gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Сайнжаргал: Хүйтэний оргилд яагаад хуримын зураг авч болохгүй гэж...

Г.Одгарав
2015-08-11
0
Twitter logo
 
Хүслээр жигүүрлэсэн хайр гэгчийн оргил нь хаан бугуйвч хатан сүйх бөгжөө солилцох тэр нандин агшин. Харин тэрхүү оргилд хүрч сэтгэл догдлуулсан мөчүүдийг мөнхлөн үлдээх үүргийг зурагчин хүн хүлээдэг. Энэхүү эрхэм үүргийг үүрэлцэж яваа хүний нэг бол “хуримын” гэх тодотголоороо танигдсан гэрэл зурагчин С.Сайнжаргал юм. Алтай таван богд, Цамбагарав зэрэг олон хайрханы оройд гарсан уулчин тэрбээр залуу хосын хайрын оргилд хүрэх тэрхүү агшныг хуваалцах болсноор найман жилийг ардаа орхижээ.

“Аливааг өөр өнцгөөс харах, зохиомжлох мэдрэмжээ дагаад...”

Найм дахь жилдээ хуримын гэрэл зураг авч байна. Би өөрөө эдийн засаг, нягтлан бодогч мэргэжилтэй. “Монгол” дээд сургуульд арав дахь жилдээ багшилж байна. Дунд сургуульдаа зураг зурдаг байсан. Аливаа зүйлийг өөр өнцгөөс харах, зохиомжлох мэдрэмжээ дагаад гэрэл зургийн ертөнцөд эргэлт буцалтгүй орсон юм болов уу. Мөн явган аялал хийж, ууланд авирах сонирхол минь ч үүнд түлхэц үзүүлсэн байх. Тийм ч учраас аялж, ууланд авирч байхдаа уул ус, байгалийн зураг авч эхэлсэн.

“Хуримын зургийн анхны хүсэлт! Давтагдашгүй хормыг сэтгэлд хоногштол хэрхэн буулгах вэ гэх бодол...”

2008 онд манай найзын хоёр дүү хуримаа хийхээр болов. Хуримын зураг авч өгөх хүсэлтийг надад тавьдаг юм байна. Миний хувьд энэ асуудалд их нухацтай хандсан. Учир нь хурим гэдэг бол тухайн хосуудын амьдралын хамгийн чухал мөч шүү дээ. Мартагдашгүй, давтагдашгүй хормыг яг тэр чигээр нь хальсан дээр буулгах ёстой. Аппаратаар шагайгаад л хэдэн зураг дарахыг бодоогүй. Хуримын зураг гэж юу байдаг, хэрхэн авах талаар судалсан. Солонгос, Хятадын туршлагыг судалж үзээд анхны оролдлогоо хийсэн. Тэр үед хуримын зураг гэхээр л хуримын ордны шат, хаалганы өмнө зогссон байх ёстой гэсэн ойлголттой байв. Авсан зургуудаа фликр, агшин.мн, сүүдэр.ком сайтуудад тавьсан. Хуримын зургийн хувьд тухайн үедээ маш шинэлэг санаа байсан учраас хүмүүсийн анхаарлыг ихэд татаж, саналууд ч их ирэв. Нөгөө талаас “Гамма” агентлагийн Цацралт ах “Чи хуримын гэрэл зургийн чиглэлээр дагнаад үзээч” гэж зөвлөсний дагуу ханцуй шамласан даа.

“Хайртай хань нь хадамд гарах охинтойгоо бүжиглэхийг хараад нулимсаа барьж чадалгүй догдлон суугаа ээж...”

Хосуудын мэдэрч буй мэдрэмжийг зэрэгцэн мэдэрч байж л нөхцөл байдалтай уялдаж сайн зураг авах болов уу. Жишээ нь хуримаа хийж буй эмэгтэй аавтайгаа уянгын аянд бүжиглэдэг дээ. Тэр үед дийлэнх зурагчин энэхүү агшинд анхаарал хандуулах бол би хайртай хань нь амин эрдэнэ болсон охинтойгоо тэрхүү нандин агшинд бүжиглэхийг хараад нулимсаа барьж чадахгүй догдлон суугаа ээж дээр төвлөрнө.

