Тавдугаар сард 2015 он гарсаар дээд цэгтээ хүрээд байсан Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд арилжаалсан урт хугацаат ам.долларын бондуудын ханшид өнгөрсөн сард уналт давамгайллаа.
Зургадугаар сард харьцангуй тогтвортой байж, улмаар долдугаар сараас эхэлсэн уналт өнгөрсөн сард бараг 7 хувьд хүрчээ. 10 жилийн хугацаатай 2022 онд эргэн төлөгдөх бондын ханш наймдугаар сард түүхэн доод түвшиндээ тун ойртсон байна. Тайлант сарын сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд ханш ихээхэн савалж, эргэн сэргэх хандлагатай болж иржээ.
2018 онд эргэн төлөгдөх Засгийн газрын бондын ханш наймдугаар сард таван хувиар буурсан байна. Харин сүүлийн нэг 7 хоногт эргэн хоёр орчим хувиар өссөн дүр зурагтай байна. Олон улсын зах зээлд арилжиж байгаа Засгийн газрын урт хугацаат бондын ханшийн өөрчлөлт, тус улсыг сонирхох хөрөнгө оруулагчдын хандлагыг нэг талаараа илэрхийлдэг.
Монгол Улсыг чиглэх хөрөнгө оруулалтын урсгал ихээхэн саарч, эдийн засгийн өсөлт сүүлийн дөрвөн жилийн доод түвшиндээ хүрээд байгаа энэ үед “Чингис бонд”-ын ханшийн өөрчлөлт мөн ижил чиглэлд шилжиж байгааг харж болохоор байна. Зөвхөн Монгол гэлтгүй хөгжиж байгааг зах зээлтэй улс орнууд, ялангуяа түүхий эд олборлолтод суурилсан эдийн засагтай улс орнуудын хувьд 2015 он нэлээд хүнд жил болж байгааг анхаарах хэрэгтэй.
Наймдугаар сард БНХАУ-ын Төв банк юанийн ханшаа сулласан нь араасаа валютуудын ханшийн савалгааг дагуулсан юм. Үүгээр ч зогсохгүй түүхий эдийн зах зээл, хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал тийм ч сайнгүй байгааг наймдугаар сарын гүйцэтгэлээс харж болохоор байна.