Хайрын Хурим салоныг мэдэхгүй сүйт бүсгүй байхгүй гэхэд хилсдэхгүй. Наадмаар тэдний загваруудаар гоёогүй зочид цөөхөн байдаг. Тэд Үндэсний их баяр наадмыг угтан домогт монгол хатдын хөргөөр чимсэн торгон дээл урласан бөгөөд загварын үзэсгэлэнгээ дэлгэн танилцуулсан юм. Дээлний баригдмал хэв маяг, уламжлалт материалыг шинэчлэн гаргаж ирсэн загварын бүтээлийн талаар дизайнер Б.Ууганцэцэгтэй ярилцсанаа хүргэе.
Хайрын Хурим салон үйл ажиллагаа эрхлээд хэдэн жил болж байгаа вэ?
Анх нээлтээ хийж байснаас хойш 9 жил болсон байна. Сая зургадугаар сарын 28-нд манай ой болж өнгөрсөн. Харин миний хувьд дизайнер мэргэжлээрээ тасралтгүй 15 жил ажиллаж байна.
Салоноо яагаад Хайрын Хурим гэж нэрлэсэн бэ?
2006 онд анх салон нээх үед загварлаг бас чанартай хуримын даашинзны сонголт төдий л сайн байгаагүй. Тэр үед хуримаа хийхээр зэхэж буй бүсгүйчүүдэд амьдралынхаа чухал өдрөөр өөрийн хүссэн хийц, загвар, материалтай даашинзаа олж өмсөх боломж бараг байгаагүй. Тиймээс хуримын даашинзаар илүү дагнан ажиллаж эхэлсэн. Нэрний хувьд хурим, хайр зэрэг үгний сонголтыг ярилцаж байгаад Хайрын Хурим гээд холбоод нэр өгч байсан.
Хэдэн бүсгүйг чухал өдрөөр нь гоёсон болоо?
Надаас энэ асуултыг дандаа асуудаг юм. Манайхаар ирж үйлчлүүлсэн сүйт бүсгүйн тоог гаргахад хэцүү, тоогоо ч алдсан.
ЗАРИМ НЭГ НЬ ХАТАД ДЭЭРЭЭ СУУЖ БОЛОХ ЮМ УУ ГЭЖ АСУУЖ БАЙСАН
Танай үйлчлүүлэгч дунд олны танил хүмүүс их олон байдаг?
Энэ салоноо нээхээс өмнө солонгос эзэнтэй Гоёл салонд дизайнераар ажилладаг байсан. Тэнд ажиллахдаа гадаад дизайнераас их зүйлийг сурч авсан. Гоёл салон тухайн үедээ үйлчлүүлэгч олонтой сайн салонуудын нэг байсан. Тэр дундаа улс төрчид болон олны танил хүмүүс их үйлчлүүлдэг нэр хүндтэй салон байсан ч харамсалтай нь одоо үйл ажиллагаа явуулахаа больсон.Хаагдсаны дараа Туул бид хоёр ярилцаад өөрсдийн салон нээсэн нь одоо Хайрын Хурим юм. Гоёл салоны үйлчлүүлэгчид маань манайхаар үйлчлүүлэх болсон.
Жил жилийн наадмын нээлтийн арга хэмжээний үеэр Хайрын Хурим салоны загварын үзүүлбэр болдог гэж хэлэхэд буруудахгүй байх. Танай салоны онцлог юу вэ?
Миний хувьд хувцсыг урлахдаа загвар болон хийцдээ ихэд анхаардаг. Бид захиалагчтай нэг бүрчлэн ярилцаж ямар загвартай, ямар материал ашиглаж тухайн хүний хүсэж байгаа хувцсыг хийх вэ гэдэг дээр дор хаяж нэг цаг зарцуулдаг.
Тухайн хүний бие, зүс царайнд ямар өнгө, загвар болон материал зохицох талаар зөвлөж түүний дараагаар хийц дээр илүүтэй анхааран ажиллахыг эрмэлздэг. Бидний зүгээс тухайн үйлчлүүлэгчид тав тухтай бас чанартай үйлчилгээ үзүүлэхийг чухалчилдаг.
Дээлний торго их сонирхол татаж байна. Монголд төдий л олдохгүй харагдана. Хаана үйлдвэрлэсэн ямар онцлогтой вэ?
Хүссэн материал олно гэдэг бол монгол дизайнеруудын хамгийн том асуудал байдаг. Монголд өнөөдрийн байдлаар давуу үйлдвэрлэл сайн хөгжөөгүй мөн хувцас урлахад ордог жижиг товч, цахилгаан гэх мэт туслах хэрэгслүүдийг үйлдвэрлэдэггүй. Хэрэглэгчид хувцсыг зөвхөн орсон даавуу талаас нь хардаг. Гэтэл нэг хувцас урлахад даавуунаас гадна жижиг туслах материал их ордог. Йим байдлаас болж бодсон загвараа бүтээхэд хүндрэл учрах нь бий.
