Нэр: Г.Наранболд
Алба: “UB Кендо” клубын багш
Хичээллэсэн хугацаа: Таван жил
Кендо Монголд нэвтэрч эхэлсэн: 1999 он
Кендогийн үйл ажиллагаа явуулж буй клуб: “Улаанбаатар кендо”, “Монгол клуб”
“Уламжлалаа сэргээхийн тулд япончууд кендог соёлын үнэт зүйл гэдэг утгаар нь хөгжүүлсэн...”
100 гаруй оронд тархсан кендогийн хөгжлийн түүх XI, XII зууны Японоос эхлэх бөгөөд XIII, XIV зуунд эрчимтэй хөгжсөн гэж үздэг. Тэр үед самурайн бүлэглэл үүсжээ. Самурай нар гол номлол болох “бушидо” буюу самурайн замналаа мөрддөг байв. Кендо нь энэхүү замналтайгаа холбогдуулан гарсан учраас сэлмийн тулааны урлаг гэж яригдаж буй юм. Жудо, каратэ, айкидо, кендо зэрэг тулааны урлагууд нэг гаралтай гэдэг. Харин эндээс уламжлалыг өндөр тавиад самурайн дэг жаягаар явдаг нь кендо. Кендо нь дэлхийн хоёрдугаар дайны үед үндсэрхэг үзлийг төлөвшүүлэх гол хэрэгсэл байв. Өөрөөр хэлбэл энэ урлагаар дайчин цэргүүдийг бэлтгэж байжээ. Харин дайнд ялагдсаны дараа кендо болон тулааны урлагуудыг хорьсон юм. Энэ уламжлалаа сэргээхийн тулд япончууд кендог соёлын үнэт зүйл гэдэг утгаар нь хөгжүүлсэн. Кендо нь “кен” буюу сэлэм, “до” буюу замнал гэсэн утгатай.
“Зэвсэг нь өөрийн гарах хүчнээс илүүтэй хурд шаарддаг...”
Зэвсэг ашиглаж тулаан хийж буй спортууд нь зэвсэггүй тулааны урлагуудаас харьцангуй цөөн. Зэвсэггүй урлаг нь хүний өөрийнх нь махбодын хүчин чадлаас 100 хувь хамаарч хийгддэг бол зэвсэг нь өөрийн гарах хүчнээс илүүтэй хурд шаардахын сацуу хөнөөл учруулахад зориулагдсан байдаг.
“Кендод цохих ёстой цэг дээр үхлийн цавчилтыг хийснээр тэмцээн дуусдаг...”
Кендо бол зэвсэг ашиглан хүний биеэс гаргаж буй хурд, хүч, анхаарал... Кендод ялбал амьдарна, ялагдвал үхнэ гэсэн философи агуулагдаж байдаг. Бусад спортод ядарч сульдах, хүнд цохилтод орох үед ялагдал хүлээдэг бол кендод цохих ёстой цэг дээр үхлийн цавчилтыг хийснээр тэмцээн дуусдаг.
“Нэг секунд анхаарлаа сарниулбал өрсөлдөгч үхлийн цавчилтыг хийх болно...”
Нэг хором, нэг минут, нэг секундэд анхаарлаа сарниулах зэргээр өрсөлдөгчдөө сул талаа харуулах боломжийг бүү алд. Учир нь энэ үеийг л тэд хүлээж байдаг бөгөөд танд үхлийн цавчилтыг хийх болно. Нэг хором, эцсийн боломж... Тийм ч учраас анхаарал, сэтгэлзүй ихээхэн шаарддаг.
“Кендо монгол бөхтэй адилхан...”
Кендо монгол бөхтэй адилхан. Барьц сонгосон хоёр бөхийг мөр мөрөө дэрлээд унтаж байгаа мэтээр зарим хүн төсөөлдөг. Гэтэл барьц аваад зогсохоор мэх хийхээс илүү хүч шаарддаг. Тэр үед өрсөлдөгчөө мэдэрч, алдаа гаргах тэр агшныг алдалгүй барьж авснаар мэхээ гүйцээдэг.
