Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, ИТХ-тай хамтран, Чингэлтэй дүүргийн ХIХ хороонд 50 хүүхдийн цэцэрлэг барих ажлаа эхлүүлжээ.
Хотын төвөөс алслагдсан тус хороонд сургуулийн өмнөх боловсрол эзэмших насны 277 хүүхэд байдгаас 100 нь цэцэрлэгт явдаг аж. Иймд залуус 50 хүүхдийн цэцэрлэгийг барих санаачилга гарган 290 ам.метр талбайтай, хоёр ангитай, хоёр танхим, гал тогоо, урлаг заалтай цэцэрлэг барихаар зураг төслийг нь гаргажээ.
Энэ ажилд ойролцоогоор 500 орчим сая төгрөг шаардлагатай бөгөөд санхүүжилтийг сайхан сэтгэлт хүмүүсийн хандив тусламжаар бүрдүүлэхээр Монголын залуучуудын холбооныхон ажиллаж байна. Бяцхан дүү нараа цэцэрлэгтэй болгох энэ ажилд хандив өргөхийг залуус уриаллаа.