Чацарганы модыг тарьж ургуулах аргачлалыг хүргэж байна
Чацаргана бол хүнсний үнэт ургамлын нэг. Гурван зүйл чацаргана дэлхий дахинд тархсанаас хамгийн үнэт зүйл болох яшилдуу чацаргана манай орны 6 аймгийн 24 сумын нутагт нийт 29 мянган га талбайд тархан ургадаг.
Чацарганын орон нутгийн хэлбэрүүдийг сонирхон ажиглалт судалгаа явуулсны үндсэн дээр дараах шинж чанаруудыг тогтоосон юм.
Чацарганын орон нутгийн хэлбэрүүдийн харьцуулалт
Манай оронд тарималжуулсан хамгийн их ургацтай сортын нэг мод 25,8 кг, хамгийн бага ургацтай сортын нэг мод 4,8 кг жимс өгч байна. Нэг тн чацарганаас туршлагын нөхцөлд 20 кг тос, 500 л шүүс, 50 литр поливитамины бэлдмэл гаргаж авдаг. Чацаргана 4-5 наснаасаа эхлэн үр жимсээ өгч, 30-40 (80) жил амьдарна.
Үйлдвэрлэлийн талбайд 15-20 жил жимсээ өгнө. Эрчимтэй хөгжлийн үе нь 8-10 жил, цаашид хөгширнө. Нэг га талбайгаас 2-5 тн жимс хурааж, 200-250 кг тос, 4-4,2 тн шүүс бэлтгэж болно. Чацаргана далайн төвшнөөс 300-5000 метрийн өндөрт, 50 хүртэл хэмийн хүйтнийг тэсвэрлэн ургах чадвартай тул манай орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд тарималжуулан ургуулж болох хамгийн тохиромжтой ургамал юм. Манай оронд тарималжуулан ургуулж байгаа чацарганын сортуудын үндсэн онцлогийг дараах хүснэгтээс харж болно.
Чацарганын сортуудын жимсний чанар
Чацарганыг үржүүлгийн бүх арга хэлбэрээр ургуулах боломжтой. Үрээр ургуулахад хялбар тул хамгаалалтын ойн зурвас байгуулах, хот суурин газрын цэцэрлэгжүүлэлтэд ашиглах суулгацыг ихэвчлэн үрээр ургуулна. Харин жимсний цэцэрлэг байгуулах зорилгоор тариалахад үрээр тарих аргыг хэрэглэдэггүй. Учир нь, үрээр тарихад сортын чанараа алдахын зэрэгцээ гарсан тарьцын 50-иас илүү хувь нь эр чацаргана байх тул үр жимс авах зорилгоор тариалахад ашиггүй юм. Үрээр тарихад амьдралтын 84-90 хувь хүрэх бөгөөд, тариалалтад бэлтгэхдээ 15 хоног элслэн соёолуулж тарина. Үрийг 1-1,5 см гүнд, мөр хооронд 40-50 см зайтай тарьдаг. 1м2 талбайд 7 гр үр орно. 2-3 навч гарсны дараа цөөлж, ургамал хооронд 1-5 см зай үлдээж, цөөлнө.
Чацаргана бол хөнгөн элсэнцэр хөрсөнд сайн зохицож, 1,5-6 м хүртэл өндөр ургадаг мод хэлбэрийн томоохон бутлаг ургамал. Үндэс нь 0,5-1 м (голдуу 80 см) гүнд байрлаж хааш хаашаа 6 м хүртэл зайд тархана.
Чацарганын 1 модонд 4-6 м2 тэжээлийн талбай байхаар суулгана. Тэгэхдээ тарих талбайн хэлбэр хэмжээнээс хамаарч 2х2, 2х3, 4х1.5 м гэсэн харьцаагаар суулгана. Зарим тохиолдолд чацарганын суулгацыг хооронд нь 3-4 м зайтай тарина. Хавар 4 дүгээр сарын сүүлчээр суулгах нь илүү зохимжтой. Тарих суулгац нь 30 см-ээс дээш өндөр, 6 мм-ээс дээш бүдүүн иштэй, 15 см-ээс богиногүй хоёроос цөөнгүй салаа, үндэстэй байх ёстой.
Чацаргана нь саланги бэлэгтэй ургамал учир эр эм бутны харьцаа, байршлыг нарийн тогтоох хэрэгтэй байдаг. Хэрэв энэ харьцааг баримтлахгүй бол чацаргана үр жимсээ өгдөггүй. Эр эмийн харьцааг талбайн хэмжээнээс хамааран тогтооно. Цөөн модтой жижиг талбайд 5 эм ургамалд 1 эр ургамал, 60-100 бут тарих бол 8 эм ургамалд 1 эр ургамал, 1 га болон түүнээс том талбайд бол 10-12 эм ургамалд 1 эр ургамал ногдуулна. 8:1 харьцаатай суулгах үед 2 эгнээ эм ургамлыг алгасаад гурав дахь эгнээнд 2 эм ургамал алгасаад 1 эр ургамал байрлуулах байдлаар суулгана.
