1896 оны 12 сарын 26-ны өдөр Оросын Калуга хотод мэндэлсэн ядуу тариачны хүүг Монгол улсын Баатар болно гэж хэн ч төсөөлж байсангүй. Түүгээр зогсохгүй ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар болж байсан Георгий Константинович Жуков өнгөрсөн зууны агуу жанждын нэг юм.
Монголчууд бид Г.К.Жуковын анхны хөшөөг босгосон
Жагсаалын цэргээс Маршал болтол явсан түүний амьдрал дардан байгаагүй нь ойлгомжтой. Гэхдээ түмэн бэрхшээл, мянган зовлонг гэтлэн Маршал болсонд гайхах хэрэггүй билээ. Ялангуяа 1939 оны Халх голын байлдаанд түүний байгуулсан гавьяа бидэнд илүү үнэ цэнэтэй.
Тулааны эхний үе шатанд 57-р корпусын захирагч Фекленко захирагчтай Зөвлөлтийн цэрэг удаа дараа ялагдал хүлээж, хүн хүч, зэвсэг техникийн хувьд хүнд хохирол учраад байжээ. Ингээд яаралтай арга хэмжээ авахаар болж Сталин тэргүүтэй Зөвлөлтийн дээд удирдлага хуралдаж Г.К.Жуковыг томилсон юм.
Тэрбээр манай улсад ирж тулалдааны байдалтай танилцаж байдлыг илтгээд 57-р корпусын командлагчаар томилогджээ. Үүний ачаар бид бас тэд Японы эзэн хааны цэргүүдийг бут цохин өнөөдөр Халх голын Ялалтын 76 жилийн ойг тэмдэглэх гэж байгаа билээ.
Ийм гавьяа байгуулсан, Монголын баатар болсон Г.К.Жуковын дурсгалд зориулсан цээж баримал, хөшөө өдгөө Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд бий. Сонирхолтой нь 1984 онд уран барималч С.Доржпаламын эх загвараар бүтээсэн энэхүү хөшөө Маршал Жуковын хамгийн анхны хөшөө юм.
Үүгээр зогсохгүй Зөвлөлт холбоот улс нуран унасны дараа нурааж, нүүлгээгүй үлдсэн цөөхөн хэдэн хөшөөний нэг нь болсон аж. Монголчууд бид Г.К.Жуковын анхны хөшөөг босгосон бол ОХУ 1995 онд буюу Эх орны дайны Ялалтын 50 жилийн ойд зориулан Манежная талбайд Г.К.Жуковын морьт хөшөөг байгуулж байжээ.