Цагаан сарын шинийн нэгэнд түмэн олноороо цуглаж, цай сүүний дээжээ өргөдөг Тасганы овоо шинэ "Бичил цэцэрлэгт хүрээлэн"-тэй боллоо.
Улаанбаатар-Цэвэр агаар төслийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр байгуулсан тус цэцэрлэгт хүрээлэнг иргэдийн амарч, зугаалах, эрүүл тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор нийт 1,7 га талбайг тохижуулжээ.
Тасганы овоо дахь олон жижиг овоог нэгтгэж, усалгааны систем, замын гэрэлтүүлгийг холбон ажиллуулж, таван төрлийн нийт 4129 ширхэг мод, сөөгийг тарьж, ургуулан, 1073 метр кв явган замтай, хаалгатай, иж бүрэн ногоон орчинтой болгожээ. Байгалийн тогтцоороо шаварлаг хөрстэй, зүлэг мод ургахад бэрх учраас 20 см орчим зузаан хөрсийг хуулж, шинээр хөрс дэвссэн байна.
Тус цэцэрлэгийг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл арчлан, цаашид тохижуулах үүрэг хүлээжээ.
Энэ талаар Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн захирал Д.Энхсайхан
"Тасганы овоо нь үүх түүхтэй, энерги шингэсэн газар учраас нийслэлчүүд маань энд ирж чөлөөт цагаа өнгөрөөсөн, бум бужигнасан түм түжигнэсэн сайхан газар болгохын тулд бид ажиллана.
Бид өвөл зун жилийн дөрвөн улиралд байнгын үйлчилгээтэй байхаар арчилгаа хийх нэгж байгуулсан. Жил бүр бид нэмж мод тарьж, бусад арчилгааг хийх болно" гэв.
Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа "Нийслэлд 2020 он хүртэл 20 томоохон цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөгөө бий.
Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд нийтдээ 320 сая орчим төгрөгөөр байгуулсан" гэлээ.