Зураг дээрх есөн залуу Дэлхийн ур чадварын олимпод анх удаа эх орноо төлөөлөн оролцохоор энэ сарын 5-нд Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудлаас Бразил Улсыг зорилоо.
Дэлхийн ур чадварын 43 дахь удаагийн олимп Бразилийн Сан Пауло хотноо энэ сарын 11-16-нд болно. Манай улс шилдэг есөн залуугаа мэргэжил тус бүр дээр ажиллах дасгалжуулагч багш нарынх нь хамт илгээсэн. Үүнд:
- Барилга: Өрөг угсралт, Хавтанцар наах, Мужаан
- Үйлчилгээ: Тогооч, Үсчин, Гоо засалч
- Техник: Цахилгаан, Гагнуур, Токарь гэсэн чиглэлүүд багтаж байна.
Тэмцээнд оролцох есөн залууг салбар тус бүрээр нь үндэсний хэмжээнд "Монгол ур чадвар" тэмцээнээс шалгаруулжээ. Улаанбаатар төдийгүй Монгол улс дахь бүх аймаг, сумын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж буй болон төгсөгч оюутнуудыг энэ тэмцээнд хамруулдаг аж. Харин шүүгчээр салбар тус бүрийн инженер, мэргэжилтнүүд ажилладаг. Монгол улсаа төлөөлөн олон улсын тэмцээнд оролцож буй залуусаа та бүхэнд танилцуулахын сацуу тэдэнд эх орныхоо нэрийг өндөрт өргөн, амжилт гаргахыг хүсье.
Цахилгаан угсралтын төрөлд
- Оролцогч: Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн цахилгааны хоёрдугаар курсын оюутан П.Галбадрах
- Дасгалжуулагч багш: УУПК-ийн цахилгааны багш Д.Бадамсүрэн
Үсчний төрөлд
- Оролцогч: Үйлдвэр урлалын политехник коллежийн мастер технологийн нэгдүгээр курсийн оюутан Б.Ундармаа
- Дасгалжуулагч багш: ҮУПК-ийн Үсчин багш Л.Одгэрэл
Гоо засалчдын төрөлд
- Оролцогч: Үйлдвэр урлалын политехник коллежийн оюутан Б.Номингоо
- Дасгалжуулагч багш: Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн гоо заслын багш О.Ичинноров
Мужааны төрөлд
- Оролцогч: Техник технологийн дээд сургуулийн оюутан Д.Нармандах
- Дасгалжуулагч багш: Ой, модны үйлдвэрлэлийн холбооны мэргэжилтэн Ц.Цогоо
Тогоочийн төрөлд
- Оролцогч: Техник технологийн дээд сургуулийн тогоочийн хоёрдугаар ангийн оюутан Б.Мөнх-Эрдэнэ
- Дасгалжуулагч багш: ТТДС-ийн Хоол үйлдвэрлэлийн багш Л.Ганцолмон
Программын удирдлагатай токарь төрөлд
- Оролцогч: Барилгын политехник коллежийн токарийн ангийн сурагч Х.Лхагва
- Дасгалжуулагч багш: ШУТИС МТС Машин үйлдвэрлэлийн тэнхмийн багш Г.Оюунбат
Хавтанцар наах төрөлд
- Оролцогч: Дархан-Уул аймгийн МСҮТ-ийн Бат-Эрдэнийн Мөнгөншагай
- Дасгалжуулагч багш: Дархан МСҮТ Засал чимэглэлийн багш З.Оюунцэцэг
Өрлөг угсралт төрөлд
- Оролцогч: Барилгын политехник коллежийн оюутан Ж.Энхчимэг
- Дасгалжуулагч багш: ЭмСиЭс Проперти ХХК Барилгын инженер Э.Ганбаатар
Гагнуурын төрөлд
- Оролцогч:Техник технологийн дээд сургуулийн оюутан Л.Ганцоож
- Дасгалжуулагч багш: ДЦС-4 Лабораторийн эрхлэгч C.Батсайхан
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс Бразилийн тэнгэрт мандуулах Монгол Улсын төрийн далбаагаа гардан авсан Монголын багийнхан БНСУ-д хоёр долоо хоногийн хугацаанд хамтарсан бэлтгэл хийсэн. Дараа нь Дархан-Уул аймгийн МСҮТ, Уул уурхай эрчим хүчний ПТК, Дархан Өргөө ПТК-д бэлтгэл хийжээ.
Тэмцээний бэлтгэл ажилд туслах, Монголын багт дэмжлэг үзүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага KOICA болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй Хөдөлмөрийн яам гурван талт харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ дагуу БНСУ, ХБНГУ-н хамтын ажиллагааны нийгэмлэгүүд тус бүр 100.000 ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Ур чадварын олимпын нээлт маргааш эхэлнэ. Харин тэмцээн нь Монголын цагаар энэ сарын 13-ны 08 цагаас эхэлнэ.
Дэлхийн Ур чадварын тэмцээний талаар:
1946 онд Испани улс мэргэжилтэй ажилчдын хомсдолд орсон юм. Испанийн Ажилчдын Холбооны ерөнхий захирал мэргэжлийн сургалтад үр дүнтэй систем бий болгох хэрэгтэйг ойлгосноор энэ тэмцээний эхлэл тавигдсан байна.
Дэлхийн ур чадварын байгууллага 1950 оноос эхлэн мэргэжилтэй ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, олон нийтэд түгээх, улс орны эдийн засгийн өсөлтөд ур чадвар чухал нөлөөтэйг тунхаглах зорилгоор "Дэлхийн ур чадварын тэмцээн"-ийг зохион байгуулж ирсэн.
