Цагаатгах ажлыг удирдах комисс, Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо хамтран "Улс төрийн хэлмэгдэгсдэд зориулсан дурсгалын самбар" босгосныг албан ёсоор зарлалаа.
Шар хадны эмнэлгийн чанх хойд уулан дээр босгосон энэхүү дурсгалын самбарыг босгож байгаагийн учир нь холбогдол нь нэгд, хохирч хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлж, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх, нэр төрийг нь сэргээх, хоёрт мартагнуулан нууцалсаар ирсэн хэлмэгдлийн гашуун түүхийг сэргээн түүхэн үнэнийг тогтоож, ард түмэнд бодит мэдээлэл хүргэх, гуравт ардын хувьсгалын 70 жилийн түүхэнд тохиолдсон улс төрийн аллага, залхаан цээрлүүлэлт дахин давтагдахаас сэрэмжлэх, энэхүү гашуун түүх давтагдахгүй байх дархлаа, баталгааг бий болгох зорилготой аж.
Монгол улсад 1921 оноос эхлэн улс төрийн их хэлмэгдүүлэлт эхэлж 1937-1941 оргил үе нь байсан. Энэхүү газарт Монгол улсын ерөнхий сайд Л.Бодоо тэргүүтэй энгийн ард иргэдийг хоморголон устгаж байжээ.
“Хөвсгөл аймагт өнгөрсөн жил гэрэлт хөшөө босгосон бөгөөд газар нутаг бүрт гэрэлт хөшөө босгохыг зорьж байгаа” Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар гуай хэлсэн юм. Сонирхуулахад, одоогийн байдлаар 33 мянга гаруй хүнийг цагаатгажээ.