Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр соёолон насны морьдын уралдаан үзэж сонирхсоны дараа их насны уралдаанд морь нь түрүүлсэн манлай уяач Буднямын Буяннэмэхийн галаар зочлов.
Ховд аймгийн Мөст сумын харъяат Б.Буяннэмэх газар тариалангийн аж ахуй эрхэлдэг, сүүлийн зургаан жилд морь уяж байгаагаа Ерөнхий сайдад сонирхууллаа. Энэ хугацаанд түүний морьд улсын наадамд дөрвөн удаа айрагдаж, энэ жил анхны түрүүгээ авчээ.
Их насанд уралдсан 321 морьдыг магнайлан ирсэн хүлгийг 10 настай Э.Ганжигүүр хүү унаж хурдлуулсан байна.
Баяр наадмын их насны морьдын уралдаанд морь нь тод магнай торгон жолоогоо өргүүлж, бахдам амжилт үзүүлсэн галаар зочилж буйдаа баяртай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд Үндэсний их баяр наадам бол монгол соёл, зан заншлаа дээдэлдэг монголчууд бидний уламжлалт баяр. Энэ уламжлал, монгол соёлоо түгээн дэлгэрүүлж, уламжлуулан хадгалж үлдээхэд уяачид чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.
Энэ үеэр манлай уяач Б.Буяннэмэхийг Хүнс, хөдөө аж ахуйн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасныг Ерөнхий сайд гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.