Сүүлийн үед айл болгоны хөргөгчний нүүрэн дээр соронзон наалт олонтаа харагдах болсон.
Аялал зугаалга, ажлын томилолтоор гадаад, дотоодод явахдаа аян замын сонин хачин болгон соронзон наалт худалдан авдаг хүмүүс бий. Зарим нь бүр хобби болгож цуглуулдаг байхад нэг хэсэг нь бэлэг дурсгал болгон бусаддаа бэлэглэдэг.
Тэгвэл бид Хобби булангийн энэ удаагийн зочноор Монголын хамгийн олон соронзон наалтны цуглуулгатай нэгэн хүнийг урилаа. Түүнийг Ч.Отгонбаатар гэдэг.
Энэ эрхэм хүүхэд ахуй цагаас эхлэн өдийг хүртэл 50 гаруй жилийн хугацаанд марк, дэлхийн 150 гаруй орны мөнгөн тэмдэгт, сонины цуглуулга, спортын ном сэтгүүл, шүдний ооны сав зэргийг цуглуулжээ. Оюутан ахуйдаа тодруулбал 1970 оноос хойш хөлбөмбөг, хоккей, ЗХУ, Чех, Польш, Унгарын спортын сониныг цуглуулсан аж.
"Москвад сурч байсан монгол оюутнууд амралтаараа Монголд ирэхээрээ диван, мебель зэргийг авчирч байхад би 20-иод хайрцаг сэтгүүл сонингийн цуглуулгатай ирж байлаа. Харамсалтай нь хэд хэдэн удаа нүүсний дараа эдгээр сонингууд маань элэгдэж үгүй болсон" хэмээн тэрээр дурссан юм.
Харин хамгийн сүүлд хөргөгчний соронзон наалт цуглуулах хоббитой болсон бөгөөд 1999 онд гэр бүлээрээ Нью-Йоркт зугаалж байхдаа Эрх чөлөөний хөшөөний сийлбэртэй хамгийн анхны соронзон наалтаа худалдан авч, үүнээс хойш цуглуулгаа өдий хүртэл өргөжүүлж байна.
Одоогоор түүний цуглуулгад дэлхийн 95 орны 4000 гаруй соронзон наалт бий. Цуглуулгынхаа 90 хувийг өөрөө авч байсан бол үлдсэн 10 хувийг найз нөхөд, ах дүү, хамаатан садан нь бэлэглэжээ.

Хөргөгчний соронзон наалт бол аливаа улс орны түүх соёлыг илтгэдэг, нэрийн хуудас болж байдаг зүйл. Иймээс аливаа улсад очихдоо цуглуулгандаа уйгагүй эрэл хийдэг аж. Хаана өвөрмөц, утга учиртай, хямдхан соронзон наалт худалдаалдгийг одоо андахгүй мэддэг болсон хэмээн тэрээр инээмсэглэн ярьсан юм.
Аливаа цуглуулга, танин мэдэхүйн асар их ач холбогдолтой байж үнэ цэнэтэй болдог билээ. Иймээс очсон газруудынхаа сонин содон зүйл, тухайн орныг илтгэх түүх дурсгалт газрын наалтыг ихэвчлэн цуглуулдаг гэж тэрээр хэлсэн юм.
Хүн хөргөгчнийхөө хаалга руу өдөрт дунджаар 40 удаа хардаг гэсэн сонирхолтой судалгааг эрдэмтэд гаргажээ. Тэгвэл Ч.Отгонбаатар хөргөгчний хаалга руу харах болгондоо аливаа наалтыг хаана, хэзээ худалдан авч байснаа тод санадаг аж.
"Ингээд бодохоор хүний сонирхол, цуглуулга хүнийг тодорхой зорилготой болгож амьдралыг улам ч амттай болгодог юм билээ. Миний цуглуулгууд миний амьдралын чимэг. Би их баян хүн. Сэтгэлийг минь баян болгож буй зүйл бол миний сонирхол" хэмээн баяртайгаар хэлж байлаа.
Сонирхуулахад хөргөгчний наалт сонирхогчдын холбоо гэж фейсбүүкт групп байдаг. Тус групп нь 173 гишүүнтэй, идэвхитэй цуглуулагч 50 гаруй хүн бий. Ч.Отгонбаатар тус группийн хамгийн идэвхтэй гишүүдийн нэг бөгөөд сонирхол нэгтэй болохоор гадаад руу явахдаа группийнхээ гишүүдээсээ захиалга авч, соронзон наалт авчирч өгч, цуглуулганд нь нэмэр болдог байна.
Хүн сонирхолтой зүйлээ хийхэд гэр бүлийнх нь ойлгодог байх нь хамгийн чухал. Гэр бүлийн хүн маань намайг их ойлгоно. Цуглуулгаа хайрладаг болохоор хүүхдүүд маань миний наалтуудад хамаагүй хүрдэггүй.
Бид эрийн гурван наадмаараа, уртын дуу, морин хуураараа, ёс заншлаараа, түүхээрээ бахархдаг. Гадаадын зочид төлөөлөгчид, аялагчид, жуулчид тэр бүхнийг үзээд гайхан бишрэхийн зэрэгцээ Монголд ирсний дурсгал болгон худалдан авах зүйлийг хайж эхэлдэг. Тэдний эрэл монгол ахуйг илтгэх зураг дүрслэлтэй бэлэг дурсгалын зүйлс рүү чиглэх нь мэдээж. Монголын өвөрмөц ахуйг илэрхийлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулан, нэг ёсондоо гадаадынханд Монголоо сурталчлах ажлууд сүүлийн үед их хийгдэж байна. Монгол ахуй, түүх дурсгалыг харуулсан хөргөгчний соронзон наалтууд бий болсон нь олзуурхууштайг тэрээр онцолж байлаа.
"Өөрөө олон янзын хоббитой хүн болохоор найз нөхөд, ах дүү нараа цуглуулганы хоббитой бол гэж уриална, дэмжинэ. Ийш тийшээ явахаар бэлэг дурсгалын зүйлс бэлэглэдэг. Би ганцаараа цуглуулах гол биш хоббигоо хүмүүст түгээх, тэдний цуглуулгад нэмэр болохыг хүсдэг" гэсэн юм.