-Иргэд самар бэлдэх зөвшөөрлийг яамнаас авах хэрэггүй болов-
Энэ жил самрын их ургацын жил тохиож буй бөгөөд өмнөх жилүүдийг бодвол гантай, хуурайшилт их байсан тул самар эрт боловсорчээ. БОНХАЖЯ-наас самар бэлдэх хугацааг аравдугаар сарын 15 гэж тогтоосон. Гэтэл аравдугаар сар гарахаас өмнө гудамж талбайд самар зарах болсон тул салбарын яамны сайд шинэ тогтоол гаргаж, самар түүх хугацааг 15 хоногоор наашлуулах шийдвэр гаргалаа.
Ойн судалгаа хөгжлийн төвийнхөн өнгөрсөн өдрүүдэд самартай бүс нутагт судалгаа хийж, аравдугаар сарын 1 гэхэд самар бэлдэхэд экологийн хувьд хохиролгүй гэж дүгнэжээ. Иймд самрын бизнес эрхэлж, орлого олдог хүмүүст нааштай мэдээ юм. Харин болоогүй самрыг түүхгүй, идэхгүй байхыг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. Бүрэн гүйцэд боловсроогүй самар нь гэдэсний халдварт өвчний эх үүсвэр болдог аж.
Нөгөөтэйгүүр, гүйцэт болоогүй самрыг авахын тулд хүмүүс хуш модыг гэмтээж, сүйтгэж байгаа аж. Энэ үйлдэл нь хүмүүст төдийлөн хор хохирол авчрахгүй ч дараа дараагийн жилд модны холтос хатаж, ирээдүйд самрын нөөцгүй болох, цаашлаад самраар хооллодог хэрэм, баавгай зэрэг амьтан тэжээлийн хомсдолд орж, устах аюулд хүрэх эрсдэлтэй талаар мэргэжлийн байгууллагынхан хэлж байна.
Монголын ойн нөөцийн таван хувьд хуш мод ургадаг. Ойн тухай хуульд зааснаар самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах ёстой байдаг. “Иргэд самар бэлдэх зөвшөөрлийг яамнаас авах хэрэггүй болсон. Ойн дагалдах баялгийг хамгаалах, ашиглах эрх бүхий тухайн сумынхаа Засаг даргад хүсэлт гаргах боломжтой” гэж БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Банзрагч хэллээ. Самар экспортлохыг хориглосон байдаг ч эцсийн бүтээгдэхүүн буюу самрын идээ, тос, шахдас болговол хоригт хамаарахгүй аж.
Биологийн нөөцийн самрын 40 хувийг бэлдүүлэх бодлого баримталдаг тул нөөц муу байгаа газраас түүхийг хоригложээ. Харин зөвшөөрсөн газрын мэдээллийг дор дурдсанаар гаргасан байна. Ингэж хугацааг наашлуулсаар байтал самар түүж, хууль зөрчвөл Ойн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэн буюу 960 мянга, аж ахуйн нэгж, байгууллагыг 10 дахин буюу 3.8 сая төгрөгөөр торгохыг анхааруулав.
Б.Бямбасүрэн