Техник технологи, интернэтийн тусламжтай дэлхий хавтгай болсон тухай яриа нийгэм, эдийн засгийн салбарт түлхүү хамаардаг байв. Харин “Google” 2011 оны хоёрдугаар сарын 1-нд “Google Art project” урлаг соёлын төслийг танилцуулсан нь урлагийн ертөнцийг ч “хавтгайруулсан” юм.
“Google street view” зураглалын технологит үндэслэн нээсэн уг төслийн хүрээнд анх Флоренц хот дахь алдарт Уффизигийн музей, Лондоны Тэйт галерей, Нью-Йоркийн Орчин үеийн урлагийн музей тэргүүт 17 музей, галерейг виртуал орчинд үзэх, үзмэрүүдтэй нь танилцах боломжийг бүрдүүлж өгсөн юм.
Тэгвэл өдгөө энэ ажил хүрээгээ тэлэн, “Google cultural institute” буюу “Гүүглийн соёлын хүрээлэн” болж, дэлхийн өнцөг булан бүр дэх урлаг, соёлын өвийг цахим орчинд нэгтгэн Эдитор хүртээмжтэй болгосоор байна. Үүний нэг хэсэг нь тус хүрээлэн Монголын үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музейтэй хамтран ажиллах болсон явдал юм.
Цахим соёлын хүрээлэнд Улаанбаатарын музейнүүд нэгдлээ
Түүнчлэн “Google street view”-д Улаанбаатар хот болон зарим аймгийн төв, ойролцоох нутгийн 360 градусын зураглалыг анх удаа оруулжээ. Энэ ажлын нээлт өчигдөр Монголын Үндэсний музейд боллоо. Нээлтэнд “Google”-ын Ази номхон далайн бүс хариуцсан захирал Сюзан Пойнтер, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцсон юм.
200 гаруй үзмэрийг цахим үзэсгэлэнд дэлгэжээ
“Google” Монголын Засгийн газартай хамтран Монгол орны үзэсгэлэнт байгаль, соёлын өвийг “Google cultural institute”-д нэгтгэж буй нь аль, аль талдаа нэр хүндтэй, чухал ажил билээ. “Street View”-ын санд Монгол Улсын зураглалыг оруулснаар монголчуудад онлайн газрын зургийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, өргөн байдлаар хүргэж дэлхийн аль ч өнцөг буланд амьдарч буй аялагчдад
Монгол Улсыг хөгжиж буй орон гэдгээр нь харахад илүү түлхэц болж, Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, урагшлахад нь дэмжлэг үзүүлэх болно хэмээн найдаж байна” хэмээн Сюзан Пойнтер нээлтийн үеэр онцлон хэлсэн юм.
Эхний ээлжинд Монголын соёлын 200 гаруй эд зүйлс болон соёлын өвийн тухай 20 гаруй цахим үзэсгэлэнг байршуулсан бөгөөд https://www.google.com/culturalinstitute/home хаягаар орж үзэх боломжтой. Уг төслийн хүрээнд зөвхөн музейн үзмэрүүдийг дэлгэхээс гадна уламжлалт соёл, Үндэсний их баяр наадмын нээлт, бөх, хурдан морины уралдаан, сур харвааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл, зураг сэлтийг ч оруулсныг онцлууштай. Түүнчлэн уг үзэсгэлэнд Монголын Өлзийт хаанаас Францын IV Филипп хаанд илгээсэн 700 гаруй жилийн настай захиаг дэлгэжээ.
Дашрамд дурдахад, “Google” анх өнгөрсөн жилийн аравдугаар сард Улаанбаатар хотын захиргаатай хамтран “Street view” төслийг нэвтрүүлэхээр ажиллаж эхэлсэн юм. Төслийн баг Хөвсгөл нуурын өвлийн байдлаас эхлээд нийслэл хотын гудамж талбайнуудыг буулгаж, Дархан, Эрдэнэт, Чойр , Сайншанд хотоор 5000 гаруй км аялан 360 градусын зураглалуудыг авсан аж.
Б.Ганди