Монгол улсыг хамгийн удаан удирдсан энэ эрхмийг мэдэхгүй хүн үгүй гэж бодож явлаа. Драмын театрын урд байрлах хөшөөг нь танихгүй хүн ч байхгүй гэж бодож явав. Гэтэл тийм биш ажээ.
Tөрийн эрхийг барьж байх хугацаандаа дэлхийн 115 оронтой дипломат харилцаа тогтоож байсан аж
Гэрэл зургийг нь авах гээд явж очиход наймдугаар ангийн хоёр жаал тааралдсан юм. Юмыг яаж мэдэхэв гэж бодоод энэ хэний хөшөө вэ? гэтэл “Мундаг хүн л байх” гэж хариуллаа.
За яахав хөшөөг нь танихгүй ч хүнийг нь мэдэх байх гэж бодоод “Ю.Цэдэнбалын хөшөө шүү дээ” гэтэл харин өөдөөс “Цэдэнбал гэж хэн юм бэ, ах аа?” гэдэг юм байна.
Яагаад хөвгүүд Монгол улсыг 44 жил удирдсан Юмжаагийн хүү Цэдэнбалыг танихгүй байгаад хэн нэгнийг буруутгаад яахав. Харин түүний тухай мэдэхгүй өөр бусад хөвгүүд, охидод цухасхан ч гэсэн мэдүүлэхийг хүслээ.
Нэг жишээ татаж үзье. АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоныг мэдэхгүй хүүхэд өнөөдөр Америкт байхгүй. Харин магадгүй 28 дахь ерөнхийлөгч Вудроу Уилсоныг танихгүй байж болно. /жич би өөрөө google-ээс харсан болно/
Бас нэг жишээ байна. 1991 оноос хойш төрийн эрхийг барьж байгаа Нурсултан Назарбаев гэх эрхмийг өнөөдөр дэлхий таньдаг болжээ. Гэтэл энэ хүнийг таалал төгссөнөөс хойш 20 хүрэхгүй жилийн дотор дараа үеийн хөвгүүд танихгүй байвал утгагүй хэрэг.
Тэгэхээр АНУ-ын анхны ерөнхийлөгч, Казахстаныг хөгжүүлж байгаа мундаг эрхэмтэй нэгэн адил Монголын төрийг хамгийн олон жил барьсан төрийн нэрт зүтгэлтнийг Монгол хүүхдүүд танихгүй байж болохгүй ээ.
Юмжаагийн Цэдэнбал 1916 оны есдүгээр сарын 17-ны өдөр /2016 онд түүний мэндэлсэний 100 жилийн ой тохионо/ Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуу буюу одоогийн Увс аймгийн Давст сумд 11 хүүхэдтэй айлын тав дахь хүүхэд болж мэндэлжээ.
1925 онд Улаангомын шинээр байгуулсан сургуульд элсэж 1929 онд төгссөн бөгөөд төд удалгүй үргэлжлүүлэн суралцахаар Эрхүү рүү явсан байна. Есөн жилийн турш тэрээр Эрхүү, Улаан-Үдийн хооронд аялж Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү, эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ.
1938 онд эх орондоо эргэн ирж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны гуравдугаар сараас эхлэн Сангийн яамны дэд сайд, долдугаар сараас 1940 оныг хүртэл Сангийн яамны сайдаар тус тус ажиллаж байсан гэдэг.
Харин 1940 оны МАХН-ын Х их хурлаар МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож тасралтгүй 44 жил төрийн эрхийг барьсан юм.
Зарим эх сурвалжуудад бичсэнээр Монголыг ЗХУ-д нэгтгэлгүй авч үлдсэн хүн нь Ю.Цэдэнбал гэжээ. Түүнчлэн төрийн эрхийг барьж байх хугацаандаа дэлхийн 115 оронтой дипломат харилцаа тогтоож байсан аж.
Үүгээр зогсохгүй 1950-иад онд Монголчууд бүгд бичиг үсэгтэн болж ЮНЕСКО-ийн шагнал хүртсэн, 1940 онд 750 мянга байсан хүн ам 1980-аад оны дундуур 2 саяд хүрч, спорт, соёл урлагаараа дэлхийд танигдаж, Дархан, Чойбалсан, Эрдэнэт, Хөтөл, Багануур зэрэг аж үйлдвэрийн төвүүд бий болсон түүх Ю.Цэдэнбалтай салшгүй холбоотой.
Гэвч Монголыг хамгийн удаан удирдсан эрхмийг 1984 оны наймдугаар сард тэтгэвэрт нь гаргаж, Москвад гэрийн хорионд оруулжээ. 1991 онд хорвоог орхих хүртлээ бүтэн долоон жил Москвагийн есөн давхар байранд байсан түүний цорын ганц хүсэл нь “Эх нутагтаа очиж ясаа тавих” байсан гэдэг.
Харамсалтай нь түүнийг орчлонгоос одсоных нь дараа л эх оронд нь авч ирж, Алтан өлгийд нутаглуулжээ. Хорвоогоос хальсных нь дараа УДЭТ-ын урд талбайг Ю.Цэдэнбалын нэрэмжит талбай болгон хөшөөг нь босгож байсан аж.