Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг баталсан талаар танилцууллаа.
УИХ-аас өнгөрсөн сарын 7-нд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлан гаргасан. Энэ хуулиар
- Хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ сайн дурын үндсэн дээр ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан,
- Гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн,
- Улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн тохиолдолд холбогдох хуулиар хүлээлгэх хариуцлагаас нэг удаа чөлөөлөх юм.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн онцлог нь тодорхой хугацаатай буюу энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний 24 цаг хүртэл хэрэгжих юм. Иймд 4 сарын хугацаатай энэ хуулийг хурдан шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай.
Хуулийг хэрэгжүүлэх асуудлаар санхүү, татвар, гааль, улсын бүртгэлийн алба болон нийгмийн даатгалын газар харьяаллын дагуу иргэд, хуулийн этгээдтэй харилцаж, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх юм байна.
Ингэхдээ уг хуулийг хэрэгжүүлэх асуудлаар тусгай сургалтад сууж, нууцын баталгаа гаргасан, томилогдсон албан тушаалтан ажиллана. Дээр заасан 3 заалтын дагуу татвар, гааль, улсын бүртгэлд хандсан хувь хүн, хуулийн этгээдийн талаарх мэдээлэл нууц байх учиртай.
Хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөө шинээр тайлагнах бол арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 24 цаг хүртэл ажлын цаг харгалзалгүйгээр цахим бүртгэл явуулна. Мөн интернет сүлжээгээр бүртгэл хийлгэх боломжгүй тохиолдолд цаасаар мэдээлэл авах салбарыг нийтэд зарлах аж.
ЖУРАМД ЮУГ ХОРИГЛОСОН БЭ?
Журмаар ил тод болгож байгаа мэдээллийг нууцлах, мэдээлсэнтэй холбогдуулж иргэн, хуулийн этгээдэд захиргааны болон эрүүгийн хэрэг үүсгэхгүй байх,
- Гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байх,
- Ил болгосон мэдээллийг нотлох баримтаар авч үзэхгүй байх,
- Бүртгэлийг баталгаажуулж хүлээн авсан тохиолдолд албан тушаалтныг гүйцэтгэсэн ажилтай нь холбогдуулан байцаах,
- Хэргийн оролцогчоор татах зэрэг ажиллагааг хориглосон.
- Түүнчлэн иргэн, хуулийн этгээдийн гаргаж өгсөн мэдээллээс өөр мэдээлэл нэмж шаардахыг хориглолоо.
Харин шинээр ил тод болсон мэдээллийг хэдий хугацаагаар нууцлах нь тодорхойгүй байна. Мөн нууцлах ёстой мэдээллийг хэн нэгэн задруулсан бол тухайн хүнд ямар хариуцлага үлдээх нь ч тодорхойгүй үлдлээ.
Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яам, Хууль зүйн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус даалгахаар шийдвэрлэжээ. Журмыг баалснааас хойш 7-14 хоногийн дотор ёсчилдог. Үүний дараа журмыг бүрэн эхээр нь танилцуулах боломж бүрдэх юм.
Өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед санаачилсан энэ хууль далд эдийн засгийг ил гаргах гол зорилготой. Хуулийн хугацаа энэ оноор эцэс болох тул ирэх оны эхээр энэ хуулийн үр дүн ил болох нь.
Дашрамд хэлэхэд өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар дэд сайд нарын томилгоог хэлэлцээгүй байна.