Суулгац худалдан авахдаа эр эмийн харьцааг тооцох хэрэгтэй. Гэвч 2-3 настай суулгацын бэлгийн боловсорч гүйцээгүй байдаг тул зөв танихад бэрхшээлтэй. Харин гадаад шинжээр нь 80 хувь хүртэл нарийвчлалтайгаар ялгаж болно. Эр ургамлын цэцгийн нахиа гонзгой, эм ургамлынхаас 2-3 дахин том, олон салбарласан хайрслаг бүрхүүлтэй, мөчир нь бадируун байна. Эм ургамлын мөчир туяхан, цэцгийн нахиа жижиг бөөрөнхий, хоёр хайрслаг бүрхүүлтэй байна.
Усалгаа
Чацарганыг ердийн жил 7-8 удаа, гандуу жил 10-12 удаа усална. Нэг удаагийн усалгаагаар жимслээгүй залуу модыг 2-3 хувин, жимсэлж буй модыг 5-6 хувин усаар усална. 5 сард 10 хоног тутам, 7 сард 7 хоног тутам услах шаардлагатай. 1 сараас хур борооны байдлыг харгалзан усална. Хаврын цэнэг усалгааг 4 сарын сүүлээр, намрын цэнэг усалгааг 9 сарын сүүлээр нэг модонд 6-10 хувин усаар бодож хийнэ. Усалсны дараа хөрсийг сийрүүлж, услах шаардлагатай боловч үндэс нь газрын гадаргууд ойрхон тархах тул 10 см-аас илүү гүн сийрүүлж болохгүй.
Чацарганыг суулгах нүхний хэмжээ тарих услах, бордох, арчилгааны аргууд үхрийн нүднийхтэй адил, харин чацаргана тайралт таналтад тэсвэргүй учир хатсан, өвчилсөн мөчрийг зайлуулахаас өөр танах шаардагдахгүй.
Чацарганын үндэс титмийнхээ диаметрээс 2-3 дахин илүү зайд тархах шинэ залуу ургамлуудыг үүсгэх тул түүнийг салган авч олшруулан үржүүлэх боломжтой. Тэгэхдээ түүнийг шууд салган авч шилжүүлэн суулгахад эх ургамалтайгаа холбогдсон ганц зэллэсэн үндэстэй бие даан ургах чадвар сайнгүй байдаг. Иймд салган суулгахын урьд жилийн хавар эх ургамалтай холбогдсон үндсийг нь тасалж өгвөл бие даасан үндсүүд үүсэж дараа жил нь юм уу эсвэл тухайн жилийн намар шилжүүлэн суулгах боломжтой болно. Ингэж таслагдсан төл ургамлыг байнга усалж арчилгааг тогтмол хийвэл стандартын шаардлага хангасан суулгацын хэмжээнд хүрнэ. Манай хүмүүс төл ургамлыг урьдчилан үндэслүүлэх ийм арга хэмжээ авахгүйгээр ганц годгор үндэстэй нь шууд шилжүүлэн суулгадаг нь ажлын үр дүнг бууруулахад хүргэдэг.
Жимсний ургамлуудын нэг гол арчилгаа бол таналт боловч чацаргана нь тайралт таналтад тэсвэр муутай тул шигүү мөчрийг сийрүүлэх, үхсэн хатсаныг цэвэрлэх, хөгшин мөчрийг тайрч залуужуулах ажиллагаа явуулна. Титмийг хэлбэршүүлэхдээ нийт мөчрийн 4-70 хувийг эгнээний дагуу чиглэлд байрлуулахыг бодох хэрэгтэй. Мөн үндэснээс салаалж ургасан төл ургамлуудыг байнга цэвэрлэж зайлуулж байхгүй бол битүүрч ургаад үйл ажиллагаа явуулахад төвөгтэй болгохын зэрэгцээ эх ургамлын шим тэжээлээс хуваалцаж жимслэлтийг бууруулахад хүргэнэ.
Жимслэлтийнхээ үеэс эхлэн шим тэжээлийн бодисын шаардлага нэмэгдэнэ. Чацаргана нь үндэснийхээ булцуунд байх бактерийн тусламжтайгаар агаарын азотыг шингээдэг тул фосфор, калийн бордоонд илүү анхаарах шаардлагатай. Найлзуур болон үрэвчний өсөлт хамгийн эрчимтэй явагддаг 6 сарын сүүлч 7 сарын эхээр фосфор, калийн хэрэгцээ нэмэгдэнэ. Орон нутгийн бордоо хэрэглэх бол аргалын болон модны үнсэнд кали их, ясны үнсэнд фосфор их агуулагддагийг бодох хэрэгтэй.
Ургац хураах
Чацарганын жимс нь 8 сарын сүүлчээс эхлэн боловсордог. Энэ үед "С" витамины агууламж хамгийн их, хальс нь зузаан бөх байх тул гараар хураах боломжтой. Харин 8 сарын сүүлч 9 сараас тосны агууламж нэмэгдэн хальс нь нимгэрч хэврэгшинэ. Энэ үед хагарч няцраад гараар түүхэд төвөгтэй болох тул хөлдөх болтол нь хүлээгээд -15 хэм болох үед модон дор нь дэвсгэр дэвсэж байгаад гөвж авдаг. Гэвч модон дээрээ удаан байснаас исэж исгэлэн амт орох, шувуу түүж идэх зэргээр хорогдол ихтэй байна.
Чацарганын эр эмийг 1:8 харьцаагаар суулгах хэрэгтэй. /Хар дугуй нь эр, шар гурвалжин нь эм/