Хичээлийн шинэ жил эхэлж байгааг тохиолдуулан АСА Циркт наймдугаар сарын 21-ний өдрөөс есдүгээр сарын 1-нийг дуустал бичиг хэрэг, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа гарчээ.
Цэцэрлэгийн хүүхдүүдийн хичээлийн хэрэгслээс эхлээд оюутан залууст ч хэрэгтэй үзэг харандаа, дэвтэр ном, цүнх үүргэвч, ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн хүүхдүүдэд таарах дүрэмт хувцас, цагаан цэнхэр цамц, дүрэмт хувцасны доор өмсөх гутал ч худалдаалж байлаа.
Бараа бүтээгдэхүүнийг сонирхоход боломжийн үнэтэй хэрнээ европоос ирсэн эдэлгээ сайтай, чанартай харагдана.
Тус үзэсгэлэнг хариуцаж буй "Global event" ХХК-ний гүйцэтгэх захирал Т.Баттулга:
"Энэ үзэсгэлэнг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Эцэг эхчүүд, оюутан сурагчдын ажлыг хөнгөвчлөх үүднээс хотын төвдөө хичээлийн холбогдолтой бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломжтой гэдгээрээ онцлог юм" гэлээ.