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх үйл ажиллагааны үр дүнг танилцуулна.
Тэмээний брэнд бүтээгдэхүүн бий болгох туршилтын ажил нь энэ хүрээнд хийгдэж буй ажлын нэг чиглэл юм. Тэмээний мах, ноос, сүүгээр хийдэг 12 төрлийн бүтээгдэхүүнээс хамгийн олон малчин зэрэг ашиг хүртэх боломжтой, Говийн бүсийн харьцангуй давуу талд тулгуурлаж өрсөлдөх чадвартай байх, технологийн хувьд хэрэгжих боломжтой шинэлэг байх гэсэн шалгуураар самнаж бэлтгэсэн торомны ноосыг МАА-н брэнд бүтээгдэхүүнээр сонгосон байна.
2015 оны хавраас эхлэн малчны хотноос ноос бэлтгэхээс эхлээд ангилах, угаах, самнах, ээрэх, эцсийн бүтээгдэхүүн хийх хүртэл бүх шат дамжлага дээр малчид, хоршоо, боловсруулах үйлдвэрүүд хамтран ажилласан туршилтын үр дүнгээр торомны самнасан ноос нь гарц, чанар, үнэ гээд бүх үзүүлэлтээр уламжлалт аргаар хяргаж бэлтгэсэн ноостой харьцуулахад хамаагүй илүү өгөөжтэй болох нь батлагдаад байна. Үүнд 12 хот айлын 354 тором самнаж, 510.7 кг ноос бэлтгэжээ.
Торомны самнасан ноос бэлтгэл, боловсруулалтын харьцуулсан үзүүлэлт
Үзүүлэлт |
Самнасан тором |
Хяргасан тором |
Торомны ноосны гарц, кг |
1.44 |
2.5 |
Дагавар бүтээгдэхүүн, кг |
1 |
- |
Малчдаас авсан 1 кг-ийн үнэ, төг |
10400 |
4000 |
1 торомны ноосны нийт орлого, төг |
18976 |
10000 |
Дундаж голч, микрон |
16 |
21 |
Ангилах гарц, % |
98 |
94 |
Угаах гарц, % |
72 |
65 |
Самнах гарц, % |
60 |
33 |
Ээрэх гарц, % |
91 |
83 |
Одоогийн байдлаар торомны ноосоор нарийн утас, бэлэн хувцас зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилт амжилттай явагдаж байна.
Галбын торомны ноосоор хийсэн бэлэн бүтээгдэхүүний загвараас:
Галба торомны ноосны шошго
2015 оны туршилтаар 1 кг тэмээний ноосны зах зээлийн үнэ 4000 төг байхад туршилтаар 10400 төг хүрч, тором бүрээс 6400 төг-ний нэмэгдэл орлого олсон. Зөвхөн малчид орлогоо нэмэгдүүлээд зогсоогүй ноосны хялгас, хог хаягдал бага, чанар илүү тул зардал хэмнэж, боловсруулах үйлдвэрүүд орлогоо 45% хүртэл нэмэгдүүлэх боломжтойг туршилт харуулсан юм.
Өөрөөр хэлбэл малчин, хоршоо, ченж, боловсруулах үйлдвэрийн шат дамжлагууд нь явцуу эрх ашгаар өөр хоорондоо өрсөлдөн бие биеийн үнийг унагах гэж тэмүүлдэг одоогийн тогтолцоо нь ирээдүйгүй бөгөөд гадаадынхны идэш болдог, харин Монголын ноосны салбар гэдэг утгаар нь алсын хараатай хамтран ажиллавал оролцогч бүр хожиж, олон улсын зах зээлд салбараараа өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломжтой гэдгийг энэхүү туршилт харууллаа.
Ингэсэн тохиолдолд илүү өндөр үнэтэй олон улсын зах зээлд өрсөлдөж чадна. Тухайлбал, Дэлхийн нэхмэлийн мэдээллийн сүлжээнээс (WTiN) гаргадаг “Ноосны зах зээлийн тайлан”-д 2015 оны 7-р сарын 16-ны байдлаар 18 микронтой торомны самнасан ноос кг нь 38 ам доллар буюу 76000 төгрөг байна. Мөн Английн Брадфорд хотноо байрладаг Евростекс (Eurostex) компани гар аргаар ээрэхэд зориулан самнаж бэлтгэсэн Алашан (Өвөр Монголын Өмнөговь, Баянхонгортой хил залгаа муж) торомны 17 микронтой ноосыг 90 ам доллар буюу 180000 төгрөгөөр зарж байна.
Олон улсын өндөр үнэтэй зах зээлд гарахын тулд туршилтаар харуулсан хамтын ажиллагааны загварыг түншлэлийн байнгын загвар болгох ажлыг 2016 оны ноос бэлтгэлийн улирлаас эхлэн нэвтрүүлэх, ноосны чанарын стандартыг мөрдүүлж, хянан баталгаажуулах, энэ үүднээс орон нутагт анхан шатны чанарын хяналт тавьдаг бага оврын лаборатори (20000 орчим ам долларын хөрөнгө оруулалт шаардагдана) байгуулж ажиллуулах, эдгээр үйл ажиллагаа, шаардагдах санхүүжилтийг МАА-н болон орон нутгийн хөгжлийн бодлого, төсөв, төслийн хөрөнгө оруулалтад суулгах ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Цаашлаад төрөөс малчдад олгож байгаа ноосны урамшууллын бодлоготой уялдуулан чанарыг тэтгэсэн үнэ, тэмээний үржлийн ажлын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлбэл Говийн бүсийн МАА-н салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэн уул уурхайн салбартай эн зэрэгцэхүйц орлогын дундаршгүй ундарга болгох бүрэн боломж байна.
Бодлого судлалын төв