Дэлхий даяар зэсийн баяжмал үйлдвэрлэлийн хүчин чадал өсөн нэмэгдэж байгаа нь цаашдаа уурхайнуудын гарц өсөх гол шалтгаан болно гэж Олон улсын зэсийн судалгааны групп үзэж байна. Тэр дундаа ирэх 4 жилийн хугацаанд зэсийн уурхайнуудын олборлох хүчин чадал жилд дунджаар 6 хувийн өсөлттэй байна гэж таамаглажээ.
Ингэснээр 2018 он гэхэд энэ үзүүлэлт жилд 27.5 сая тоннд хүрэх бол үүнтэй зэрэгцээд зэсийн баяжмал үйлдвэрлэлийн хүчин чадал үүний 80 хувь буюу 21.8 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа юм.
Олон улсын зэсийн судалгааны группийн сүүлд танилцуулсан тайланд Перу улсад зэсийн олборлолт хамгийн их эрчимжих төлөвтэй байгааг онцолсон. Тодруулбал, 2018 он хүртэлх зэс олборлох салбарын нийт тэлэлтийн дөрөвний нэгийг буюу 26 хувийг Перу дэх төслүүд дангаараа бүрдүүлэхээр байгаа бол Замби, Монгол, Мексик, БНХАУ дахь төслүүд нийт тэлэлтийн 40 хувийг хамтран бүрдүүлнэ гэж тооцсон байна. Мөн ирэх 4 жилд өмнө нь зэсийн уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаагүй Афганистан, Эквадор, Грек, Судан зэрэг улсууд зах зээлд шинээр орж ирэх төлөвтэй байгааг уг тайланд дурджээ.
Харин үүнтэй зэрэгцээд "Macquarie" групп зэсийн ханшийн төлвөө бууруулж байгаагаа баасан гарагт зарласан. Тус групп өмнө нь энэ онд зэсийн ханш 6400-6600 ам.долларын түвшинд хэлбэлзэнэ гэж үзэж байсан бол үүнийг 5800-6000 ам.долларт хүргэж бууруулсан байна. Ерөнхий зах зээл дээр эрэлт буурч, нийлүүлэлт тасралтгүй өсөн нэмэгдсээр байх хандлагатай байгаа нь зэсийн ханшид сөргөөр нөлөөлнө гэж шинжээчид үзэж байгаа юм. Сүүлд "Goldman Sachs" оны эцэс хүртэл зэсийн ханш 11 хувиар буурна гэж таамагласан бол "Barclays" Хятадын эрэлт өсвөл ханш сэргэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлээд байгаа юм.