“Харилцаа бас дахин харилцаа...”

Ихэвчлэн залуустай харилцдаг учраас сайн бүтээл гаргахын тулд тэдэнтэй багын найзууд шиг л хандах шаардлага тулгарна. Байгальд бол өглөө, оройны нарыг хараад л зургаа авчихна. Харин хуримын үеэр тухайн нөхцөл байдалдаа зохицож ажиллана. Тэгэхээр хуримын гэрэл зураг бусад төрлийг бодвол илүүтэй харилцаа шаарддаг юм болов уу.

“Дуран чиглүүлэхээр л биеэ цэгнэчихдэг...”

Манай залуучууд гадаадынхантай харьцуулахад маш бүрэг. Гадаадынхныг ажиглаад байхад хуримын үеэр сэтгэл хөдлөл маш өндөр байдаг. Харин манайхан бол дуран чиглүүлэхээр л биеэ цэгнэчихдэг. Натурт зураг авахаар бие биенээ тэврээд үнс гэхэд л цаанаа ичингүйрсэн байдалтай байдаг. Энэ нь жаахан хүндрэлтэй.

“Хосуудаа суулгаж байгаад зураг авчихмаар ямар эвтэйхэн хийцтэй сандал вэ...”

Би зураг авах газруудаа модтой, голтой, хад асгатай, зарим үед байшин барилга орчихдог байршлыг сонгодог. Ер нь хаана боломжтой байна тэр бүхнийг эрэлхийлээд хайгаад явдаг. Нэг сандал ч байсан алдалгүй ажиглана. Хосоо суулгаж байгаад зураг авчихмаар ямар эвтэйхэн хийцтэй сандал вэ гэдэг ч юм уу.

“Хөвсгөл далай, Сэлэнгийн сайхны хөтөл гээд хаана ч хуримын зураг авч болно...”

Хуримын гэрэл зургийг зөвхөн Тэрэлж, хотын зах руу явж авдаг байсан бол сүүлийн гурван жилээс Хөвсгөл далай, Сэлэнгийн сайхны хөтөл, Дундговийн цагаан суварга, Элсэн тасархай, Хар хорин зэрэг байгалийн үзэсгэлэнтэй газруудыг зорих болсон.

“Цас бударсан өвлийн ой... Цэцэг барьсан сүйт бүсгүй...”

Хуримын зураг заавал тогтсон хэв маягт баригдах албагүй. Тийм ч учраас өвөл цастайд тэр зургийг авсан.

“Алтай таван богдын "Хүйтэний оргил"-д яагаад хуримын зураг авч болохгүй гэж...”

Би ууланд авирах дуртай. Сүүлийн үед явган аяллын клубууд олон болсон. Мэдээж тэндээс хосууд төрөх л байх. Хэрэв тэд өөрсдөө хүсэх юм бол би Алтай таван богдын "Хүйтэний оргил"-д ч юм уу хуримын зураг авах юмсан гэж боддог. Болохгүй зүйл үгүй.

“Цэцэгс найгасан шар тал... Тас хар шил зүүсэн хуримын хувцастай хосууд... Төсөөлөгдөж байна уу”

Цэцэгс найгасан шар талд хосууд хар нүдний шил зүүгээд нэг нь шаар, нөгөөх нь нарны шүхэр барьсан нэгэн зураг бий. Хүмүүс хосуудад яагаад шил зүүлгэсэн юм бэ гэж шүүмжилсэн. Үүнийг урлагийн нүдээр харвал өөр мэдрэмж төрнө. Ер нь хуримын зургийг уран бүтээл, урлаг гэдэг утгаар нь өөр өнцгөөс хармаар санагддаг. Одоогоор хэрэглэгч, хүлээн авагчид маань хайрцагласан хэв маягаасаа гарч эхлээгүй л байна.

