Азийн Хөлбөмбөгийн Холбооны 16 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “К” хэсгийн тоглолтууд манай улсад болж байгаа билээ.
Манай улсын 16 хүртэлх насны шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Японы хүчирхэг багтай хийж 17-0 харьцаатай хожигдсон нь хоёр улсын хөлбөмбөгийн хөгжлийн түвшинг ямар зөрүүтэй байгааг харуулсан. Нөгөөтэйгүүр, манай тамирчдын хувьд дэлхийн хэмжээтэй багтай тоглолт хийсэн явдал нь маш том туршлага болж болсон нь дамжиггүй.
Хоёр багийн тоглолтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр Монголын 16 хүртэлх насны шигшээ багийн дасгалжуулагч, Серб мэргэжилтэн Воислав Бралусич Японы хөвгүүд жинхэнэ мэргэжлийн хөлбөмбөг гэж юу байдгийг үзүүлсэн талаар онцолж байв.
Воислав Бралусич - Монголын багийн дасгалжуулагч
Японы багт баяр хүргэе. Би Монголд ирээд ажилласанаасаа хойшхи хамгийн өндөр түвшний тоглолтыг харлаа. Бидний хувьд өөрсдийгөө бүрэн дайчилсан боловч үр дүн 17-0. Гэхдээ оноо чухал бишээ. Бид 3-5 жилийн дараа гэхэд ийм түвшинд хүрэх бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар бид мэргэжлийн хөлбөмбөгөөс маш хол байна.
Ёширо Морияма - Японы багийн дасгалжуулагч
Бидний хувьд өндөр темптэй тоглолт гаргалаа. Тоглолтын эхний 10 минутын дотор хоёр гоол оруулсан нь тоглолтыг улам амар болгосон. Хэдийгээр тоглолтын дунд болоод төгсгөлд хэсэгт өөрсдийн тоглолтоо бүрэн гаргаагүй ч хожил авсандаа баяртай байна.
Ийнхүү Японы баг хэсгийн эхний хожлоо байгуулж 3 оноотой болж "К" хэсгийг тэргүүлж байна. Харин манай багийн хувьд энэ баасан гараг буюу есдүгээр сарын 18-нд хэсгийн сүүлийн тоглолтоо Хонконгийн багтай хийнэ.