2015 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -73кг-ийн жингийн барилдаанууд өнөөдөр явагдах гэж байна.
Тус жинд дэлхийн 64 орны 76 тамирчин дөрвөн хэсэгт хуваагдан хурд, хүч, авхаалж самбаагаа сорихоор “Алау” ордонд цугларсан байна.
Энэ жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч Азербайжаны жүдоч Рустам Оружов гэмтлийн улмаас энэ жилийн дэлхийн аваргыг өнжихөөр болжээ.
Энэ жингийн A хэсгийг Израйлийн Муки Саги тэргүүлж, түүнчлэн Бельгийн Дирк Ван Тичелт, Францын Пьерри Дупрат, Гүржийн Лаша Шавдатуашвили, Японы Оно Шохэй нар тус хэсэгт багтжээ.
А хэсгийн барилдаануудын таамгийг дэвшүүлбэл Пьерри Дупрат болон Лаша Шавдатуашвили гэх шилдгүүд эхний тойрогтоо учраа таарсан байна.
Харин Муки Саги болон Дирк Ван Тичелт нар II тойрогтоо хоорондоо таарах магадлал өндөр. Мөн түүнчлэн эдгээр дөрвөн жүдочийн тус тусын учраагаа ялсан хоёр тамирчин нь шигшээ наймд шалгарч үлдэхийн төлөө хоорондоо хүч үзэж магадгүй.
Харин эсрэгээрээ 2013 оны дэлхийн аварга Оно Шохэй харьцангуй сул өрсөлдөгч нартай учраас түүнийг шигшээ наймд асуудалгүй шалгарах байх гэж таамаглаж байна.

B хэсэгт Голландын Декс Элмонд, Өмнөд Солонгосын Ан Чан Рим, Оросын Мансур Исаев, Монголын Сайнжаргалын Ням-Очир нарын шилдэг тамирчид багтжээ.
Тус хэсгийн Декс Элмонд болон Ан Чан Рим III тойрогтоо хоорондоо хүч үзэх магадлал өндөр бөгөөд энэ хоёр жүдочийн ялсан нь шигшээ наймд шалгарахын тулд Оросын Мансур Исаевтай хүч үзэж магадгүй юм.
Харин манай тамирчин Сайнжаргалын Ням-Очир харьцангүй сул өрсөлдөгч нартай учраас түүнийг шигшээ наймд асуудалгүй шалгарах байх гэж таамаглаж байна.

C хэсэгт Гүржийн Нугзари Таталашвили, Монголын Ганбаатарын Одбаяр, Оросын Муса Могушков, Хойд Солонгосын Хон Кук Кён зэргийн шилдгүүд багтсан юм.
Тус хэсгийн Г.Одбаяр, Муса Могушков нар хоёулаа эхний тойрогтоо хийлж, II тойрогт хоорондоо таарчээ. Тэдний ялсан нь Нугзари Таталашвилитэй шигшээ наймд үлдэхийн төлөө хүч үзэх магадлалтай.
Харин өнгөрсөн жилийн дэлхийн аваргын мөнгөн медальт Хойд Солонгосын Хон Кук Кён харьцангүй сул өрсөлдөгч нартай учраас түүнийг шигшээ наймд асуудалгүй шалгарах байх гэж таамаглаж байна.

D хэсэгт өнгөрсөн жилийн дэлхийн аварга Японы Рики Накая, Туркийн Хасан Ванлиоглу, Унгарын Миклос Унгвари, АНЭУ-ын Виктор Сквортов зэргийн шилдгүүд багтжээ.
Рики Накая болон Хасан Ванлиоглу нарыг III тойрогтоо таарч барилдан хожсон нь хэсгийн аваргын төлөө шалгарч үлдэх магадлал өндөр.
Харин Миклос Унгвари болон Виктор Сквортов нар шигшээ наймд шалгарахын төлөө хоорондоо хүч үзэж магадгүй байна. Дээрх дөрвөн тамирчны тус тусын учраагаа ялсан нь хэсгийн аваргын төлөө хоорондоо хүч үзэж болзошгүй.