“Хуримаа хийж амжаагүй явна...”

“
Хуримаа хийж байсан уу” гэх асуултыг хүн болгон асуудаг. Хуримаа хийж амжаагүй л явна.

“300 гаруй хосын жаргалтай агшнаас хуваалцсан...”

Нэг зүйл бардам хэлэхэд Монголд хамгийн их хурим үзсэн хүн бол би. Ойролцоогоор 300 хуримын зураг авчээ. Тэр ч утгаараа хуримын зан үйлийн туршлага их ч байж мэднэ.

“Хуримын гэрэл зураг авах үед догдлоод хурдхан харьж эхнэрээ үнсмээр санагддаг...”

Хуримын аз жаргалын агшныг авах үед эхнэрээ хайрлах мэдрэмж төрдөг. Би өөрөө тухайн ёслолд догдлоод хурдхан харьж эхнэрээ үнсмээр болдог. Магад орчноо энэ мэт мэдэрч гэмээнэ зургаа сайн авдаг байх.

“Хосуудынхаа аз жаргал, сэтгэл хөдлөлийг хамгийн их мэдрэх тэр мэдрэмж...”

Хуримын гэрэл зураг бол хосуудынхаа аз жаргал, сэтгэл хөдлөлийг хамгийн их мэдэрдэг төрөл жанр юм болов уу. Тэгээд бодохоор бас өрөөсгөл. Ер нь энэ талаар ерөөсөө бодож байгаагүй юм байна.

“Миний хамтрагчид бол Баяр, Октябрь, Бадамсамбуу...”

Миний уран бүтээлийн хамтрагчид бол Баяр, Октябрь, Бадамсамбуу ах... Бид ихэвчлэн нэг баг болж зурганд явдаг. Харин сүүлийн үед тэдэнтэйгээ нэгдэж амжихгүй явна.

“Хуримын зураг ч бас түүх өгүүлдэг...”

Хүмүүс сурвалжлагын зургийг түүх өгүүлнэ гэдэг. Хуримын зураг ч бас адилхан. Яагаад... Миний зургуудаас та 2008 онд хүмүүс хэрхэн баярлаж, ямар хувцас өмсдөг байсныг мэдэх боломжтой. Адаглаад үндэсний дээлийн загвар, унаж байгаа машины загвар хүртэл өнөөгийнхөөс их өөр. Ер нь гэрэл зургийн бүхий л жанр агшин хором бүхнийг буулгаж байна гэдэг утгаараа түүх бичилцэж байна.

“Бич жилд аялж өгнө дөө...”

Уржнан жил би Алтай таван богд руу авиралт хийсэн. Харин өнгөрсөн зун морь жил тохиосон тул хуримын зурагт “дарагдсан”. Амьсгаа өгөхгүй байсаар хүйтэрчихсэн. Ирэх жил бич жил учраас хурим бага болох байх. Тэр үед л аялж өгнө дөө.

“Уул оргилд гарахуйд...”

Анир чимээгүйгээс өөрийгөө олох шиг...

“Хайрханы оргилд хүрэхээр адгах тэр хүсэл дахин давтагдах нь...”

Уул дууддаг л гэж ярьдаг. Оргилд хүрсний дараах тэр мэдрэмжийг өөр хаанаас ч олохгүй болохоор дахин адгадаг байх.

Хэрэв Та “Дээжис” дижитал сэтгүүлийг татаж амжаагүй анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс үнэ төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин сэтгүүлийг татан авна уу.

iPad болон iPhone – нд татаж авах: http://goo.gl/KxNNTz

Android утас, таблет-нд татаж авах: http://goo.gl/0TRRDL

Facebook:https://www.facebook.com/DeejisDM

Twitter:https://twitter.com/DeejisDMб

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан