Хүүхэд төрүүлсний дараа үс унах хандлага ажиглагддаг. Энэ нь бие физиологид явагдсан өөрчлөлттэй холбоотой. Иймд үсээ хэвийн байлгахад тань доорх зөвлөмж тустай.
1.Толгойгоо угаахын өмнө үсээ сойз эсвэл шигүү самаар самнаарай.
2.Тослог үсийг ойр ойрхон угааж болно. Хуурай үсийг угаахын өмнө өндөгний шартай хутгасан оливийн тосоор арчвал үр дүнтэй.
3.Шампунь сонгохдоо ургамлын найрлагын (халгай, зуун наст, шар дэр, хус) агууламжинд анхаар. Өөрийн үсэнд тохирсон найрлага болон витамины агууламжтай шампуниар толгойгоо угаасны дараа тал нимбэг шахсан буцалсан усаар үсээ зайлаарай. Энэ нь үсний бүтцийг сэргээхэд тустай.
4.Долоо хоногт нэг удаа толгойдоо иллэг хий. Ингэх нь цусны эргэлтийг сайжруулж үсний ургалтад нөлөөлдөг.
5.Долоо хоногт нэг удаа ургамлын, эрчимжүүлэх үйлчилгээтэй хандаар толгойгоо угаа. Үүнд: халгайн хатаасан навч нэг аяга. Үүн дээр литр буцалсан ус хийгээд дөрвөөс зургаан цаг байлгана. Дахин буцалсны дараа энэхүү хандаар толгойгоо угаана.