УИХ-ын ээлжит бус чуулган санаснаас ч илүү үйл явдал өрнүүн болох төлөвтэй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намын дарга нь Засгийн газрыг тэргүүлдэг улс төрийн тогтсон жишгийг даргадаа сануулсан ч амжилт олсонгүй.
Тавьсан шаардлагынхаа хариуд УИХ дахь бүлгийнхээ шийдвэрийг дагах үүрэг авлаа. МАН-ын сайдууд ээлжит бус чуулганы эхний хуралдаан дээр ажлаа өгч, эрх баригч АН-ынхан сайдуудаа томилохоор байсан ч сөрөг хүчин сөрж зогсохоор шийдэв үү, ширээ сандалтайгаа зууралдав уу чуулгандаа ирсэнгүй.
Байгуулсан Засгийн газраа байн байн оролдох нь эрх баригч Ардчилсан нам хийгээд генсекийг төрд тогтворгүй байдал үүсгэх ажлыг толгойлон оролцож буй мэт харагдуулж буй ч Л.Эрхэмбаяр ч, З.Энхболд ч энэ тал дээр толгой өвдөхгүй байгаа бололтой. Улс төрийн хүрээнд гаргасан шийдвэрээ улам батжуулж, барьцаа ахиулсаар байх аж.
Гэвч АН-ынхан МАН-гүй гээд ажлаа зогсоох хүсэлгүй байна. Засгийн газраас гаргах нь нэгэнт тодорхой МАН-ын зургаан сайд, долоон дэд сайдын оронд хэн хэнийгээ томилохоо хэлэлцэж байна. АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар анх сайдуудыг УИХ-ын гаднаас томилох шийдвэр гарсан бол өнөөдөр УИХ-ын дотроос сайдуудаа томилохоор өөрчлөгдлөө.
Байгуулсан Засгийн газраа байн байн оролдох нь улс төрийн тогтворгүй байдал үүсгэж, улмаар төрийн албыг чадваргүй болгоход хамгийн ихээр нөлөөлж буйг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сануулсан ч нэмэр болсонгүй. Ч.Сайханбилэгийн сануулсан жишгийг дагавал З.Энхболд нам, засгийн аль алиныг удирдах, эс бол өөр хэн нэгэнд энэ хоёр албыг хүлээлгэн өгөх учиртай байв. Гэвч тэгсэнгүй.
Засгийн газраа оролдох нь эрх баригч Ардчилсан нам хийгээд генсекийг төрд тогтворгүй байдал үүсгэх ажлыг толгойлон оролцож буй мэт харагдуулж буй ч Л.Эрхэмбаяр ч, З.Энхболд ч энэ тал дээр толгой өвдөхгүй байгаа бололтой. Улс төрийн хүрээнд гаргасан шийдвэрээ улам батжуулж, барьцаа ахиулсаар байх аж. Энэ хоёр улстөрчийн шийдвэрээр үйл явдал өрнөх нь тодорхой байна.
Тэд хийгээд УИХ дахь АН-ын бүлгийнхэн Ч.Сайханбилэгээ Ерөнхий сайдаас буулгах бодолгүй байна. Ч.Сайханбилэг нь танхимын сайдуудаа сольж тоглох хүсэлгүй ч намаа дагахаас аргагүй болсон. Тэгэхээр дараагийн зургаан сайд УИХ дахь АН-аас тодорно. Ардчилсан нам МАН-гүйгээр Засаглахын тулд өмнө нь ганцхан дэд сайдын суудал өгсөн Иргэний зориг ногоон намдаа сайн санал тавьж таарна.
Ардчилсан нам нэгэнт төрийн эрх барьж буй учир энэ удаа бодлого шийдвэрээ хэрэгжүүлэхээр тууштай шийдвэр гаргалаа. “МАН-тай Засгийн газарт хамтарсан долоон сар гаруйн хугацаанд дорвитой ажил хийсэнгүй. Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх төлөвлөгөө баталсан ч МАН ажиллах биш, ажилд чөдөр тушаа болж, цаг алдуулсаар байна” хэмээн АН-ын удирдлага нэгэнт дүгнэлтээ хийж, шийдвэрээ гаргасан.
Иймээс энэ асуудлыг АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр хэний ч төсөөлөөгүй шийдэмгий мэдэгдэл хийж орхисон.
МАН-ынханд хамтрах сонирхол цухалзавч шийдсэн улстөрчдийн эрс шийдвэрийг өөрчлөх аргагүй болжээ. УИХ-ын хаврын ээлжит бус чуулган энэ сарын 14-нийг хүртэл үргэлжлэхдээ зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Гэвч тэд хэлэлцэх асуудлынхаа нэгдүгээрт эрэмбэлсэн сайдуудыг чөлөөлөх, томилох асуудал дээрээ цаг алдаж байна.
Долоо, наймдугаар сараас амралтын байдалд шилжиж, намрын чуулганы нээлттэй зэрэгцэн идэвхждэг улс төрийн үйл явдал халуун намраар ийн буцалж байгаа нь УИХ-ын ээлжит сонгууль дөхсөнтэй холбоотой.
Сонгууль эхлэхэд жил хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед эрх баригч АН-ынхан төлөвлөсөн ажлаа МАН-гүйгээр хийж, ард түмнээрээ дүнгээ тавиулахаар шийджээ. Одоо тэдний хэрхэн ажиллахыг харах л үлдэж байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир