Өмнөд Солонгосын тэрбумтан, үйлдвэрлэлийн салбарын гигант “Hyundai” группын хувьцаа эзэмшигч Чон Мон-жун Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчийн суудалд суухыг хүсэж байгаа тухайгаа алдарт “BBC” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ.
Тэрбээр “Хэрвээ би сонгогдох юм бол ажлаа тансаг зэрэглэлийн албан тасалгаанаас эхлэхгүй. Надад тийм зүйл таалагддаггүй. Миний ажил бол өөрчлөлт хийх” гэсэн байна. Түүнчлэн ФИФА-ын ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарлаад буй Европын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Мишель Платиниг энэ суудалд тохирох хүн биш гэж бодож байгаагаа нуусангүй.
Өдгөө 63 настай, Форбес сэтгүүлийн мэдээлж байгаагаар 1.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Солонгос эрхмийн хувьд ФИФА-г одоо Европын бус хүн удирдах нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна.
Эх сурвалж: