Есдүгээр сарын 1-н, ерөөсөө бидний баяр даа гэсээр хичээлийн шинэ жилийн эхний өдөр сургуулийн босгыг олон хүүхэд сэтгэл догдлон алхаж, сурагч ширээний ард ангийн андтайгаа тохой нийлүүлэн суулаа.
Хүний амьдралд гэгээн дурсамж дагуулах энэ өдрийн фото сурвалжлагыг бид Улсын тэргүүний, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18-р сургуулиас бэлтгэлээ. Тус сургуульд энэ жил 300 гаруй хүүхэд шинээр элсэж байгаа аж.
Ангийн найзууд зуныг хэрхэн өнгөрөөснөө ам булаалдан ярьж, нэгнээ өндөр болж өссөн, нөгөөгөө үсээ тайруулсныг нь гайхан ярилцаж уулзалдана лээ. Харин багш нь зуны гурван сар хараагүй ангийн хүүхдүүдтэйгээ уулзаж баярлан үнсээд, цэцгийн баглаагаар “булуулж” байлаа.
Ээж аавын өврөөс ч гараагүй бяцхан багачуудын зарим нь эхнээсээ эвшээлгэж, "гэртээ хэзээ харих вэ" гэж асууж байгаа нь эгдүүтэй. Багшдаа хөтлүүлэн цуваа болсоор ангидаа орсон хойноо ээж аавдаа баяртай гэж гараа даллахдаа зарим нь нүдэндээ нулимс цийлгэнүүлж байсан нь бүр ч эгдүүтэй. “Эвий хүү минь, эрдэм сурах гэж байгаа том эр хүн уйлахгүй шүү” гэж хүүгээ ээж нь аргадна.
Сургуулийн захирал Х.Чинбат 2015-2016 оны хичээлийн жил нээснийг мэдэгдэж үг хэлэн сурлага хөдөлмөрийн амжилтыг хүссэн юм. Мөн ахмад багш нар хүрэлцэн ирж, шилдэг ангиуд урлагийн үзүүлбэр сонирхуулсан юм.