Монголын оюутны холбоо оюутны сургалтын төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулан үзэл бодлоо илэрхийллээ.
Тэд оюутны сургалтын төлбөр нэмэгдсэнийг эсэргүүцэж байгаа оюутнуудаас гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Э.Батжаргал - Монголын Оюутны Холбооны гадаад харилцаа хариуцсан ахлах ажилтан
"Жил бүр сургалтын төлбөрийг нэмдэг. Гол нь бид сургалтын төлбөр нэмснийг эсэргүүцээгүй. Оюутнуудын төлсөн сургалтын төлбөрийг яг юунд зарцуулаад байгааг тайлагнахыг шаардаж байна. Номын сан, сургалтын танхим сайжруулахад зарцуулдаг гэдэг боловч амьдрал дээр тийм зүйл алга. Мөн энэ жилээс оюутны дотуур байрны үнэ нэмэгдсэн. МУИС-ын оюутны байранд суурь хураамж гэж юм гаргаж ирсэн. Яг юунд зарцуулдаг нь тодорхойгүй." гэсэн юм.
МОХ оюутны сургалтын төлбөр, дотуур байрны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан энэ лхагва гарагт хэвлэлийн хурал хийхээр төлөвлөжээ.