Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Баярсайхан эдгээр өдрүүдэд тойрогтоо ажиллаж байна. Тодруулбал Завхан аймгийн засаг дарга болон төрийн байгууллагуудын удирдлагуудтай өвөлжилт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл сонсжээ.
Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Шаардлага хангахгүй, удааширч хугацаа алдаж байгаа, хангалтгүй ажлуудыг эрчимжүүлэх хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа" гэж бичсэн нь шүүмжлэлд өртөхөд хүргэв.
Учир нь тэрбээр УИХ-ын гишүүн л бол юу руу ч орж, юу ч хийж болно гэж бодсон бололтой. Уг нь аймгийн Засаг дарга нарт үүрэг, даалгавар өгөх эрх үүрэг нь зөвхөн Засгийн газрын тэргүүнд баймаар. Ерөнхий сайдаасаа давсан эрх мэдэлтэй УИХ-ын гишүүнтэй болсон бололтой.
Энэ талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор О.Мөнхсайхан "Eрөнхийлөгч болон УИХ-ын зарим гишүүн гүйцэтгэх эрх мэдлийн албан тушаалтан (сайд, засаг дарга, цагдаагийн дарга зэрэг)-д үүрэг, даалгавар, чиглэл өгч буй нь эрх хэмжээгээ хэтрүүлж, төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг үл тоосон явдал. Уг нь Засгийн газар нэг л толгойтой. Монгол Улсын Үндсэн хуулийн
- 41.1-т "Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна"
- 41.2-т Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ (энд УИХ-ын гишүүн гэж бичээгүй!!!)-д тайлагнана гэж заасан" гэжээ.
Түүнчлэн УИХ-ын тухай хуулийн
- 7.1.17-д УИХ-ын гишүүн нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах;
- 7.1.18. бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хэнтэй ч хүлээгдэлгүй уулзах, шаардлагатай асуудлаар тайлбар авах ЭРХТЭЙ гэж тус тус заажээ. Энд үүрэг даалгавар өгөх гэж бичээгүй байгаа юм.
Түүнчлэн УИХ-ын шинэхэн гишүүн Б.Баярсайхан өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа, Соёлын сайд С.Чулуун, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа болон тус яамдын төрийн нарийн бичгийн дарга нартай уулзжээ. Тэд хүний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийн талаар санал солилцсон байна. Хэрэв УИХ-ын 76 гишүүн бүр сайд болгоныг энэ мэтээр тусад нь дуудаж уулзаад байвал төрийн ажил яаж үргэлжлэх вэ??? Уг нь аймгийн өвөлжилтий тухайн аймгийн ЗДТГ, онцгой байдлын удирдлагууд болон ХХААХҮЯ хариуцдаг. Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг боловсролын газар хариуцах нь тодорхой юм.
УИХ-ын Тамгын газраас энэ удаагийн УИХ-д шинээр сонгогдсон гишүүдэд УИХ-ын үйл ажиллагаа, дүрэм журам, гишүүний ёс зүйн талаар сургалтад хамруулсан билээ. Сонгуулийн дараахан болсон энэ сургалтад анх удаа УИХ-д сонгогдсон 32 гишүүн хамрагдсан бөгөөд гишүүн Б.Баярсайхан мөн адил хамрагдсан.
Гэсэн ч шинэ гишүүд маань хуулиа, эрх үүргээ мэдэхгүй байна уу эсвэл ажлаа мэдэхгүй байна уу? Төгсгөлд нь хэлэхэд УИХ-ын гишүүн Б.Баярсайхан та бүх юмны дарга биш тул өмнөх ажлынхаа буюу төрийн нарийн бичгийн даргын сэтгэл зүйгээ орхин, хууль тогтоогч, бодлого боловсруулагч болсон гэдгээ тунгаагаарай.