“Зүгээр л саваа мод бариад зогсох бус сэтгэл дотроо тулаан үүсгэж байдаг...”
Кендог үзэгчийн байр сууринаас аваад үзвэл өөд өөдөөсөө саваа мод барьж зогссон дүр зургийг харах болно. Гэтэл тулаанчид зүгээр л саваа мод бариад зогсох бус сэтгэл дотроо тулаан үүсгэж байдаг. Манай япон багшийн яриагаар бол “Шинай зөрөлдөөд зогсож байх үед тулалдагчдын хооронд ярилцлага өрнөж байдаг. Энэ ярилцлагад хэн унана тэр ялагддаг”. Өөрөөр хэлбэл тухайн хүмүүсийн оюу ухаанд дотор байнгын хөдөлгөөн, тулаан явагдаж байдаг. Харин түүний илрэл буюу эцсийн цэг нь ганц хөдөлгөөнөөр л илэрхийлэгдэнэ.
“Сэтгэлзүй сул байвал ялагдана...”
Тулааны сэтгэлзүй төлөвших их чухал. Оюун санаа нэг чигтэй байж биетэйгээ нэгдэн тэсэлттэй хурдыг бий болгоно. Сэтгэлзүй сул байвал ялагдана.
“Онооны цохилт хийсэн ч сэтгэл мэдрэгдэхгүй байвал шүүгч оноо өгдөггүй...”
Бие, дуу хоолой, сэтгэл нэг цэгт байх ёстой. Дуу хоолой, хүчтэй довтолгооноос гадна сэтгэл зүрхэнд нь ялах сэтгэлзүй, бэлтгэл байгаа эсэх нь харагддаг. Харин онооны цохилт хийсэн ч сэтгэл мэдрэгдэхгүй байвал шүүгч оноо өгдөггүй.
“Өрсөлдөгчөө унших мэдрэмж илүү сайжирдаг...”
Зураг, видеог Д.Жавхлантөгс, А.Ариунболд
Бусад спорттой харьцуулахад кендо нь хүний биеийг гэмтээхгүйгээр оноо авах боломжийг олгодог. Мөн хөдөлгөөний эвслийг сайжруулдаг. Кендочин хүнд харц төвлөрөл, өрсөлдөгчөө унших мэдрэмж илүү сайн байдаг. Тийм ч учраас гадны довтолгооноос сайн мултарч чаддаг. Хэнд хурд байна, өрсөлдөгчөө сайн уншсанд нь л хурд бий болдог.
“Хэрэв ялсандаа эрдэж сэтгэл хөдлөлдөө автах юм бол...”
Кендочин хүн усны мандал шиг төлөв байх ёстой. Хэрэв ялсандаа эрдэж сэтгэл хөдлөлдөө автах юм бол тэмцээний үеэр оноо авч чаддаггүй. Бодит тулаанаар авч үзвэл өрсөлдөгчийнхөө амийг хөнөөж байна гэдэг утгаараа ёсзүйн асуудал хөндөгдөнө. Дайснаа дарсан ч тэнд хөөрч баярлах шаардлага байхгүй. Тулаанаа хүндэтгэлтэйгээр эхлээд хүндэтгэлтэйгээр дуусгах ёстой.
“Япончууд өндөр ёс суртахуунтай учраас өнөөг хүртэл 9-10 дантай кендочин Японд байдаггүй...”
Өмсгөлийн хувьд Японы кендогийн уламжлалт хувцаснууд байдаг. Харин хамгаалалтын хэрэгслүүд нь самурайн хуяг дуулганаас санаа авчээ. Кендо хүнд төлөвшил, ёс суртахууныг олгодог. Кендогийн зэрэг дэвийг “дан”-аар тодорхойлдог. Япончууд өндөр ёс суртахуунтай учраас өнөөг хүртэл 9-10 дантай кендочин Японд байдаггүй. Хамгийн дээд тал нь найман дантай кендочин байдаг.