Энэхүү тэмцээн гишүүн орнуудын, 17–22 насны мэргэжлийн боловсрол эзэмшиж буй болон төгсөгч залуусын дунд хоёр жил тутамд 50 орчим мэргэжлийн төрөлд болдог.
Энэ жил 50 орны 1200 оролцогч 49 мэргэжлийн төрлөөр оролцоно. Мэргэжлийн төрлүүд нь доорх дэд төрлүүдэд хуваагддаг.
- Барилга ба угсралт
- Бүтээлч урлаг болон загвар
- Мэдээлэл ба харилцаа холбоо
- Нийгмийн үйлчилгээ
- Тээвэр ба ложистик
World Skills гэх энэ тэмцээний нэрийг махчилж орчуулвал Дэлхийн ур чадвар боловч мэргэжлийн уралдаан гэвэл бидэнд илүү ойр бууна. Энэ тэмцээнийг дэлхийн ур чадварын "олимп" ч гэх нь бий. Олон улсын энэ томоохон тэмцээнд манай баг анх удаа оролцож байгаа нь Монгол улсын мэргэжлийн боловсролын салбар хэр ахицтай ажиллаж байгааг харуулна.
Тэмцээнд оролцохын үр дүн юу вэ?
Монгол Улсын баг анх удаа оролцож байгаа тул бид оролцогчдоосоо том амжилт хүлээх бус дараа дараагийн тэмцээнд оролцох арвин туршлага хуримтлуулаасай гэх нь зөв. Дэлхийн хэмжээний тэмцээнд орсноор:
- Оролцогчид мэргэжлийн түвшнээ тодорхойлох,
- Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг олон улсын стандартын дагуу дэлхийн хөгжингүй улс орнуудын жишигт хүргэн хөгжүүлэх,
- Сүүлийн үеийн дэвшилтэт техник технологиос суралцан нэвтрүүлэх,
- Багш нар мэргэжил дээшлүүлэх замаар мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм.
Тэмцээний үүх түүхээс:
1946 онд Испани улс мэргэжилтэй ажилчдын хомсдолд орсон юм. Испанийн Ажилчдын Холбооны ерөнхий захирал мэргэжлийн сургалтад үр дүнтэй систем бий болгох хэрэгтэйг ойлгосноор энэ тэмцээний эхлэл тавигдсан байна. Түүний санаа Ажил олгогчдын төвийн захирлуудын дэмжлэгтэйгээр төсөл болж хэрэгжжээ.
Хамгийн эхний тэмцээн Испанид амжилттай болсон ч зохион байгуулагчдын сэтгэл үүгээр ханасангүй. Тэд бусад орны залуусыг хамруулахыг хүсчээ. Ингээд анхны олон улсыг хамарсан Дэлхийн ур чадварын тэмцээнд Португал, Испанийн, мэргэжлийн боловсролтой 12 залууг оролцуулан, 1950 онд болжээ. Олон орны ажиглагчийг тэмцээнд урьж, тэмцээний зорилгыг хүлээн зөвшөөрснөөр 1953 онд болсон дараагийн тэмцээнд Герман, Их Британи, Франц, Морроко, Швейцарь залуус өрсөлдсөнөөр тэмцээний хүрээг тэлжээ.
Одоо Дэлхийн Ур Чадварын Байгууллага 75 гишүүн улстай. Манай улс 2014 онд албан ёсны эрхтэй 69 дэх гишүүн орон болсны хувьд 2015 оны Дэлхийн ур чадварын олимпод оролцох эрхээ авсан юм.
Ингээд төгсгөлд нь Дэлхийн ур чадварын байгууллагын гишүүн орнуудыг танилцуулъя.
1. Аргентин |
16. Дани |
31. Ирланд |
46. Моррокко |
61. Шри Ланк |
2. Армен |
17. Доминикан |
32.Израйл |
47. Намиб |
62. Швейд |
3. Австрали |
18. Эквадор |
33. Итали |
48. Недарланд |
63. Швейцарь |
4. Австри |
19. Египет |
34. Ямайк |
49. Шинэ Зеланд |
64. Тайпей |
5. Бахрейны Вант Улс |
20. Эстон |
35.Япон |
50. Норвеги |
65. Тайланд |
6. Барбадос |
21. Финланд |
36.Казахстан |
51. Оман |
66. Тунис |
7. Беларус |
22. Франц |
37.Солонгос |
52. Палистин |
67. Турк |
8. Бельги Улс |
23. Гүрж |
38.Кувет |
53. Парагвуай |
68. Арабын нэгдсэн улс |
9. Бруней Даруссалам |
24. ХБНГУ |
39.Латви |
54. Филиппин |
69. Их Британи |
10. Канад |
25. Хонг Конг |
40. Лихтенштейний Гүнт Улс |
55. Португал |
70. АНУ |
11. Чили |
26. Унгар |
41. Люксенбург |
56. Орос |
71. Венесуэл |
12. БНХАУ |
27. Айсланд |
42. Макао |
57. Сауди Араб |
72. Вьетнам |
13. Колумб |
28. Энэтхэг |
43. Малайз |
58. Сингапур |
73. Замби |
14. Коста Рика |
29. Индонез |
44. Мексик |
59. Хойд Африк |
74. Тринидад-Тобаго |
15. Кроатия |
30. Иран |
45. Монгол |
60. Испани |