Эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад нарны дулааны станц чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг үзэж байна. Тодруулбал, 2050 он гэхэд дэлхийн эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 40 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглаж гарган авах аж. Үүний гуравны нэгийг нарны дулааны станц үйлдвэрлэнэ гэж Олон улсын эрчим хүчний агентлаг онцолж байгаа юм. Сэргээгдэх эрчим хүчний технологи дотроос нарны цахилгаан үүсгүүрийн технологийн өртөг зардал сүүлийн жилүүдэд хоёр дахин буурсан байна.
Тухайлбал, нарны модулийн үнэ өнгөрсөн таван жилд ойролцоогоор 75 хувиар буурчээ. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд нарны эх үүсвэр жин дарах болсныг илтгэнэ. Дэлхийн нийтийн хандлага ч уламжлалт аргаас татгалзаж, эрчим хүчний шинэ эх үүсвэрт найдах болсон нь нөлөөлжээ.
Нарны эрчим хүчний системийн чадал нь 5-10 МВт-аас дээшлэх тусам өртөг зардлын хэмжээ хямдарч эхэлсэн байна. Энэ нь нарны цахилгаан, дулааны эрчим хүчийг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн манай орны хувьд таатай боломж гэдгийг ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн багш доктор О.Бавуудорж тэмдэглэсэн юм. Төрөөс эрчим хүчний салбарт талаар баримтлах бодлогод 2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээг 20 хувь, 2030 онд 30 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн билээ.
“Монгол дээвэр” хөтөлбөр хэрэгжүүлнэ
Энэхүү зорилтод хөшүүрэг болохуйц хувийн хэвшлийн хэд хэдэн төсөл хэрэгжиж байна. Үүний нэг нь Говьсүмбэр аймагт бүтээн байгуулалтын ажлаа эхэлжээ. 30 МВт-ын хүчин чадалтай уг нарны цахилгаан станц нь 10 жилийн хугацаанд нийт хөрөнгө оруулалтаа нөхөх гэнэ. Одоогоор цахилгаан худалдах, худалдан авах гэрээний нөхцөл дээр талууд ажиллаж байгаа аж. Мөн нийслэлд 20 МВт-ын хүчин чадалтай нарны эрчим хүчний үүсгүүртэй цахилгаан станцын төсөл хэрэгжүүлж, гэрээгээр нэгдсэн сүлжээд нийлүүлэх юм байна. Дархан, Өвөрхангай аймгийн Баянтээг, Дундговь аймагт нийтдээ 48 МВт-ын хүчин чадалтай хувийн хэвшлийн төсөл хэрэгжих шатанд оржээ. Эдгээр төсөл ашиглалтад орсноор төвийн эрчим хүчний системд ч тодорхой дэмжлэг болох аж.
Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг “Манай оронд жилийн 200 гаруй хоног нь нартай байдаг. Энэ нь нарны цахилгаан болон дулааны станц байгуулахад хамгийн тохиромжтой гэсэн үг. Станцын ашигт ажиллагаа буурахад тоосжилт сөрөг нөлөөлж үзүүлж байгаа. Гэвч нөөц хангалттай бий” хэмээн хэлж байна. Нартай байх дундаж цагийн хэмжээ жилд 2250-аас 3000 орчим цаг гэж тогтоожээ. Монгол Улсын хэмжээнд одоогоор нарны цахилгаан станц ашиглаж байгаа гурван сум байгаа юм.
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн судалгаагаар бага оврын нарны эх үүсгүүр нэвтрүүлэх “Буман нарны хөтөлбөр”-т 173 мянган иргэн хамрагдсан байдаг. Харин одоо уг хөтөлбөртэй дүйцэх “Монгол дээвэр” хөтөлбөрийг хот, суурин газруудад хэрэгжүүлэхээр судалгааны ажил нь эхэлжээ. Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийг УИХ-д удахгүй өргөн барих аж. Эл хууль батлагдсанаар дотоодод нарны эрчим хүчний эх үүсвэр хөгжих боломж бүрдэх юм байна. Улсын хэмжээнд “Шилэн хийц” компанийн охин компани болох “Сопоко”, үндэсний гэх тодотголтой “Санко Соолар Монголиа” компани нарны цахилгаан үүсгүүр үйлдвэрлэж, дотоодод угсарч зах зээлд нийлүүлж байна. Эдгээр компаниас гадна “Малчин” болон “Номин” компани нарны цахилгаан үүсгүүр импортолж байгаа юм.
Монгол Улсад барих нарны цахилгаан үүсгүүрт станцын суурилагдсан хүчин чадал ашиглалтын дундаж хувийг 15 хувь гэж урьдчилсан тогтоосон байна. Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагаас мэдэгдэж байгаагаар Ази тивд БНХАУ болон Энэтхэгээс бусад хэсэгт хэрэгжүүлсэн том чадлын нарны цахилгаан станцын төслийн суурилагдсан хүчин чадал ашиглалтын дундаж нь 14 хувьтай тэнцэж байгаа юм. Япон, БНХАУ болон Европын орнуудад дээрх үзүүлэлт хамгийн багадаа 17 хувьтай байна.
МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн дэд профессор Д.Баясгалан “Нарны эрчим хүчний хувьд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 440 кВт-ын чадалтай нарны цахилгаан үүсгүүр суурилуулах төслийг Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвөөс хэрэгжүүлсэн. Хэрэгжүүлсэн төслийн тоо харьцангуй бага. Гэхдээ ирэх хоёр жилийн хугацаанд өндөр хүчин чадалтай станц ашиглалтад орох хүлээлттэй байна. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний салбарт эзлэх нарны эрчим хүчний хувь нэмэгдэж, байгаль орчинд бодитой эерэг нөлөө үзүүлнэ” гэв. Эрчим хүчний нийт суурилуулсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ энэ оны байдлаар 7.6 хувьтай байгаа юм.
Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг 2600 ГВт хүртэл хэмжээтэй байгаа гэдгийг АНУ-ын Эрчим хүчний яамны харьяанд ажилладаг Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лаборатори тооцоолсон байдаг. Нэн ялангуяа говь, цөлийн бүс нутагт нар, салхины асар их нөөц байгааг тодотгосон. Нарны эрчим хүчний салбар хөгжсөнөөр системийн алдагдал буурч, эрчим хүчний хангамжийн найдвартай байдал бэхжих үр ашигтайг судлаачид хэлж буй.
Б.Баяртогтох