Нарантуул захын орчмын гэр хорооллын хөрс хог хаягдлаас үүдэлтэй нянгийн болон гадаргын бохирдолт ихтэй байгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс мэдээлж байна.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Нарантуул зах орчмын гэр хорооллын гудамж талбайг цэвэрлэх үеэрээ Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэд гурван хэсэг газраас хөрсний дээж авч шинжилсэн байна. Улмаар дээрх хариу гарчээ.
1 г хөрсөнд агуулагдах нянгийн нийт тоогоор хөрсийг 4 зэрэгт хуваадаг бөгөөд нянгийн тоо 1-1.5 сая байвал цэвэр хөрс, 2 сая бол бага зэрэг бохирдсон, 2.5-3 сая байвал дунд зэрэг бохирдсон, 3-5 сая түүнээс дээш бол их бохирдсон гэж үздэг.
Шинжилгээ хийсэн дээжүүд нянгийн тоогоор их бохирдолттой (2,9-7,3 сая) дээж байсан бөгөөд гэдэсний савханцрын титр 0.01-0.001 буюу их бохирдолттой дээжнүүд байгаа юм.
Тиймээс хатуу хог хаягдлыг тогтмол цуглуулж зайлуулах, хог хаягдал байсан газрыг хөрсжүүлэх, зүлэгжүүлэх, иргэдийн зүгээс гараа тогтмол угааж хэвших, бохирлогдсон орчинд хүүхдийг тоглуулахгүй байх, ариутгал халдваргүйжүүлэх ажлыг тогтмол хийж хэвших, стандартын бие засах газрыг бий болгож, бохирын цооногтой болохыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс зөвлөжээ.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн