Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Худалдаа, эдийн засгийн сайд нарын 14 дэх удаагийн уулзалтад оролцлоо. Уулзалтад ШХАБ-ын гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээний статустай нийт 15 улсын орны төлөөлөгч оролцож, үг хэллээ.
Аж үйлдвэрийн сайд Монгол Улс ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудтай боловсруулах аж үйлдвэр, эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээврийн салбарт харилцан ашигтай, үр өгөөжтэй хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж буйгаа илэрхийлсэн юм.
Түүнчлэн Монгол УИХ саяхан баталсан “Аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд аравдугаар сард Улаанбаатар хотноо “Монголд үйлдвэрлэв” сэдвийн доор “Аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын форум” зохион байгуулах гэж буйгаа дурьдаад, гишүүн болон ажиглагч орнуудын төлөөлөгчдийг оролцохыг урилаа.
Мөн Д.Эрдэнэбат сайд БНХАУ-ын Шэньши мужийн даргатай уулзаж, Монгол Улс болон Шэньси муж дэд бүтэц, зам, барилга, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан байна. Тус муж сансрын техник, эрчим хүч, хурдны зам барих болон электрониксийн чиглэлээр Хятад улсад тэргүүлдэг аж. Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой гэдгээ ч илэрхийлжээ. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тус мужаас Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтыг дэмжихээ илэрхийлсэн байна.
Дашрамд дурдахад Монгол Улс-Шэньси мужийн худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж, хоёр улсын худалдааны эргэлтийн 9.7 хувьд хүрчээ.