gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.19
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.19
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.19
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зочломтгой Монгол гэдэгсэн...

Засгийн газрын мэдээ
Нийгэм
2015-09-22
0
Twitter logo
Засгийн газрын мэдээ
0
Twitter logo
Нийгэм
2015-09-22
Зочломтгой Монгол гэдэгсэн...

-Аялал жуулчлалын салбарыг хавсарга маягтай авч яваа-

Зочломтгой ард түмэн гээд бид өөрсдийгөө нэрлэдэг билүү. Тэгвэл дэлхий нийт биднийг ингэж дүгнэдэггүй. “Танай сайхан нутагт” гээд манайд ирсэн жуулчдын хэлдэг үг худлаа болж таарчээ. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын тайланд биднийг зочломтгой бус гэж тэмдэглэснийг Хятад судлаач Ч.Батцэцэг онцлов. Яагаад тэд биднийг ингэж дүгнэсэн юм бол? Алс замд алжааж, ядарсан аянчдыг домботой цайгаа бариад угтдаг монгол соёлыг ээлтэй бус гэж тодотгосны учир юу байв?

Айлчин гийчин ирэхэд аяганы амсар зуулгахаас аваад халуун хоол цайгаар дайлдаг тийм соёл бидэнд бий. Үр хүүхдээ хүртэл зочдын урдуур гарахыг цээрлэдэг ёс үе уламжлаад ирсэн. Хөдөөгийн гэлтгүй хотын айлд ороход энэ ёс арилаагүйг фэйсбүүкээр түгээсэн элэглэл батална. Тухайлбал “Ээжүүд ингэдэг л биз дээ” гэсэн гарчигтай Билгүүнгоо охины dumbsmash-ийг эш татах гэсэн юм. Үе үеийн монголчууд гэрт нь ирсэн зочныг хүндлэх ёсыг үр хүүхдэдээ айлгах, загнах, аргадах байдлаар ойлгуулж ирсний нотолгоо юм. Тэгтэл дэлхийн хүмүүс биднийг яагаад зочломтгой бус гэж дүгнээд байгаа юм бэ?

ХЭЛ ЧИМЭЭГҮЙ ИРЭХ “АНГИЛАЛ”

Биднийг зочломтгой бус гэх ангилалд багтаах олон үйл явдал манай улсад хэл чимээгүй өрнөдөг. Тухайлбал, манайхыг зорьж ирсэн Австралийн монгол судлаач хоёр эрдэмтний цүнхтэй камерыг хулгайлсныг сонин хэвлэлээр мэдээлсэнгүй. Тэгтэл уг камерт өнөөх хоёр судлаачийн манай оронд хийсэн судалгааны ажлын чухал баримтууд байж. Монголыг судална гээд халуун сэтгэлээр ирсэн хүмүүс рүү хулгайчид хүйтэн ус цацчихдаг жишээ үүгээр ч дуусахгүй болов уу.

Дээрх хулгай болсон Чойжин ламын сүм музей уг нь камертай юм гэнэ билээ. Харин мэргэжлийн баг бүрдүүлчихсэн өнөөх урт гартнууд хаана камерын тусгал тусдаггүйг сайн мэддэг байж. Нэг нь цаг асуутал, нөгөөх нь суйлсан бололтой. Энэхүү хулгайн жишээ ердөө хөнгөн маягийн гэмт хэрэг шүү дээ. Үүнээс ч зэрлэг, балмад үйлдлийг гаднынханд бид харуулдаг.

Өвөр-монголчуудыг өвдөг сөгдүүлсэн бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсаныг Та санаж байгаа байх. Ил цагаандаа гарсан энэ танхайрал бидний байтугай дэлхийн хүмүүсийн чихэнд хүрч, Үүл дарга албан ёсоор уучлалт гуйсан түүхтэй.

Тэгтэл үүнээс ч балмад жишээ өчнөөн байдгийг салбарынхан ярьдаг юм билээ. Тухайлбал, нөхөртэйгээ манайд ирсэн голланд эмэгтэйг Архангай аймагт аялж явахад нь хүчирхийлжээ. “Хөдөө хонины бэлчээрт” гэж ирээд л эхэлдэг шалиг ярианы учрыг бид мэддэг. Тиймээс ч дан бүсгүйчүүд хөдөө явах нь ховор. Харин голландчууд яаж мэдэх вэ дээ. Аюулгүй л гэж итгэсэн хэрэг.

