gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     4.23
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 11
Зурхай
 4.23
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 4.23
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Скарлетт Йоханссон ба түүний нүцгэн зургууд

Дэлхийд
2007-06-12
0
Twitter logo

Холливудын гоо үзэсгэлэнт, бүсгүйчүүдийн оройд гараад байгаа Скарлет Йоханссон өөрийн тоглохоор болсон кинонуудын гэрээнд нэгэн шинэ зүйл нэмэхийг шаарджээ. Энэ нь түүний оролцон тоглож буй кинонуудын аль ч хэсэгт тэрний нүцгэн зураг гарах ёсгүй гэнэ.

“Скарлетт одоогоор залуу од хэвээр байгаа тул ирээдүйнхээ карьерийг эртнээс бодолцож буй нь түүний ухаалгийнх биз. Түүний өнөөдөр авч буй дүрүүд нь ирээдүйн карьерыг нь бүрэн тодорхойлно гэдгийг тэр үүгээрээ сайн тооцсоноо илэрхийлж байх шиг. Тэр ямар нэг хэтэрхий эргэлзээтэй буюу бохир дүрд тоглохыг хүсэхгүй байна. Иймээс түүний нүцгэн тоглох үзэгдлүүд гарцаагүй хэрэгцээтэй болсон гэж тооцогдох хүртэл гарч ирэхгүй” тухай түүнтэй ойр дотно амьдардаг нэгэн хүн ам алджээ.

Одуудын талаар мэдээлдэг сайтад “Йоханссоны тулган шаардалт”-ын талаар гайхширсан мэдээлэл тэр дороо л гарч ирлээ. Тухайлбал, Британий FemaleFirst сайт 22 настай Скарлеттэд порно од Женна Жеймсоны тухай киноны гол дүрийг санал болгосныг санууллаа. Энэ киноны зохиолыг Женнагийн “Порно одын секс ямар байдаг вэ: Анхаарууштай түүх” (How to Make Love Like a Porn Star: A Cautionary Tale) нэрээр саяхан гарсан дурсамжинд тулгуурлан бичиж байгаа юм.

Энэ оны нэг сард киноны гол дүрд Скарлетт Йоханссоныг тоглуулахаа хүсэж байгаагаа Женна өөрөө зарласан. “Бид түүнд найдлага тавин хүлээж байна” гэж порно од хэлээд “Тэр миний сонголт. Маш сайхан бүсгүй” гэжээ. Жеймсоны номоор хийх киноны зураг авалт 2008 онд эхлэх ёстой. 
Гэсэн ч Женнагийн мэдэгдлээс өмнөхөн Скарлетт Йоханссон эротик үзэгдэл бүхий кинонд тоглохоос нэг бус удаа татгалзсан хэдий боловч камерын өмнө “зөв стриптиз” үзүүлэх хүсэл түүнд байдаг гэж мэдэгдэж байлаа.

“Хэзээ нүцгэн тоглох ёстойгоо би одоо хүртэл мэдэхгүй байна. Би нүцгэн тоглохыг бүр эсэргүүцэж байгаа юм биш. Гэвч энэ нь маш аятайхан төсөл байх ёстой. Магадгүй, Европын хэмжээнд дуулиан тарих томоохон бүтээл байх ёстой” гэж хэлжээ. Йоханссон өөрийн гадаад төрхөнд сэтгэл хангалуун байдаг ба гайхалтай галбирийг “зохистой орчинд” үзүүлэхээс татгалзахгүй. “Би өөрийн хөхөөр бахархдаг” гэж тэр ил мэдэгдээд “Би тэднийг “өөрийн охид” гэж нэрлэдэг”. Тэд миний бахархал, эмэгтэй хүний хувьд бяцхан заль. Надад ийм галбиртай байж, бусдыг татах чадвар байгаа нь таатай байдаг.

2006 онд Скарлетт Йоханссоны хөх дээд үнэлгээ авч, америкийн кино урлагт хамгийн шилдгээр шалгарчээ. “Холливудын шилдэг хөх” титмийн төлөө тэмцэлд тэрээр Жессика Симпсон, Сальма Хайек зэрэг өрсөлдөгчдийг хойноо орхисон байна. “Esquire” болон “FHM” сэтгүүлүүд түүнийг дэлхийн хамгийн секс бүсгүйгээр нэрлэсэн байна. Энэ оны хоёр сард одуудын амьдралын тухай бичдэг Америкийн хамгийн нэр хүндтэй “Vanity Fair” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд түүний нүцгэн төрх гарчээ. Гэвч тэр хавраа залуу жүжигчин гоо сайхны “L’Oreal” пүүсийн сурталчилгаанд нүцгэн зургаа авахуулахыг татгалзсанаар бараг 5 сая долларын өртөгтэй гэрээгээ цуцлах шахжээ.

Скарлетт Йоханссон 1984 оны 11 сарын 22-нд Нью-Йоркод төржээ. Дани гаралтай түүний эцэг Карстен Йоханссон зохиолч, найруулагч Эйнер Йоханнсоны хүү билээ. Эх Мэлани Слоан нь америкийн еврейчүүдийн гэр бүлээс гаралтай. Түүний эцэг эх салсан учраас Нью-Йорк, Лос-Анжелос хотод ээлжлэн амьдарч байв. Бүр багаас Нью-Йоркод Ли Страсбергийн жүжигчний сургуульд явж эхэлсэн ч Лос-Анжелост өөрийн жүжигчний гараагаа эхэлсэн байна. 1992 онд “Софистика” нэртэй Бродвейн жүжигт оролцож, Итаном Хоуктай хамт тогложээ.

Скарлетийн эгч Ванесса бас л жүжигчин ажээ. Тэрээр түүнд мөн ах Эдриан, ихэр ах Хантер, гэр бүлд нь үрчлэгдсэн ах Кристиан зэрэг ойр дотны хүмүүс бий. Йоханссон 2002 онд Нью-Йоркийн Манхэттен дүүргийн сургуулийг дүүргэсэн. 2004 онд Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчид өрсөлдсөн Жон Керригийн сонгуулийн компанид оролцож байв. Скарлетт Йоханссон өнөөдөр Calvin Klein пүүсийн Eternity Moment сүрчгийн сурталчилгааны нүүр царай болж байна. 2006 онд тэрээр L’Oreal пүүстэй гэрээ байгуулжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан