“Монголын Алт” (МАК) ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд “Миний мөрөөдлийн байшин” төслийг хэрэгжүүлжээ. Үндэсний мэргэжилтнүүдийн гараар үйлдвэрлэсэн “МАК Евро Блок”, “МАК Евро Цемент”, “МАК Евро ВинДоор” үйлдвэрийн барилгын материалыг ашиглан орчин үеийн тохилог өртөг хямд, утааг бууруулсан, хөрсний бохирдол үүсгэдэггүй эко амины орон сууцыг хэрхэн барьж болохыг харуулахын зэрэгцээ, ажиллагсдаа орон сууцжуулахад энэхүү төслийн зорилго оршсон байна.
“Монголын Алт” ХХК-д 10 жил тасралтгүй, үнэнч шударга ажилласан Нарийн Сухайтын Уурхайн засварын мастер Б.Батцогийн гэр бүлд үнэ төлбөргүй барьж өгсөн 56 мкв мөрөөдлийн байшингийн түлхүүрийг өнөөдөр гардуулан өглөө. Зураг төслийг “МАК Евро ВинДоор" үйлдвэрийн дарга, архитектор Д.Аюушжав боловсруулж, барилга угсралтын ажлыг 20 хоногийн хугацаанд “Түмэн харш” ХХК-ийн барилга угсралтын бригад гүйцэтгэжээ.
Хөрсний бохирдол үүсэхгүйгээр бохирын цооногийг суурилуулсан, халаалтыг бойлераар шийдсэн тул ямар нэгэн утаа гарч, агаарын бохирдол үүсэхгүй, байршлаас шалтгаалан цэвэр усыг төвийн шугамтай холбож өгөхөөс гадна, давхар гүний худаг гаргаж нөөцийн цэвэр усыг бий болгосон байна. Улаанбаатар хотын 260 гаруй мянган айл өрх буюу 60-аас дээш хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа байдаг.
Иймд гэр хорооллын иргэд маань бүгд дулаан алдагдлыг бүрэн шийдсэн- утаагүй цахилгаан халаалт, хөрсний бохирдлыг зогсоосон, бохир усыг өөрийн урсгалаар нэг гаралттайгаар соруулдаг бохир усны зайлуулалтын системд холбогдсон агаар, хөрсний бохирдолгүй НОГООН Улаанбаатар хоттой болох шийдлийг энэхүү мөрөөдлийн байшингаараа үлгэрлэжээ. Өнгөрсөн хугацаанд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, орон сууц худалдан авахад хөнгөлөлттэй зээл олгох, орон нутагт суурьшин ажиллаж байгаа гэр бүлийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлжээ.
Одоогоор 54 ажилтныг компанийн орон сууцаар хангаж, эзэмшүүлэх гэрээтэй байгаа бол үүнээс гадна 51 ажилтанд орон сууцыг үе шаттайгаар эзэмшүүлж, улмаар өмчлөлд нь 100 хувь шилжүүлснээр нийт 100 гаруй ажилтныхаа амьдралын баталгааг сайжруулсан байна. Үүний нэг нь өнөөдрийн “Миний мөрөөдлийн байшин” төслийн түлхүүр гардуулах үйл ажиллагаа юм.
Монголчууд бид өөрсдөө бүтээн байгуулж, үр шимийг хүртэж чаддаг гэсэн үндэсний бахархлыг бий болгох, сайн сайхан жишгийг тогтоож, хойч үеийнхэндээ үлгэр дуурайлал болгох нь “МАК”-чуудын хийх бүтээхийн тэмүүлэл нь байдаг ажээ. 2015 онд ХБНГУ-ын HESS AAC SYSTEMS технологи бүхий “МАК Евроблок” Үйлдвэр, 2017 онд Данийн Вант улсын FLSmidt технологийн “МАК ЕвроЦемент” үйлдвэр, 2019 онд ХБНГУ-ын “Schueco”, “Weinig”, Бүгд Найрамдах Австри Улсын “LiSEC” технологийн хамгийн сүүлийн үеийн өндөр автоматжлалт бүхий хаалга, цонх, шилэн фасад үйлдвэрлэх “МАК Евро ВинДоор”үйлдвэрүүдийг тус тус ашиглалтад оруулсан.
Манай орны байгалийн эрс тэс уур амьсгалд бүрэн зохицсон, угсралт суурилуулалтын цаг хугацаа хэмнэсэн, Евро стандартын шаардлагыг хангасан, хийц, загварын хувьд олон сонголттой дээрхи үйлдвэрүүдэд Монгол залуучууд ажиллаж, Евро Стандартын олон төрлийн барилгын материалыг Монголын зах зээлд нийлүүлж түүгээрээ нэгэн “Мөрөөдлийн байшин” барьж Монголын нэг өрхөд аз жаргал инээд хөөр бэлэглэлээ.