Энэ ч багадна. Эх орноосоо гараад аяллаар явахдаа хүртэл тавьтаргүйтдэг монголчууд бий. Сүүлийн үеийн жишээ татахад, манайхаас ОХУ-ыг зорьж, Итгэлт хамбад мөргөөд, Байгаль нуур үзэгсдийн дунд тавьтаргүй монголчууд цөөнгүй явжээ. Архи дарс уугаад, хог шороогоо Байгаль нуурын хөвөөнд хаяхыг энд онцолсонгүй. Бичихэд ч ичмээр юм. Буриад охиныг хүчирхийлсэн гэнэ. Энэ талаар Буриадын бүгд найрамдах улсын Аялал жуулчлалын холбооны тэргүүн манайд ирж хуралд суухдаа салбарынханд өчнөөн хэлж, төчнөөн загнасан байна. Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Батнасан энэ талаар “Олон улсын хэмжээнд ингэж нэр нүүрээ барж байхад манайд хэн аялж ирэх юм бэ” гэсэн юм.

Бадарчин явсан газар балагтай гэдэгчлэн манайхан хөнжил, пүүгээгээ машиндаа чихэж аваад л Байгаль нуурыг зорьдгоос энэ үүдэлтэй. Зэрлэг маягийн манай дотоодын аялал жуулчлал хилийн дээс алхаад, Буриад орчимд очсон нь энэ. Тэд “Визгүй зорчуулахыг болиулмаар байна” гэж хүртэл ярьжээ. Зэрлэгээс гадна манайхаас тус улс руу урсдаг аялал жуулчлалын орлого нь буурчихаж. Эндээс идэж, уух хүнсний бүтээгдэхүүнээ цүнхлээд, тэнд очиж майхан бариад байхад ингэж хэлэхээс ч яах вэ дээ. Үүнээс гадна визний мөнгөнөөс овоо их орлого олдог байснаа буриадчууд нуугаагүй байна.

Эцэст нь, жуулчдад ээлгүй улсаар шалгарсан манайд хэзээ нэг сая жуулчин ирэх юм бэ? Эерэг дүр төрх, эерэг имижээр жуулчдыг даллах дүрэмтэй ч, энд ирсэн хойно нь аюулгүй байдлыг хангах нь түүнээс ч илүү зүйл гэдгийг өдгөө ч буурсаар байгаа жуулчдын статистик харуулна.

Үүнээс гадна манайд яг хэд хэчнээн хүн жинхэнэ утгаараа жуулчлаад, хэчнээн ам.доллар дунджаар зарцуулдгийг барин тавин хэлэх тоймтой судалгаа алга. Тэгтэл энэ жилийн эхэнд нэг сая гэх мөрөөдлийн тоогоор төлөвлөгөө боловсруулаад, төсвөөс тэрбумаар тоологдох төгрөг гаргуулсны учрыг бодоод ч ойлгохгүй юм.

Ээлгүй гэж тодотгуулаад, зэрлэг үйлдлээ дэлхий дахинд олон нийтийн сүлжээгээр цацчихаад, “ITB Berlin” үзэсгэлэнд долоон тэрбум төгрөг хаях хэрэх байсан уу? Хэдийгээр салбарынхан үүнийг зөв гэж зүтгэх боловч, үүнээс дээр гарц байсныг үгүйсгэдэггүй.

Салбарын бодлогыг боловсруулдаг Аялал жуулчлалын газар өдгөө Байгаль орчны яамны харьяанд бий. Өмнө нь Соёлын яаманд данстай байж. Үүний өмнө хаа нэгтээ бас байсан гэнэ. Энэ мэтээр яривал, төр засгийнхан аялал жуулчлалын салбарыг хавсарга маягтай авч яваа. Энэ нь “ITB Berlin” үзэсгэлэнд тооцож, боловсруулаагүй их хэмжээний мөнгийг хаясны гол буруутан гэж дуу нэгтэйгээр хэлэх юм билээ.

Хөрөнгө хаяад, маркетинг хийсэн нь ч дүүрч. Зэрлэг аялал жуулчлалыг зогсоох арга чарга хайх хэрэгтэй баймаар. Уг нь биднийг зочломтгой Монгол гэдэгсэн.

Э.Хулан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан