Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, арилжаанд оролцох эрхтэй 57 гишүүн үнэт цаасны компани (ҮЦК) байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл энэ сарын 25-ны байдлаар Монголын хөрөнгийн бирж бүртгэлтэй 235 хувьцаат компани байна. Эдгээр компаниудыг салбараар нь ангилвал
- Уул уурхай салбар 16.6%-ийг,
- Аж үйлдвэр салбар 23%-ийг,
- Хөдөө аж ахуйн салбар 14.9%-ийг,
- Барилга, тээвэр 28.1%-ийг,
- Худалдаа, үйлчилгээ 17.4%-ийг тус тус эзэлж байна.
2015 оны эхэнд бүртгэлтэй 238 хувьцаат компани байснаас Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолуудыг үндэслэн “Хялганат” ХК “Азиа пасифик пропертиз” ХК, “Монголын гэгээ” ХК-иудыг тус тус Монголын хөрөнгийн биржийн бүртгэлээс хасчээ. Одоогийн байдлаар 235 хувьцаат компани бүртгэлтэй. Эдгээр компанийг эзэмшлийн байдлаар харуулбал:
Монголын хөрөнгийн биржээс арилжих боломжит 214 ХК-иас 53 хувьцаат компанийн арилжааг Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр арилжааг нь зогсоожээ.
Ингээд нийт 161 ХК-ын хувьцааг л арилжих боломжтойгоос энэ онд 113 ХК-ийн хувьцааг арилжаалж байна. Хэрэв та хөрөнгийн зах зээлд хувьцаа эзэмшигч болон оролцохоор төлөвлөж байгаа бол эдгээрээс сонголтоо хийнэ гэсэн үг юм.
Хамгийн идэвхтэй арилжигдсан хувьцаат компаниуд дараах байдалтай байна гэж МХБ-ийн Маркетинг, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.