Өнгөрсөн жилийн дэлхийн аварга Г.Болдбаатар Туркийн бөх Бекир Озлутай барилдахаар татами дээр гарч ирлээ.
Дэлхийн аварга Г.Болдбаатар Туркийн Бекир Озлутай ширүүн барилдаан хийсний эцэст сүүлийн нэг минутад өрсөлдөгч бөхийнхөө дутуу мэх хийсэн алдаан дээр түрж дайраад юуко үнэлгээ авсанаар ялалт авлаа.
Г.Болдбаатар эхний тойрогт гоц мөргөж, II тойрогт Туркийн бөх Бекир Озлу буюу Беткил Шуквани гэх гүрж гаралтай тамирчинтай хүч үзэв. Тус тамирчин нь 2012 оны Рио-гийн Их дуулгад түрүүлж байсан. Мөн гран при, Дэлхийн цомын тэмцээнүүдээс 5 алт, 3 мөнгө, 3 хүрэл медальтай, тивийн аваргаас мөнгөн медальтай тамирчин.
Энэ хоёр жүдочын барилдааныг дутуу үнэлж болохгүй. Тус хоёр жүдоч өмнө нь 2012 онд хоорондоо таарч барилдсан бөгөөд Г.Болдбаатар хожиж байжээ.