Энэ цуглуулгаа хийхдээ бид материалынхаа чанарт онцгой ач холбогдол өгсөн. Яагаад гэвэл монгол дээлийг ихэвчлэн зузаан даргар торгоор эсвэл ноос, ноолууран материалаар хийдэг. Бид торгоо олон газрыг судалж үзсэний эцэст Хятад улсын нэгэн эртний түүхт торгоны үйлдвэрт захиалан хийлгэсэн. Энэ үйлдвэр нь зөвхөн торго үйлдвэрлэдгээрээ бусдаасаа онцлог юм. Манай торгыг нийлэг материал ороогүй цэвэр торгон утсаар нэхсэн. Ингэснээр маш нимгэн, агаар чөлөөтэй нэвтрүүлдэг, хүний биед илүү эвтэйхэн болсон юм.
ЗАГВАРЫН ХУВЬД БИЕД ЭВТЭЙ ХАЛУУНД ТОХИРОМЖТОЙ
Дээлний санаагаа хэрхэн гаргасан бэ? Яагаад заавал монгол хатдын зургаар чимсэн юм бол?
Туул бид хоёр анх шинэ загварын дээл гаргая, түүнийхээ торгонд ямар нэгэн зураг хэвлэе гэж ярьж тохирсон юм. Тэгээд зургаа хайж олон галерей, зураачдын урлангаар явж үзсэн. Эцэст нь “Монгол эмэгтэйн гоо сайхныг зөвхөн монголын үзэсгэлэнт хатад л илэрхийлж чадах юм байна, мөн энэ нь илүү өвөрмөц байх болно” гэсэн шийдэлд хүрсэн юм. Хатдын зураг зурдгаараа алдартай Д.Наранцэцэгийн хэд хэдэн уран бүтээлээс Бөртэ, Есүй, Мандухай болон Домог хэмээх зургийг сонгож авсан. Д.Наранцэцэг зураач энэхүү бүтээлүүдээрээ монгол хатдын амьдралыг харуулсан байдаг ба тэдний гоо үзэсгэлэн, цэцэн ухаан, эр зориг болон тансаг хэрэглээг тухайн түүхэн цаг хугацаанд нь дүрслэн үзүүлдэг гайхалтай уран бүтээлч.
Тэгэхээр энэ загвар зөвхөн хоёр дизайнерын бус бас зураач бүсгүйн ур ухаан шингэсэн бүтээлүүд байх нь?
Тийм шүү. Энэ бол тэр талаараа илүү урлагийн бүтээл гэж хэлж болно. Учир нь бид дээлний уламжлалт хэв маягаас хазайж дээлийг зуны халуунд өмсөхөд тохиромжтой бас ганган байлгах үүднээс хийц, материал болон загварын шийдлүүдийг өөрчилсөн.
Энэ загваруудаа гаргахад хэдий хэр хугацаа зарцуулсан болоо?
Анх санааг жилийн өмнө гаргасан. Эхлээд загваруудаа гарган дараа нь торго дээр хэвлэх зургийн эрэлд гарсан. Түүний дараа торго нийлүүлэх газраа хайж захиалга хийж авсан.
Мэдээж хэрэг торгоо захиалахдаа загваруудаа гаргасан байсан учир зургийн хэмжээ зэргийг бодолцож захиалсан. Торгоо хүлээж авсны дараагаар загваруудаа бас эргэн харж материалдаа тохируулга хийх зэргээр цуглуулга бэлэн болсон.
Загваруудыг харахад дээл гэхээсээ илүүтэй орчин үеийн гоёлын даашинз талдаа харагдаж байна. Дээлний ямар бүрдэл хэсгүүдийг загваруудад шингээж өгсөн бэ?
Торгоны зургаас санаа аван монгол хатны дээлний онцлог болох өндөр мөр, урт ханцуйг загварууддаа оруулж хэрэглэсэн. Орчин үед ханцуйг эртний адил хэрэглэх боломжгүй учраас бид сонирхолтой шийдлээр өмсөхөд эвтэйхэн, харахад ганган байдлаар загварыг шийдсэн. Түүнээс гадна эмжээр, хошмогийг бүх загвартаа хийж өгсөн. Бүсэлхийн хэсгийн торгыг маш нарийн ширж оёсон учраас дээлний бүстэй ижил харагдах юм.
Харин хормой хэсэгт орчин үеийн загварын чиг хандлагыг шингээж нугалаас оруулсан загварууд давамгайлж байгаа. Торгоны онцлог болон хормойн урт богиноос шалтгаалж нугалааны хэмжээг янз бүрээр захиалж хийлгэсэн.