Гадаадад эрэлт буурах нь дотоод дахь эдийн засгийн сэргэлтэд тушаа болж байна.
Хятадын хөрөнгийн зах зээл суларч, эдийн засгийн өсөлт удаашрах хэрээр тус улстай тогтоосон гадаад худалдааны харилцаа Германы сэтгэлийг зовоосон асуудал болж байна. Европт тэргүүлэгч Германы эдийн засаг нь экспортод төдийгүй Хятадын эдийн засгийн эрчимтэй өсөлтөд түшиглэн хөгжиж ирсэн.
Гэвч өнгөрсөн онд 11 хувиар өссөн Хятад дахь Германы экспорт энэ оны эхний таван сард дөнгөж 1.4 хувийн өсөлттэй байна.
Германаас Хятадад экспортолж буй тоног төхөөрөмжийн хэмжээ 2015 оны эхний хагаст таван хувиар унаж, “Volkswagen”, “ВMW” автомашины борлуулалт буурсан. Үүний зэрэгцээ Дундад улс дахь Германы инженер, химийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хэмжээ багассаар байна.
Хятадад анх үйлдвэрлэлээ шилжүүлсэн олон улсын групп, корпорацууд дунд Германы компаниуд багтсан нь туйлын ашигтай байлаа. “BMW”-гийн Хятад дахь борлуулалт 2005- 2012 оны хооронд жил тутам 45 хувиар өсч байсны дүнд тус компанийн хамгийн том зах зээл болж хувирчээ. Мөн 2014 оны байдлаар “Volkswagen”-ий автомашины борлуулалтын бараг 40 хувь нь зөвхөн Хятадад ногдож байна.
Хятад, Германы хоорондох гадаад худалдааны нийт хэмжээ 2014 онд 154 тэрбум еврод хүрсэн. Эдүгээ 5200 орчим компани нь Хятадад ажиллаж буй Германы хувьд тус орон экспортын дөрөвдөгч том зах зээл нь юм.
Хятадын зах зээл тогтворжтол түр хүлээзнэх талаар Германы компаниудад тус улсын эрх баригчид анхааруулж байсан. Эдүгээ Германы компаниуд Азийн шинээр үүсэж буй эмзэг зах зээл дэх борлуулалтаас хэт хараат байхаас зайлсхийхийг хичээх боллоо. Хятад нь Германы нийт экспортын 6.5 хувийг эзэлдэг болохоор өсөлт удааширч байгаа явдлыг зохицуулах боломжтой хэмээн зарим шинжээч үздэг.
Гэвч нөгөө хэсэг нь экспортын тоон үзүүлэлт Германы эдийн засагт, ялангуяа дотоодын автомашины үйлдвэрлэлд Хятадын үзүүлж буй нөлөөг зөв тусгаж чадахгүй байна хэмээн маргадаг. Учир нь Хятадын дотоодод бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг төдийгүй борлуулдаг Германы авто үйлдвэрлэгчид зөвхөн өнгөрсөн онд тус улсад 2.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан.
Германы автомашин үйлдвэрлэгчид Хятадаас олдог орлогынхоо тухай тодорхой мэдээлэл өгдөггүй. Хятад нь Германы автомашины үйлдвэрлэгчдийн орлогын 30-65 хувийг бүрдүүлдэг болов уу гэж шинжээчид таамаглаж байна.
Юанийн ханш унаснаар дотоодын борлуулалтаас олох еврод шилжүүлсэн ашиг багасч, Хятадын дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар сайжирсан явдал Германы авто үйлдвэрлэгчдийг үнээ бууруулахаас аргагүйд хүргэлээ.
Хөрөнгө оруулалтын хэмжээ багасч, дотооддоо зардлаа танах хэрээр Германы эдийн засаг сэргэх явц удааширсаар. Германы удирдлага эдийн засгаа энэ жил өнгөрсөн оныхоос 1.8 хувиар өснө гэсэн тооцоотой байгаа юм.
Крис Брайант