Блиц:
Овог: Магсаржалам
Нэр: Баярмагнай
Төрсөн өдөр: 1978.10.06
Төрсөн газар: Баянхонгор
Өндөр: 186 см
Мэргэшил: Жүжигчин
Боловсрол:
• 1986-1996 онд Баянхонгор аймгийн 1-р 10 жилийг төгссөн
• 1996-2000 онд СУИС-ийн кино драмын анги
Чөлөөт цаг: Шатарт нугасгүй, сагс тоглон ном сэтгүүл уншдаг.
Хобби: Загас тэжээх дуртай ч хүүхдүүд загаснуудыг маань дуусгасан.
Блиц асуулт:
Дуртай ном: Түүхэн зохиол унших дуртай. Гэхдээ ажлын шаардлагаар
хамгийн сүүлд “Шекспирийн шилдэг түүврүүд”-ийг уншсан.
Дуртай кино: “Амьдралын нахиа”, “Тан руу нүүж явна”
Сэтгэлд хоногшсон жүжиг: “Хориотой жүжиг”
Хамгийн дуртай эмэгтэй хүний нэр: Эгшиглэн
Дэлхийн газрын зургийг хараад хаана очихыг хүсдэг вэ: Гэрийхэнтэйгээ
хамт Африкийн ширэнгэн ойд очиж, ан амьтадыг нэг харахсан
Мартагдшгүй дурсамж: СУИС-т сурахаар гэрээсээ нутгаасаа явахад аав, ээж
хоёрын гаргаж өгч байхдаа пургон машины гаднаас “Миний хүү сайн жүжигчин
болоорой” гээд уйлж байсан дүр зураг санаанаас гардаггүй юм
-Яагаад дуучин болчихов оо?
-Би дуучин болсон хэрэг биш. Ердөө л хообий гэдэг утгаар 15 дуутай, дан ятгатай
шинэ цомог гаргасан юм.
Манай аав физикийн багш хэрнээ хөгжим тоглодог, дажгүй дуулчихдаг. Би тэрийг нь
дуурайсан юм байлгүй. Аман хуур, баянхуур, гитар, мандалин, домбор, төгөлдөр
хуур, касио хөгжмөөр тоглочихно. Гэхдээ сонирхлын журмаар. Багаасаа л дуулах
дуртай байсан. Гэхдээ дуучин болчихож байгаа хэрэг биш. Ирээдүйдээ үлдээх юмтай
болох гэж цомог гаргасан юм.
-Үеийн бүсгүй Баясгалантай хамтарч дуулахыг хүсдэг байсан гэж үнэн үү?
-Нэг их баярлаад байх ч юу байхав. Бид дээрээс хойш хамтдаа дуулья гэж ярьж байсан.
Баясаа бид хоёр чинь нэг нутгийн уран бүтээлч найзууд. Удахгүй хамтдаа дуулсан
хоёр ч дуугаа олны хүртээл болгоно. “MN 25 дугаар суваг” телевизээр гарсан
“Тэгш таван хүсэл” зохиомжийн дараа л нэг тийм яриа гарчихсан байна лээ.
-Бүр мэрийж, хичээж зүтгэж, хүн амьтнаар багшлуулж, заалгаж байгаад ч хамаагүй
“Учиртай гурван толгой” дуурийн Балган ноёны дүрд тоглохсон гэж ярьж байсан.
Энэ мөрөөдөл тань юу болж байна?
-Хэвээрээ. Гэхдээ завгүй байгаа болохоор ажил болгож амжихгүй л явна.
Мөрөөдлийн дүр гэдэг утгаараа их ажиллаж, чанартай бүтээх хэрэгтэй шүү дээ. Удахгүй
Магнай Балганы дүрийг бүтээжээ гэж сонсогдох байх.
-Замын цагдаад “Би маш их ажилтай яарч байна, үнэмлэх байхгүй, чи миний
эрхийг хасуулчихна биз дээ” гэсэн сурагтай байсан?
-Сайн мэдэхгүй байна. Уг нь дандаа үнэмлэхтэй явдаг даа.
-Хэр сайн жолооч вэ?
-Ихэнхдээ яаруу явдаг учир аль болох зам товчлоод, сиймхий гарвал цагдаагийн
нүд хариулж байгаад дүрэм зөрчнө өө. Болохгүй гэдгийг мэдэж байгаа ч тоглолт
эхлэх цаг тулчаад, зам бөглөрөөд байгаа үед бол яах ч аргагүй байдаг юм.
Заримдаа баригдаад, торгуулж л байдаг юм. Үнэндээ би цагдаа нарыг их дэмждэг.
Ажлын шаардлагаар энэ хүйтэнд, цөөхөн цагдаа, хэдэн мянган машины хөдөлгөөн
зохицуулах амаргүй ажил.
-Таныг их шүтлэгтэй, тэр бүү хэл лам болох гэж байсан гэж үнэн үү?
-Манайд удамд номтой, чадалтай олон лам нар байсан гэдэг. Миний мэдэхээр өвөө
маань их номтой лам байсан. Тэгээд л намайг багад лам болгох гээд, би лам болж,
гүрэм уншихаас илүү урлаг, спортод уруу татагдсан юм. Гэхдээ айхаараа ганц, нэг
тарни уншина. Сүжиглэдэг хоёр багштай. Миний амьдралд шашин чамгүй байр суурь
эзэлдэг. Өнгөрсөн жилийн цагаан сараар Англид байсан. Тэр үед сэтгэл дагаад ч
тэр үү заслаа хийлгээгүй гэхээр эвгүй байсан.
-Хошин урлагтай амьдралаа холбоод багагүй хугацааг үдлээ. Таны хувьд энэ
хугацаанд алдсан, оносон зүйл юу байна вэ?
-Зөндөө. Гэхдээ алдсан гэхээсээ илүү оносон зүйл нь олон байх. Бараг алдаа гаргаагүй
гэж хэлж болно. Учир нь урлагийн тайзнаа ирэхэд туршлагатай, сайн хүмүүс
өлгийдөн авч, зааж зөвлөж байлаа. Одоо бол ажлаасаа түүртэхээ больж, кайф авдаг
болсон. Оногдсон ажлаа амжуулахтайгаа болсон.
-Олны танил хүний жаргал зовлонгоос хуваалцаач?
-Олон хүний хүндлэл хүлээсэн сайхан мэргэжил эзэмшсэн. Гэхдээ янз бүрийн зүйл их
гарна. Зарим нь тоглоод байгаа юм уу, шоглоод байгаа юм уу бүү мэд. Янз янзын
авир гаргана. Гудамжинд согтуу, бүлэмцүү нөхдүүд “Алив нэг инээлгээдэх” гэх ч
юм уу. Эвээр ярих гээд болохгүй бол цохиод л унагана. Мэргэжил маань жүжигчин
болохоос биш хүн шүү дээ би. Хүнд байдаг уур уцаар, хор шар бүх л авир надад
бий.