Япон, Хойд Солонгосын төлөөлөгчид өнгөрсөн тавдугаар сарын дундуур Улаанбаатар хотод нууц хэлэлцээр хийжээ. Энэ үеэр талууд 1970-80-аад оны үед сураггүй алга болсон, Японы 12 иргэний талаарх чухал асуудлыг хэлэлцсэн хэмээн Монгол Улс дахь дипломат эх сурвалжийг иш татан The Japan Times веб сайт мэдээллээ.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 1970-80-аад онд хулгайлагдсан Япон иргэдийг эргүүлэн авах хэлэлцээ урагшилж байгаа эсэхийг тодруулахаар өөрийн туслахаа өнгөрсөн тавдугаар сарын дундуур Монголд илгээсэн хэмээн тус хэлэлцээтэй ойр эх сурвалж мэдээлжээ.
Японы талаас алга болсон иргэдийнхээ хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг энэ сарын 4 хүртэл тайлагнах хугацааг Хойд Солонгост өгсөн юм.
Хоёр улсын төлөөлөгчид товлосон өдөр дуусахаас өмнө манай улсад нууцаар уулзжээ.
Хойд Солонгосын албаныхан энэ сарын 2-нд Японы Засгийн газарт хандан мөрдөн шалгах ажиллагаа явуулах хугацааг сунгах хүсэлт тавьсан байна.
Сануулахад, өнгөрсөн оны зун Хойд Солонгосын эрх баригчид 1970-80-аад оны үед хулгайлагдсан Япон иргэдийн хэргийг шалгах тусгай хороо байгуулжээ. Үүний хариуд Японы Засгийн газар эдийн засгийн зарим хоригоо цуцалсан. Тодруулбал хоёр улсын иргэд харилцан зорчих, мөнгөн гуйвуулга хийхийг зөвшөөрсөн юм.
Японы Аюулгүй байдлын зөвлөлийн дарга Ячи Сотаро энэ сарын 18-20-ний өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийсэн. Тэрээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинтэй уулзсан юм. Ц.Энхтүвшин энэ үеэр Японы хэвлэлүүдэд хандан “Бид Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийн асуудлаар хоёр орны хооронд зуучлагчийн үүргээ гүйцэтгэж, Япон, БНАСАУ-ын харилцааг сайжруулахад тусална” гэж хэлжээ.
Эх сурвалж: The Japan Times