gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эдийн засгийн өршөөлийн талаар эсрэг тэсрэг байр сууриуд

Ц.Эрдэнэцэцэг
Эдийн засаг
2015-08-26
0
Twitter logo
 
Ц.Эрдэнэцэцэг
0
Twitter logo
Эдийн засаг
2015-08-26

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж эхэллээ.

Бизнес эрхлэгчдийг өршөөлд хамруулах, нуугдмал хөрөнгийг нь ил болгох,ингэснээр хуулийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалттай уг хуулийг өнгөрсөн ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан.

“Хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон, үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулна“ гэсэн тодорхойлолттой уг хууль хэрэгжсэнээр нийгэм, эдийн засагт үр өгөөжтэй гэж үзэх нэг хэсэг байхад эсрэгээр нь нийгэмд ямар ч эерэг үр дүн авчрахгүй гэж үзэх хүмүүс байна.

Төлөөлөл болгон хоёр байр суурийг авч үзье.

Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав:

Эдийн засгийн ил тод байдлын хууль хэрэгжвэл авлига өгөх хүн байхгүй болно хэмээн үзэж байгаа. Түүний тайлбарлаж байгаагаар 2008 онд Татварын өршөөлийн хууль гарч хэрэгжсэний дараа дөрвөн тэрбум ам.доллар ил болсон бөгөөд тэр хөрөнгийг ил болгосноор эдийн засаг 17 хувьд хүрэхэд   өршөөлд хамрагдсан компаниудын орлого 3-5 дахин  нэмэгдсэн, энэ бол маш сайн үр дүн. Одоо Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг эсэргүүцэж байгаа нь давуу, монополь байдлаа авч үлдэхийн тулд зах зээл рүү өөр этгээдүүдийг оруулж ирэхийг хүсэхгүй байгаа үзэгдэл гэнэ.

Одоо шинэ хууль хэрэгсжэнээр улсад бүртгэлтэй байгаа  95 мянган аж ахуйн нэгж бүгд шинэ тайлан баланстай зах зээлд ил гарч ирж, аливаа үйл ажиллагаа явуулсныхаа төлөө авлига өгдөг үзэгдэл байхгүй болно. Их хэмжээний мөнгө ил гарч  эдийн засаг сэргэнэ хэмээн тэрбээр үзэж байна.

Зургийн эх сурвалж: mobile.fact.mn

Эдийн засагч, инженер Х.Батсуурь: /"Шинжээч" нийгэм, эдийн засгийн сэтгүүлийн ерөнхий редактор тэрбээр Дэлхийн банк, Тетра Тек инженер технологийн корпораци зэрэг байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байсан/

Эдийн засгийн үүднээс харвал ямар ч эерэг үр дүн авчрахгүй хэмээн тэрбээр үзэж байгаа.

Учир нь долоон жилийн өмнө буюу 2008 онд гаргасан Татварын өршөөлийн тухай хууль хэрэгжсэн байдлыг судлахад  уг хуулийн талаар албан ёсны дүн шинжилгээ, судалгаа, баримтууд байдаггүй бөгөөд бодит байдалд нийцэхгүй хоёр гурван тоо явдаг. Үнэхээр 4.5 тэрбум  ам.долларын хөрөнгө бий болсон бол эдийн засаг тэр хэмжээгээр тэлэх байсан.  Яагаад гэвэл энэ мөнгө тухайн үеийн ДНБ-тэй тэнцэх хэмжээтэй. Татварын орлого ч бууралттай гарсан. 2007 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 253 тэрбум төгрөг байсан бол 2008 оны эцсийн дүнг авч үзэхэд 205 тэрбум болж буурсан байна.

Түүнчлэн нэг компани долоон жилийн давтамжтай өршөөлд хамрагдаад байвал сөрөг үр дагавар ихтэй. Хамгийн гол нь татвараа шударгаар төлж ирсэн компаниудад хохиролтой. Ёс суртахууны сөрөг нөлөөг ч бий болгодог. Бусад компаниуд татвар төлөхгүй байхыг эрмэлзэнэ хэмээн ярьж байгаа.

Энэ мэтчилэн хэрэгжиж эхлээд удаагүй байгаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн талаар эсрэг тэсрэг байр суур нийгэмд түгээмэл байна. Гагцхүү хууль хэрэгжсэний дараа хэрэгтэй, хэрэггүй байсан нь тодорхой болох юм.

Хамгийн гол нь өмнө гаргасан Татварын өршөөлийн хууль яаж хэрэгжсэн гэдэг нь ойлгомжгүй,  бүрхэг байсан шиг битгий замхруулаасай.  Эдийн засгийн ил тод байдлын тухай  хуулийг хэрэгжүүлснээр ийм үр дүн гарлаа гэдгийг  холбогдох байгууллага нь нийгэмд мэдээлэх шаардлагатай юм.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай танилцана уу.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан