Жолооч таны өмнүүр гэнэт нэг машин дарж орж ирээд замаас зорчигч авах эсвэл замын голд огцом зогсоод хүн буулгах, харин явган зорчигч таны гарах гэж буй гарц, гэрлэн дохиог таглан хэн нэгэн таксинд суусан тохиолдлууд таарч байсан уу?
Энэ бол өдөр тутам л зам дээр болдог жирийн үзэгдэл. Таксигаар үйлчлүүлэх иргэд хаа таарсан газраасаа өөрөөр хэлбэл явган хүний гарц, гэрлэн дохио, автобусны буудлаас таксинд үсрэх шахам суудаг.
Зорчигчид аль болох хол зам туулалгүй таксинд суух нь энэ үйлчилгээний давуу тал байж болох юм. Гэхдээ сая гаруй хүнтэй хотод бол энэ зохимжгүй үйлдэл. Учир нь таны эрх дараагийн хүний хамрын үзүүрээр таслагддаг. Өөрт тохиромжтойгоор, хаа дуртай газраасаа такси барих та бусдын эрхийг зөрчиж, уур бухимдал төрүүлдгээ мартаж болохгүй.
Монголчууд гаднын улс оронд зорчихдоо тухайн хотын дүрэм журмыг ягштал мөрддөг хэрнээ нийслэлдээ хэрэгжүүлдэггүйг нь гайхах хүн бий. Тэгвэл дэлхийн олон оронд такси үйлчилгээний стандарт ёсоор тусгай такси зогсоолоос л үйлчилгээ авах учиртай. Нийслэлчүүд бид энэ соёлд хараахан дасаагүйг зам дээр гараад л гараа өргөдөг байдал гэрчилнэ.
Улаанбаатар хотод дэлхийн жишигт нийцсэн такси үйлчилгээг нэвтрүүлэх эхлэл болгон 2011 онд анхны таксины зогсоолыг байгуулжээ.
Хөдөлгөөний аюулгүй байдал болон стандартын шаардлага хангасан таксины зогсоолыг
- 2011 онд 8,
- 2012 онд 9,
- 2013 онд 5,
- 2014 онд 3-ыг нэмснээр өнөөдрийн байдлаар нийт 25-ыг байгуулжээ.
Нийтийн таксийн үйлчилгээний стандартад таксины зогсоолыг зориулалтаар буюу цардмал талбай, зогсоолын тэмдэг, зураглал, сандал, сүүдрэвч, гэрэлтүүлэг, зарлал сурталчилгааны үзүүлэн бүхий үйлчилгээний цэгтэй байна хэмээн заасан.
Одоогийн 25 таксины зогсоол энэ шаардлагыг хангасан, өнөөдрийг хүртэл эвдэрч гэмтсэн зүйл байхгүйг Нийслэлийн нийтийн тээврийн газрын мэргэжилтэн Т.Мягмарсүрэн хэллээ.
Ингээд дахин сануулахад их хотын соёлтой иргэн бусдад хүндрэл учруулахгүйгээр такси үйлчилгээгээ зориулалтын зогсоолоос нь авах хэрэгтэй. Таксины зогсоол хангалтгүй ч цаашид энэ тоог нэмэхээр ажиллаж байгаагаа Нийслэлийн тээврийн газраас дуулгасан.
Стандартын шаардлага хангасан, такси зогсоолуудыг танилцуулж байна. /Зураг дээр дарж томруулан харна уу/